Гэмт хэргүүдээс хамгийн ноцтой нь байгалийн эсрэг…

Чамайг эзгүй хөвчид хэдий чинээ дураар нь дургиулна. Тэр хэмжээгээр ой дуусч, гол ширгэж, бид амьдрах газаргүй боллоо.
Ийм ёрыг Байгаль хамгаалах чиглэлийн бүхий л газрууд олон жилийн өмнөөс хэлсээр байгаа билээ. Бясаагаа устгах гээд байшингаа шатаав гэгчээр нийгмийн эмзэг давхаргынхан, ёс суртахуунгүйгээр байгалийн эсрэг бизнес эрхлэгчдийг хууль, хяналт, төрийн захиргаа гээд бүхий л байгууллагууд эвийлэн эрхлүүлсээр байна. Хөөрхий дөө самар түүж хэдэн төгрөг олог, хөлдөж үхэлтэй нь биш ууланд гарч мөчир зулгааг… Хүмуүсийг удирддаг эрхтэн дархтан нь тоохгүй болохоор байгаль эх лус савдаг өөрөө биднийг хоморголон хэлмэгдүүлж эхэллээ. Одоо гараад хар даа. Өвлийн дунд сар гарчихаад байхад хялмаа төдий цас хялаалгаж, ус мөрөн татарч шавхарч. Үнс, хатсан шороотой хамт пургин хамар ам чигжинэ. Төр нүдгүй ч лус нүгэлийг олоод харжээ.
Модоор оролдсон бүрийн мод-ыг нь бариулж гуйлгачин болгох нь бүр амтай гээч. Шил-дэг бизнесмэн тэргүүн баячуул дотор урьд нь ч одоо ч түлээчин багтаж байгаагүй нь үүнийг нотолно. Бүр хачирхмаар жишээ ч бий. Таримал мод хөгзөрч унахдаа дэргэд нь үргэлж утаагаар хордуулж байсан автомашиныг анаж байгаад дарж няцалсан байдаг. Мод зарж хоосордог, ус зөөж баяждаг гэсэн монгол ардын зүйр цэцэн үг мэргэжлийн хяналтынхнаас илүү нөлөөлдөг. Байгаль орчны яам нь Уены бодлогын шинэтгэлийн жил, ойтой тэмцэе, самрын далд бизнесийг ил болгоё гэх мэт аль ч намын гишүүдийн дургүйг хүргэж хашрахгүй байна. Нөхөр У.Барсболдын шоу, болон тэр нөхрөөс болж модонд хүр хорхой хэрхэн авирсан тухай алд дэлэм матаасууд үл тасарна. Тэр жил дараалан их ган гачиг болсны цаад эзэн нь хурмаст тэнгэр, БОЯ хоёр үгеэн хуйвалдсанаас зайлшгүй. Саявтар Байгалийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэнэ гэж шоудав. Мөрөөрөө сайхан тарваганд яваа гөрөөчин, ганцхан вагон нойтон мод хангайгаас авсан ядарсан түлээчийг өөдгүй хүмүүс 322828, 322830 гэсэн утас руу матсан байна лээ. Даамжираад баавгайн доньд, хушны самар, бөхөнгийн эвэр, бугын чив зам дээр хэвтэж байсныг олсон-ы төлөө буруушаах гэнэ. Байгалийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх аян нэг сарынх биш бололтой. Ирэх жилийн тавдугаар сарын сүү-лээр өвөлжин хаваржин нүд чих тавьсан хүмүүсээ нууцаар ихээхэн хэмжээний урамшууллаар шагнаж хөхиүлэхээ амлаж байна. Арваннэгдүгээр сард БОЯ-ныхан Ерөнхий сайдыг ууланд аваачин модгүй ойд зугаалуулсан. Үүнийгээ зураг-таар харуулж Мэргэжлийн
хяналтынхныг шараа болгосон. Хүмүүс байгальд ийм муухай ханддаг болжээ гэж ихэнх ухамсартай хүмүүс халаглаж байхад хэргийн эзэд нь танай яамны хийж байгаа ажлын чинь үр дүн гэж баалсан. Тиим ч байж болно хамаагүй. Бидэнд тэгвэл хянах, торгох, мод огтлуулдаг зөвшөөрлийг өгөөд дараа нь ингэж хэл л дээ гээд хаа хамаагүй хулгайч, түүнийг өөгшүүлэгчийн гайнаас болж хэрүүл хийж байна лээ. Дэлхий дээр ногоонтны хөдөлгөөн гэдэг улангассан улс байдаг гэсэн. Бид тиим улсыг олж дэмжиж онгироомоор байгаа юм. Өндэр хөгжилтэй орны эрхэмсэг хатагтайн булган шуб руу тос будаг цацдаг, тэр бүү хэл хулгайн анчдыг хун, согоо алж хядаж байхтай таарвал зөрүүлээд өөрсдийг нь намнадаг зөв гэхэд хаашаа юм буруу гэхэд ч хаашаа тиим хөдөлгөөн энд тэндгүй байдаг. Яваандаа ихэнх төлөв зөвдөж таардаг. Харамсалтай нь ийм тэмцэл хийх зоригтой аавын хүү Монголд ховор доо. Байгаль хамгаалах төрийн бус байгууллага өчнөөн байвч гол төлөв энд тэндхийн гаднаас ирэх төсвийг шимэгч, их л сайндаа чаддагаар нь байгаль орчны улсын байгууллагыг шүүмжилж эх оронч дүр эегэсэн улс байдаг.
Хэрэвзээ уулнаас мод ачаад иреэн машиныг мод, хөсөг хоёрыг нь улсын орлого болгож эргүүлж өөрт нь өгч жүжиг-лэж байхын оронд газар дээр нь шатааж устгаж орхивол хэн юу хэлэх юм бэ? Спиртийг хээр аваачаад асгаж орхидог биз дээ. Хууль нь тэг гээд заачихсан. Улс нэг муу ямбий Зил-130-тай ч яалаа байлаа ч яалаа. Цөм цохиод хаячихгүй юу?
Амьд хүн аргатай. Заавал байгаль хөнөөж амьдрах шаардлага юусан билээ. Наана чинь дэлхий шатах гээд байхад хэдэн хулгайч юу юм бэ? Тэдний төлөө тэднийг хүмүүжүүлэхийн төлөө бид амьдраагүй.
Төрөөс Байгаль орчны бодлогод байгалийн эерэг халдагс-дыг гэмт хэрэг, гэмт хэрэг дотроо хүн төрөлхтний эсрэг хэрэг гэж үзжээ. Аливаа ноцтой хэр-гийг хүний хамгийн адгийн шаарнууд үйлдсэн байдаг. Харахад ноомой дорой хүлцэнгүй нэгний сүхний хурц, бууны сэцэн байгааг яана. Мэргэн буудагч О.Гүндэгмаа ч атаарх-маар. Хүй нэгдлийн үед араатанг агнаж, модыг мэрж унагасан эр баатарлаг байсан бол одоо шившиг юм. Орчлонгийн ба байгалийн зохилдолгоо хэмжээ дамжаатай, нэг нь нөгөөгөөсөө уяатай унжралдаастай аж. Түүнээс нэгэн утас тасалдахад нөхөж баршгүй утга учир нуран унах нь юутай гачлан.
Мод болгон удган, уе болган рашаан аж. Түүнийг талхчих бүрт байгаль авай алгуурхан шазуур зууж хожим даацтай хараал гэсгээлийг бидэнд илгээнэ.
Үүнийг хүмүүс мэддэг болжээ. Байгаль орчны яамны олон жил улигласан байгаль хамгаалах асуудал иргэн бүрийн толгойд сууж эхэлж байна. Хүмүүс хашаандаа мод тарьж, ууланд гарсан нэгнээ сэжиглэн харж, ангирын дэгдээхэй өнчрөн гансрахыг хараад инээхээ больжээ. Өнөөдрөөс эхлэн мод огтлохоо больцгооё гэж заегийн тэргүүн уриалж байна. Муу муухай ядуу зүдүү эцэс болж сайн цаг ирэхийн дохио энэ буюу.
Гэмт хэргүүдээс хамгийн ноцтой нь байгалийн эсрэг хандсан хэрэг гэж Монгол Улс, Байгаль орчны яам зарлаж байгаа нь нийт хүн төрөлхтний тусын тулд цохиж буй харанга!!!
(өдрийн сонин 2004.12.22 313)