АН-ын тамга, сүлд, эрх мэдэл болоод хариуцлага хаана явна?

АН-ын шинэхэн дарга Р.Гончигдорж тамгаа сураглан гурван өдрийг барав. Чих тавибал тус намын тамга огцорсон удирдлагуудад байгаа гэх. Сонгуулийн синдромоос айж дөрвөн жилийн турш нэгэн дээвэр дор яаж ийгээд багталцеан АН-ын гишүүдийн тэвчээр барагдав бололтой. Р.Гончигдорж, Б.Мөнхтуяа, Ш.Түвдэндорж нартай барьцан Э.Бат-үүл, Л.Гүндалай, Ж.Наранцацралт, Батж.Батбаяр нар сэтгүүлчдэд мэдээлэл хийж, ҮЗХ-ны хурал хууль ёсны, үгүйг шүүн хэлэлцэв. Тоглоом одоо л эхэлж байна. Өөрсдийг нь хулгайгаар шахам огцруулсан явдлыг хүлээн зөвшөерөхийг М.Энх-сайхан болон түүний жигүүрийнхэн огтхон ч хүссэнгүй. Үүний нөгөө талд намаа цэвэрлэж авах гэсэн том хүчин байгаа юм. Одоогоор энэ тоглоомыг М.Энхсайхан, Р.Гончигдорж нарын хувийн амбиц, хуйвалдаанаар тайлбарлаж буй боловч сүүлийи өдрүүдэд өрнөсөн үйл явдлууд АН угаас нэг нам байж чадахаасаа өнгөрснийг нотлов.
Ноён Р.Гончигдорж АН-ыг хүчтэй болгох, дотоод ардчиллыг улам бэхжүүлэх үүднээс би дарга болохыг зөвшөөрсөн хэмээн мэдэг-дэж, халаа сэлгээ ямар ч хуйвалдаангүйгээр, олонхийн саналаар хийгдсэн гэж тайл-барлаж буй юм. Харин түүний нөгөө талд зогсогчдыг тэргүүлэн Э.Бат-үүл Намын шинэ удирдлага гэж өөрсдийгөө нэрлэсэн хүмүүс дүрмийн буе үйл ажиллагаа явуулсан тул энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөх аргагүй гэж гүрийв.
АН-ын гол бай болох Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирчихээд байхад тус нам ийнхүү тамга тэмдэггүй шинэ даргатай, огцорсон хуучин удирдлагатайгаа 2005 оныт угтах нь. Тэдний энэ зовлонг С.Оюун, Б.Жаргалсайхан нар салж хагацахдаа бас амссан санагдана. Хэдийгээр Р.Гончигдорж Салж бутрах асуудал АН-д байхгүй гэж мэдэгдээд байгаа ч дөрвөн жилийн өмнө улс төрийн таван намыг нэгтгэн байгуулсан энэ нам хоёр тийш харах нь бараг л тодорхой болчихлоо. Ийм тохиолдолд шинэ даргыг дэмжин алга ташигсдыг буруутгах аргагүй. М.Энхсайханыг хүрээлэн өмөөрөгсдийг жийх хэцүү болж байгаа юм.
Намаржин үргэлжилеэн бялуу хуваалтын дажинд хоосон хоцорсондоо эгдүүц-сэн М.Энхсайхан шинэ нам байгуулан АН-аас тусгаарлах санаа сэдэж, түүнийг нь Ж.Наранцацралт тэргүүтэй хүмүүс дэмжиж байсан тухай мэдээ бий. Нэгэнт санаа нь байсан юм чинь шалтаг нь гарлаа, одоо энэ асуудал дахин босохыг үгүйсгэх аргагүй. Мэдээж, АН-ын нэр, тамга тэмдэг, туг далбааг эзэмшихийг салан тусгаарлагчид эрмэлзэнэ. Учир нь эрх баригч Эх орон-Ардчилал эвелийн нэг багана болох АН өөрөө томоос том бялуу. Тэдний энэ эвдрэлцэл эвслээс сонгогдсон Ерөнхий сайдыгаа огцруулснаар эцэслэж ч болох нөхцөл ажиглагдаж байна.
Тэгэхээр тамга, нэрээ авч үлдэж чадсаныг нь олонх гишүүн дагалдаж таарна. Магадгүй зам зуур том наймаа, тохироо хийгдэн эвлэрдэггүй л юм бол энэ хагарал Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл буухиалах боломжтой. АН-ын хагарал удтал дуншиж байж төвхнөсөн төрийг ч бас эзэн-гүйдүүлж болох тул зүй нь илүү том хариуцлага, анхаарал шаардаж буй юм. УИХ-д суудалтай гишүүдийн хандлага олон зүйлийг тодорхой болгох нь гарцаагүй.
Р.Гончигдоржийн хувьд намдаа агаар мэт шаар-дагдаж байсан ардчиллыг мэдэрч чадсан боловч тэрбээр санаанд оромгуй эсэргүүцэлтэй тулгарав. Түүний энэ алхмыг Ерөнхийлөгчийн сонгуультай холбож ойлговол бүхэл бүтэн намыг өөрийн-хөө тусын тулд хөдөлгөж чадсанхувиа хичээгч чанар ажиглагдаж буй юм. Энэ бүх үйлдэл М.Энхсайхан, Р.Гончигдорж нар хоёул Ерөнхийлөгчийн суудалд санаатай байсныг гэрчилж буй. Үнэнийг хэлэхэд тэдний улс төрийн карьерийн сүүлчийн буудал нь ирэх оны сонгууль. Хэн хэн нь замаа цэвэрлэхийг хичээж, үүндээАН-ыг, цаашлаад Эх орон-Ардчилал эвслийг золиосолж орхив бололтой.
Эвелийн удирдах дээд байгууллагыг зарлан хуралдуулах асуудлыг АН-ын хэсэг нөхөд хөндөөд байгаа. Өөрөөр хэлбэл, намын хурээнд болж байгаа үл ойлголцол, будлианыг эвслийн индэрт хүргэж, улмаар эрх баригчдын өнөөгийн байр суурийг хөндөх гэсэн оролдлого гэж үүнийг тайлбарлаж болно. Ардчилагчдын хувьд одоо эдэлж байгаа эрх мэдэл нь уруугаа харсан пирамидтогтолцоотой. Ёроолын ганц чулуу хөндөгдөхөд л эвсэлтэйгээ, намтайгаа, эрх мэдэл, албан тушаал-тайгаа нуран унах аюултай. Энэ айдсаар Р.Гончигдорж нарыг сүрдүүлэх хандлага ойрын өдрүудэд идэвхжих болов уу. Эдүгээ тэдний хувьд олонхийн саналаар шийдсэн асуудлаа олонхоор хамгаалуулах л үлдлээ. Яг энэхүү хувьсгалын үеэр М.Энхсайхан Туркт ажиллаад эзгүй байгаа нь асуудлыг улам бүрхэгдүүлж байна. Гэхдээ нэгэнт өрнөөд эхэлчихсэн уг тоглоомын жинхэнэ эзэд олны өмнө ил гарах дургүй байгааг бодолцоход илүүдэхгүй.
АН-ын тамга, сүлд тэмдэг, туг, эрх мэдэл болоод хариуцлага хаана явна гэж асууя. М.Энхсайханд лавтай бүрэн утгаараа. үлдээгүй. Байдлаас харахад Р.Гончигдоржид ч бас энэ бүхэн жинхэнэ утгаараа очоогүй. Саяхан сэргээн байгуулсан МСДН-ыг тооцвол АН дахин гурав хуваагдаж, өрх тусгаарлахын зовлон, жаргалыг үүрч болзошгүй болчихлоо. Энэ шинэ нөхцөл байдал төрийн төвшинд хэрхэн үйлчлэх нь сонирхол татаж байна. Ард түмэн төвхнөөд удаагүй төр дахин дэнжигнэж эхлэхийг чимээгүйхэн мэдэрч, шинэ жилийн цасан бударсан өдрүүд улс төрөөс үл хамааралтай мэт гялтганан өнгөрсөөр…
(өнөөдөр 2004.12.22 297)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button