Өнөөдөр хамгийн богино өдөр

Өнөөдөр нар өглөө бараг есөн цагт (8.56) мандаж, оройн таван цаг болов уу үгүй юү, уулын цаад руу орно.
Харин энэ өдөр монголчууд бидний хэлж заншсан ес (нэг ес) эхэлж байна. Маргаашнаас эхлэн өдөр тавигдаж, гуравдугаар сар гэхэд өдөр шөнө тэнцэтлээ уртсана. Нэг бодлын ес эхэлж хүйтний эрч чангарч буй боловч нөгөө бодлын цаг тавирч, хавар ойртохын эхлэл юм. Ийнхүү шинэ он гарч мичин жил дулаан бүлээн өндөрлөх төлөвтэй.
(өдрийн сонин 2004.12.22 313)