Эрчүүдийн зүрх ангараг гариг руу нисэх нислэгийг дийлэхгүй

Сансрын урт хугацааны аяллын нөхцөлийг тэсвэрлэх чадвараараа эмэгтэйчүүд эрчүүдээс хамаагүй илүү нь сүүлийн үеийн туршилтаар батлагдсан аж. Огайо муж улсын анагаахын коллежийн профессор Уильям Роу Өдгөө сансар руу их төлөв 30-40 насны эрчүүдийг илгээж байгаа. Ангараг руу удаан хугацааны томилол-тоор ажиллахад зүрхний өвчин эмэгтэйчүүдээс илүү эрчүүдэд тохиолдох магадлалтай гэж хэлжээ.
Тэгэхдээ ачаалал даамтгай гээд 40 настнуудыг бүсгүйчүүд дундаас сонгох бас боломжгүй. Хамгийн тохиромжтой нисэгч нь 30 хүртэлх насныхан байх бололтой. Улаан нүдэнгийн багийнхны өмнө задгай сансарт гарах асуудал байнга шахам тулгарна. Задгай сансарт нисэгчийн судасны цохилт минутад 170 ч хүрэх боломжтой тул зүрх судасны системийг хэт ачаалалд оруулна гэсэн үг. Үүний зэрэгцээ зүрхний үйл ажиллагааг жингүйдлийн нөхцөлд эмээр зохицуулах нь бүтэл муутай гэнэ. Эм нь анагаах чадвараа сансарт бараг л гээчихдэг. Эмийг дахин боловсруулахад оролцох хоол боловсруулах систем, бөөр зэрэг эрхтэн систем сансарт дэлхий дээрхээс хэд дахин муу ажилладаг аж.
Эрэгтэй хүний организм дахь төмрийн агууламж бүсгүйчүүдийнхээс өндөр байдаг. Төмрийн эзлэх хувь хэмжээ сансрын удаан нислэгийн үеэр хордуулалтын түвшинд хүрэх эрсдэлтэй байгаа нь бас нэг асуудал үүсгэж буй ажээ.
(өнөөдөр 2004.12.22 297)