Мэдрэлээр наадсан Солонгос киноны эрин

Одоогоос дөрөв тавхан жилийн өмне бид Солонгосын савангийн дуурийн талаар ямар ч ойлголтгүй байлаа, Гэтэл өнөөдөр солонгосчуудаас нь илүү хаа холын монголчууд өнөөх олон ангит кинонуудыг нь таатай гэгч хүлээж аваад ховсдуулж орхидог болчихсон байх юм.
Манайд анх хэдэн жилийн тэртээ Венесуэлийн Халтар царайт гарсан шүү дээ, дундарч өгдөггүй зовлон шаналангаар дүүрэн кино байсан санагдана. Халтар царайт-аа гарахаар Монгол орон тэр аяараа хот хөдөөгүй эль хуль, хүн амьтан, машин тэрэгний хэл хөдөлгөөн тасарч, гудамж талбай эзгүйрчихдэг нь гаднынханд бас л сонин байсан байх. Зуу гаруй ангитай сунагар урт энэ киног дуусаж барагдах хүртэл монголчууд Стерлита, Мигел Ангел хоёртой цуг шар махтайгаа хатаж, өмнөөс нь тэдний зовлонг үүрэлцэх нь халаг болдог байлаа.
Нэг ч их удалгүй Анхны хайр монгол айлын хоймор эзэгнэж, тэр үеэс л монголчуудын мэдрэлээр наадсан солонгос киноны хувьсгал эхэлсэн гэхэд болно. Араас нь Цэцгийн хүлэмж, Гэр бүл, Цэгээхэн хайр, Зочид буудлын эзэн, Өвлийн хайрын дуу, Амьдралын ээдрээ, Миний байшин, Тэчангым, Зоригт эрийн түүх гээд тоймгуй олон кино шил дараалан гарсны буухиаг өнөөдөр Дэгжин бүсгуй, Хө Жунь, Өс хонзон, Хувь заяаны тэмцэл, Баатрууд залган үргэлжлүүлж буй. Бүр байчихаад ганц киног хоёр суваг нэгэн зэрэг, тэгэхдээ өөр нэртэй гаргана гээч. Тэд бүгд 16-50 ангитай. Олон ангит киног давтаж үздэг хачин моод ганцхан манайд л байдаг байх.
Телевизийн нэвтрүүлгийн ихэнх цагийг өнөөх л солонгос кинонууд эзэгнэнэ. Өглөөнөөс аваад үдэш болтол бүх телевиз солонгосоор амьсгалахыг яана. Эхэндээ солонгос киноны бөмбөгдөлтииг эсэргүүцдэг байсан үзэгчид одоо нэгэнт бусдадаа уусчихаад, цугтаа нулимс унагаж суугаа байх. Дэндүү өрөвчхен, уярамтгай монголчууд хэрхэн шар махтайгаа хатаж байгааг хараад цаад солонгосчуудынх нь хөх инээд хүрдэг ч байж мэднэ.
Өчигдөр үзсэн киноныхоо үйл явдалд шаналсан, догдолсон яриа маргааш өдрийн турш хаа сайгүй үргэлжилнэ. Бүгдээрээ үзсэн атлаа шинэ содон сонин биендээ дуулгах мэт аяглаж, тэсэн ядан хүлээсээр дараагийн ангитай золгоно. Хар тамхинд орсон мэт солонгос кинонд донтсон биднийг хараад, кино урлаг өндэр хөгжсөн америкчууд тэдэнд атаархаж байгаа даа, яаж ингэж байлдан дагуулж чаддаг байна аа гэж. Ганцхан улсын, тэр тусмаа үйл явдал нь өөр хоорондоо ялгарах юмгүй олон ангит киног уйгагүй үздэгээрээ монголчууд бид дэлхийд тэргүүлж юун магад. Галзуу улаан фэнүүд нь Солонгос кино амьдралын жаргал зовлонг харуулсан, их сургамжтай гэхчлэн бусдыгаа ятгаж, эгнээндээ элсүүлнэ. Заримдаа нутагтаа ч нээлтээ хийж амжаагүй кино манайд аль хэдийнэ ороод ирчихдэг хачирхалтай түүх байдаг гэсэн.
Материал голдоггүй гэдэг шиг киног сайн муу гэж ангилахгүй үздэг үзэгчид бол бид. Манайд гарсан, гарч буй, гарах гэж байгаа бүх киноны сайн мууг Солонгосын кино шүүмжлэгчид аль хэдийнэ тогтоочихсон. Улсынхаа нэр хүндтэй телевизээр цацагдах эсэхийг кино шүүмжлэгчид мэдэж шийддэг. Хэрвээ муу дүн авбал дэлгэцээр цацагдах хувь тохиол олдохгүй өнгөрөх нь ч бий. Монгол үзэгчдийг байлдан дагуулж, мэдрэлээр нь наадсан энэ олон кинон дунд эх орон нэгтнүүд нь нэг нүдээрээ ч тоож хараагүй гологдол бүтээгдэхүүн ч бий.
Үзсэн киноныхоо жүжигчдийг жинхэнэ од гэх бодолдоо бүрэн итгэдэг гэнэн үзэгчид бас л бид. Нөгөө л хэдэн таньдаг нүүр хэдэн суваг дамнан ээлжлээд байх нь тэр. Аягүй бол Солонгос манайхаас цөөхөн жүжигчинтэй байх аа. Солонгостоо нэр алдар-нь төдий л түгээгүй, авъяас чадлаар бусдаас ядмаг зарим жүжигчин манайд бол алдартай од.
Үйл явдал, утга агуулгаас нь илүү жүжигчдийнх нь царай зүсэнд татагдаж кино үздэг хүмүүс ч зөндөө. Энэ киноны тэр хачин гоё залуу, гоё хүүхэн гэх яриа залуусын дунд тэнүүчилнэ. Хадам бэрийн хэрүүл, төөрөлдсөн ах дүүс, элдвийн аюултай өвчин, ар араасаа ундраад байдаг дуусашгүй их зовлон, асуудал бэрхшээл… Тэндээс бид ийм л дүр зураг хардаг, аль нь ч ялгаагүй, өөр өөр нэртэй л болохоос биш. Дэмий хоосон хийрхлээр дүүргэж байдаг гарзандаа гарсан тархи толгойтой, ямар ч их завтай, хийх ажилгүй хүмүүс вэ гэж гадаадын биднийг гайхдаг гэсэн шүү.
Монголчуудын мэдрэлээр наадсан солонгос киноны эрин хэзээ төгсех бол?
Уба, саранхэ буюу Ин Хатай залуу нас
-Хамраас нь цус гараад тогтохгүй байгаа тул охин эмчид хандав. Гэтэл эмч огт тоолгүй Солонгос кино битгий үзэж бай гэсэн хариу барина. Энэ бол бараг цусны өвчнөөс өөрийг эс өгүүлэх ижилхэн утгатай солонгос киноны тухай монгол мессеж.
Манай залуусын дунд Азийн хэв маяг сүрхий түгж байна. Гол баатар нь солонгос жүжигчин. Дөрвөн жилийн өмнө дэлгэцнээ гарсан Анхны хайр кино тэр үеийн арваннаймтуудын сэтгэлийг үймүүлж орхисон.
Үүнээс хойш уба гэсэн үг амнаас нь унах охид олширлоо. Анхны хайр-ын Чан Вугаар тэргүүлсэн солонгос оддын цуваа мөд тасрахгүй янзтай.
Зорро-г зүүдэлсэн хүргэн хүү хадмынхаа гэрээс хөөгджээ. Үзсэн киноныхоо гол дүрд тоглон, хаалган дээрээ хутгаар 2 үсэг сийлснээс тэр. Тэгвэл одоо өер.
Холливудын царайлаг жүжигчдэд манай залуус хайр зарлаж байсан нь •саяхан. Гэтэл одоо юун нисдэг Бэтмэн, багтай Зорро!
Солонгост ямар жүжигчин од болно, тэр даруйд нь л монгол охид дурлаж орхидог. Зөвхөн дэлгэцээр л харсан төсөөлөлдөө итгэснээс үүдэн залуусын хэл яриа, хэв маяг, нүүр царай, утгаа алдаж эхэллээ. Шингэн шаргал царайтай.турьхан биетэй залуус монгол охидын шүтээн. Гэтэл тэр жүжигчдийн бодит дур төрх ямархуу байдаг бол?
Энэ асуултын хариуг өгөх гэсэн шиг шоу тоглолт өнгөрсен зун болсон. Алдарт Зоригт эр буюу Ким Ду Хван манай оронд зочлон, монгол үзэгчидтэйгээ уулзав. Дэлгэцийн баатар маань үнэн хэрэгтээ ямархуу байсныг зарим хүн мэдэрсэн биз. Монгол охидын зүрх сэтгэлийг эзэмдсэн мань Ду Хванд зоригт эр буе photoshop гэсэн нэр хайрламаар санагдсан. Намхан нуруутай, зөөлөн дуутай тэр бидний шүтээн болсон Солонгосын жүжигчдийн сонгодог жишээг илэрхийлеэн юм.
Түүний дараа төд удалгүй Ян Сун айлчлав. Сэргэлэн охин гээд байсан чинь яалаа даа. Монголд байдаг л нэг Туяа, Цэцгээгээс ялгарах зүйлгүй. Дэлгэцийн баатруу-дад дурладаг монгол залуусын өвчин-ий оношийг гадарласан солонгос бизнесмэнүүд тэднийг урин шоугаар эмчлэх аргаа олсон бололтой. Харамсалтай нь тэр жүжигчид нь эх орондоо моодноос хэдийнэ гарсан гэсэн.
Киноноос үүдэн залуусын хэл яриа хангүг аялгатай болж эхэллээ. Царай гэж Юүн Хи. Еэ, аросо гэсэн монгол дууны мөр үүнийг нотолно. Яана аа хэмээн уулга алдах үгийн оронд Аягү. Ахмад настай эрэгтэй хүнийг Уба гэж дуудна. Үг хэлээр зогеохгүй хувцасны хэв маягт уба нэвтэрч байна. Чан Ву пальтогоор эхэлеэн энэ маягийг Asian Hips гэж нэрлэдэг. Үүн дээрээ урт ороолт тохон, шил зүүх оюутнууд их сургуулийн гудамжинд олноор дайралд-даг. Мотоциклоор давхин зугаацдаг гэмээ орхин, эрдэм номын мөр хөөн амжилтад хүреэн алдарт Чан Вугийн стиль монгол залууст таалагджээ.
-Гоо сайхны тухай эсрэг, тэсрэг мэдрэмж. Сайхан эмэгтэйг заяаных хэмээн монгол хүн би-ширдэг. Тэгвэл хэдэн сая воноор бүтээсэн царай бол гэсэн хар солонгос хүнд эн түрүүнд буудаг. Бурхны ноорог-ийг засч болдог гэдгийг солонгос бүегүйчүүдийн үзэегэлэнт царай илэрхийлнэ. Тэгвэл энэ өвчин-ийг монгол охид хэдийнэ тусч эхэлеэн. Юү Жингийн давхраатай нүд, Юүн Хигийн уруулыг дууриасан монгол хувилбарууд Монголд моод болтлоо мэндэлж байна.
Айргийн амтанд уруул нь чимчигнэдэг монгол залуусын эгэл төрх хээрийн сал-хинд хийсч одлоо. Оронд нь Ким Ин Хагийн зурагтай шар айраг шимсэн залуус хотын гудамжинд дуулна. Солонгосын Саss, Hite шар айрганд охид ухаангүй дурлахыг яана. Зөвхөн Чан Ву шиг хувцаслан, Юү Жин шиг нүдтэй болохыг хүсэх бидний үеийнхний дүр төрх нэг иймэрхүү. Уба-даа хайр зарлаад бүтэхгүй бол Саранхэ хэмээн уйлна. Эсвэл Ин Хагийн зурагтай шар айргаар сэтгэлээ засна. Бид хаашаа яваад байна аа?
(өнөөдөр 2004.12.22 297)