Хивс үү, уран зураг уу?

Үр дүн нь ч овоо байгаа хэмээн Эрдэнэт хивс компанийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг өгүүлсэн юм. Уншигч Та гайхах хэрэггүй. Хивс ярих гээд байна уу, малын үржлийн тухай юу гэж.
Уран зургийн галлерейд нэгэн өвөрмөц үзэсгэлэн нээгджээ. Хивсэн уран зураг гэмээр юм уу даа. Эрдэнэт хивс компани сүүлийн гурван сард үйлдвэрлэсэн 100-гаад бүтээлээ дэлгэн Урлаг-хивс-хэрэглээ хэмэзн нэрлэжээ. Дэлхийд цуутай перс хивс яг л дүрээрээ харагдана. Бүтээлүүдийн сонгодог чиглэлийн, зураг дизайны өвөрмөц шийдэл, өнгэ, будгийн хослол нь хивс гэхээс уран зураг гэвэл илүү дөт мэт. Европ, Азийн сонгодог хэлбэр, Монгол хэв маяг шингэсэн байгаль, ан амьтан, хадны сүг зураг, хээ хуар монголчуудын ёс жаяг, бэлгэ дэмбэрэл нэвт шувт үнэртэнэ. Эрдэнэт хивс-нээс уран бүтээлчид, ажилчдын гар хонины ноосыг амилуулжээ. Сэтгэлд нэг л ойрхон бор, саарал, шаргал өнгэ голдуу Эрдэнэт хивс-нээс эртний тод улаан, шар өнгийг хайгаад олсонгүй. Тэдгээрт шингэсэн хуучны хээ хуарыг ч харсангүй. Хивс 4-5 жилийн дотор төрөл арилжжээ. Үзэгдэх өнгэ үзэмж нь ийм. Чанар нь ямар болсон юм бол. Ц.Эрдэнэбилэг захирал ингэж ярилаа.
-Би дээр эцэг малын тухай дэмий хэлээгүй юм. Манай хивс чанарын хувьд хэцүүхэн байсан гэдгийг хүмүүс мэднэ дээ. Одоо бол өөрчлөгдсөн. Ийм болгох л гэж хуц, ухна хүртэл сонжиж явна. Хивс гэдэг маань хонины ноос. Ноос муу бол хивс муу байх, нь мэдээж. Манай монгол малын чанар их муудсан юм билээ. Тиймээс ноосны үнэ асар их унасан.
Бид хивсээ сайжруулахын тулд бэлтгэн нийлүүлэгчидтэй 5-10 жилийн тогтвортой гэрээ бай-гуулсан. Үүндээ үнийн доод хэмжээг хатуу тохирсон байгаа. Зах зээлд ноосны үнэ унасан ч бид нийлүүлэгчдээсээ тогтсон үнээрээ авна. Эрсдлийг нь компани хариуцах юм. Ийм болохоор хүмүүс маш хариуц-лагатай ханддаг. Ноосонд нь дор хаяхад хог буртаг ч байдаггүй болсон. Тэр хэмжээгээр хивсний маань нягтрал, чанар сайжирч байгаа. Цаад утгаараа бол мал аж ахуйн орны хувьд монгол малын үүлдэр угсаа сайжирч байгаа нь улсын маань ирээдүйд чухал л ажил гэж ойлгодог.
-Чанарын тухай ярихад ганц ноос гэвэл өрөөсгөл болов уу? Мэдээж, л дээ. Үмлдвэртээ технологийн шинэчлэл нэлээд хийсэн шүү. Утас будах, нэхэх машинуудаа шинэчиллээ. Одоо ч хийж буй юм их бий. Ирэх хавар гэхэд өнөө байгаагаасаа нэг алхам дээшилнэ гэж найдаж байна. Технологийн шинэчлэлийн үр дүнд уян хатан ажиллах нөхцөл бүрд-лээ. Өөрөөр хэлбэл, хүмүүс хэрэг-цээндээ тохируулан нэг, хоёр ширхэгээр захиалга өгсөн ч бид хийгээд өгнө.
-Танай хивсийг гадаадын нэлээд хэдэн орон авдаг гэж сонссон?
-2000 онд манай бүтээг-дэхүүнээс экспортод нэг ширхэг ч гарч байгаагүй. Одоо нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 20 хувийг экспортлож байна. ОХУ, БНХАУ дийлэнхийг нь, АНУ, Европын зарим орон Эрдэнэт хивс-ийг авдаг. Үйлдвэрийн зүгээс барьж буй бодлогод маань бүтээгдэхүүнээ бусдад таниулах гэсэн зарчим бий. Энэ удаагийн үзэсгэлэн ч ийм зорилготой. Бид сүүлийн гурван жилд дэлхийн хэмжээнд гарсан хивсний бүх үзэсгэлэнд оролцсон. Одоо он гарангуут Германы Хановерт болдог дэлхийн хивсчдийн үзэсгэлэнд явах гээд бэлтгэж байна. Үзэсгэлэнд оролцох бүтээгдэхүүнүүдийг бүтээсэн урласан хүмүүс нь өөрсдөө авч очдог. Яагаад гэвэл юу хийснээ, дэлхийн хэмжээнд ямар түвшинд байгаагаа өөрсдөө мэдэг. Бусдынхыг үзэг. Би тийш ганцаар яваад юу хийхэв.

Зах зээлийн эхон үед сөхөрч байсан үйлдвэрүүдээс хэл дээрээ баг зогссон газруудын нэг нь яах аргагуй Эрдэнэт хивс. Зөв менежмент л хивсийг, үндэсний үйлдвэрийг, монгол хонины ноосыг дэлхийн жишигт хүргэх гэсэн хамт олных нь сэтгэл ийм амжилтад хүргэлээ. Уран зургийн галерейд зураг шиг хивс байгаа, Та Очоод үзээрэй.
(өнөөдөр 2004.12.22 297)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button