Энэ эгзэгтэй үед Монголын Ерөнхийлөгч Пхенвянд яах гэж ирсэн бэ?

Түүнийг тус улсын Ардын Дээд хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам онгоцны буудалд угтан авав. Ёнхап агентлаг айлчлалын тухай ээлжит мэдээллээ бүдэг бадаг хоёр өгүүлбэрээр дахин хязгаарлав.
Үүнээс өмнө цацсан Монгол Улсын Ерөнхийлөгч БНАСАУ-д Ким Ён Нам даргын урилгаар айлчлал хийнэ хэмээсэн утгатай хоёр өгүүлбэр мэдээнийх нь мөрөер дэлхийн мэдээллийн хэрэгелүүд мөшгиж эхэлеэн билээ. Яагаад заавал Монголын Ерөнхийлөгч гэж? Гадныхныг төдийлөн хүлээж авах дургүй Пхеньян түүнийг яах гэж урьсан бэ? Солонгосын хойгийң цөмийн зэвегийн асуудлаарх зургаан талт хэлэлцээрт АНУ-ыг оролцуулахаас татгалзаад байгаа энэ эгзэгтэй үед айлчлал юу авчрах вэ? Бас юуг өөрчилж чадах вэ? Энэ мэт олон асуултыг Ройтерс, Ассошейтэд пресс агентлагууд, Сан Диего юнион трибюн, Кореа таймс сонинууд тавьжээ.
Хэдййгээр Хойд Солонгост ажиллах гадаадын дипломат ажилтнуудын тоо сүүлийн үед нэмэгдэж байгаа ч албан ёсны айлчлал хийнэ гэдэг төрийн тэргүүнүүдийн хувьд тун ховор боломж хэмээн тэд онцлов. Солонгосын хойгийн хойд хэегээс өмнөдийг зорин хүнд бэрх хийгээд урт удаан аялалд гарах дүрвэгедийн их үер-ийн нэг хэсэг Монголын хилээр орж, гарах болсныг эх сурвалжууд мэн дурдаад айлчлалын үеэр хоёр талын ярилцах гол сэдэв энэ тухай байж болохыг таамаглажээ.
1956, 1986 онд Монгол Улс Пхеиьянд дзэд хэмжээний айлчлал хийж байсан бөгөөд удаан хугацаанд завсарласны эцэст өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ерөнхий сайд Н.Энхбаяр айлчлал хийсэи түүхэн баримтыг Кореа таймс сонин тэмдэглэв.
Юутай ч дэлхийн хэвлэлүүд Ким Чен Ир амьд мэнд эсэхийг олж мэдэхээр, түүний зургийг нийслэлийнх нь гудамжнаас ганц нэгээр нь буулгаж эхэлсний учрыг олохоор Пхеньяныг нүд салгалгүй ширтэж байгаа шигээ Монголын Ерөнхийлөгчийн айлчлал ямар ач холбогдолтой болохыг анхааралтай ажиглаж байна.
(өнөөдөр 2004.12.22 297)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button