С.Эрдэнэ Хурал дүрмийн дагуу явагдсан

-Ардчилсан намын удирдлага саяхан солигдлоо. Энэ явдал нэлээд дуулиан тарьж байна. Нэг хэсэг нь зөвлөлгөөн байсан гэх, нөгөө хэсэг нь ҮЗХ-ны хурал байсан гэх. Бас удирдлагаа сольсныг дүр-мийн бус гэж яригдаж байгаа. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Манай үндсэн дүрмийг нэлээд нарийн судалж үзэх хэрэгтэй л дээ. Дүрмийн дагуу болсон хурал байна уу, дүрмийн буе хурал байна уу гэдэг нь аяндаа харагдах болно. Өнөөдөр манай намын зарим нөхөд, тэр ч байтугай ҮЗХ-ны зарим гишүүд дүрмээ мэдэхгүй, өөрийнхөө ойлгосноор яриад байна. Миний ойлгосноор болон дүрмээ харж байгаад хэлэхэд энэ хурал дүрмийн дагуу болсон. Нэг үгээр хэлбэл, АН-ын дарга нь ҮЗХ-ны хурлыг зарлана, хурлыг зарлахдаа 30-аас доошгүй хонОгийн өмнө зарлана гэсэн дүрмийн заалт байгаа. Сарын өмнө зарлах хурал нь ээлжит байх бөгөөд ээлжит буе хурлыг хэд хоногийн өмнө зарлана гэсэн заалт байхгүй. Нэгэнт ээлжит хурлыг 30 хоногийн өмнө зарлаад бэлтгэл ажил нь бүгд хийгдсэн. Гэтэл яг хурал болоход ес хоног дутуу байхад буюу арванхоёрдугаар сарын 8-нд гэнэтхэн намын дарга ҮЗХ-ны хурлыг зөвлөлгөөн болголоо гэсэн тушаал гаргасан юм. Үүнтэй холбогдуулж АН-ын Намын байгуулалтын байнгын хороо хуралдаж, намын даргын шийдвэр нь дүрмийн бус энэ хуралдах хурал нь хүчин төгөлдөр ҮЗХ-ны ээлжит хурал юм байна гэсэн байнгын хорооны тогтоол, дүгнэлтийг гаргасан. Энэ тогтоол, дүгнэлтээ арванхоёрдугаар сарын 18-нд болсон хурлын нээлт дээр намын даргад албан өсоор танилцуулсан. Харамсалтай нь намын дарга уг тогтоолыг үл ойшоох маягаар хүлээн авсан. Тиймээс ҮЗХ-ны гишүүдэд энэ тогтоолоо танилцуулсан юм.
Ингээд зөвлөлгөөн байх юм уу, ҮЗХ-ны ээлжит хурал байх юм уу гэдгийг ҮЗХ-ны гишүүдийн санал хураалтаар шийдье гэсэн санал оруулсан. Ямар ч саналыг намын дарга хүлээн авахгүй байсан. Энэ нь өөрөө дүрмийн буе үйлдэл юм. Нэгэнт АН-ын удирдах дээд байгууллага бол ҮЗХ байдаг. ҮЗХ асуудлыг яаж шийдэхээ өөрөө мэддэг юм. ҮЗХ-ны дийлэнх гишүүд уг асуудлыг санал хураалтаар шийдэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан. Намын даргаас эхлээд зөвлөлгөө-нөөр хэлэлцэх асуудлыг танилцуулъя. Дараа нь хурал байх эсэхийг яръя гэсэн мөртлөө гэнэтхэн зөвлөлгөөн хаасныг мэдэгдээд гараад явчихсан. Өөрөө зевлөлгөөнөөр хэлэлцэх асуудлыг танилцуулаад дараа нь хурал хийх эсэхийг шийдье гэж тохирсон мөртлөө танил-цуулах зүйлээ танилцуулчихаад энэ хурлыг хаяад явчихсан нь бүхэл бүтэн ҮЗХ-ны гишүудийг үл тоомсорлосон үйл ажиллагаа болсон. Намын даргыг гарсны дараа тэнд байсан гишүүдээс зарим нь түүнийг дагаад гараад явсан. Манай ҮЗХ нийт 199 гишүүнтэй байдаг бөгөөд тухайн үед шалтгаантаи 27 гишүүн байсан тул 172 гишүүн уг хуралд оролцох байсан. Ирвэл зохих 172 гишүүнээс 20 гаруй нь намын даргыг дагаад гараад явчихсан тул зааланд 126 хүн суугаад үлдсэн. Үлдсэн хүмүүс нь нийт ирвэл зохих гишүүдийн 73 хувь нь байсан. Ирц нэгэнт хангалттай байгаа тул асуудлыг хэлэлцье гээд намын даргын энэ зүй бус үйлдэлд тэнд байсан гишүүд их шүүмжлэлтэй хандсан юм. Ер нь энэ хүнд цаашид итгэх эсэх талаар ярилцсан. Ингээд намын удирдлагад итгэл үзүүпэх эсэх талаар санал хураалт явуулсан.
-Санал хураалтыг ямар үндэслэлээр явуулах болcон юм бэ?
-Санал хураалт явуулах болсон гол үндэслэл нь нэгд, товлосон хурлыг хуралдуу-лахгүй байх дүрмийн буе оролдлого. Хоёрт, эхлээд хэлэлцэх асуудлаа танил-цуулъя дараа нь хурал байх уу үгүй юу гэдгийг шийдье гэж тохирчихоод эхний асуудлаа шийдэнгүүтээ хурлыг хаяж явсан нь энэ хүнд итгэх итгэ-лийг алдагдуулсан. Ингээд намын удирдлагад итгэл үзүүлэх эсэх талаар санал хураалт явуулаад итгэл үзүү-лэхгүй гэж 121, үзүүлнэ гэж дөрөв гишүүн, нэг хүн түд-гэлзсэн санал өгсөн. Намын дүрмэнд намын дарга хурлыг удирдах боломжгүй тохиол-долд ҮЗХ дотроосоо хурлын дарга, тэргүүлэгчдийг сонгож хурлыг зохион байгуулна гэж заасан байдаг. Энэ дүрмийн заалтын дагуу бид хурлын дарга, тэргүүлэгчдийг сонгож, хурлаа албан ёсоор нээгээд, хэлэлцэх асуудлаа тохиръё, хурлаа ном дүрмийнх нь дагуу явуулъя гэдэг үндэслэлээр хурлаа түр завсарлуулж, бэлтгэл ажил шаардлагатай байсан тул маргааш нь Сан-хүү, эдийн заегийн сургууль дээр явуулахаар болсон юм.
-ҮЗХ-ны хурал хуралдах болсныг намын дарга М.Энхсайхан мэдеэн үү?
-Тэр орой манай намын шинэ жилийн арга хэмжээ Их тэнгэр цогцолборт болсон. Энэ арга хэмжээний үеэр намын даргад хурлаас гаргасан шийдвэр, тогтоолыг албан ёсоор гардуулж өгсөн байгаа. Намын дарга уг асуудлыг хү-лээж авлаа гэж мэдэгдээд маргаашийн хуралд оролцох боломжгүй гэдгээ хэлеэн. Яагаад гэвэл Туркт албан ажлаар явах болсон гэсэн. Бид асуудлаа албан ёсоор тавиад намын ҮЗХ-ны шийдвэр гаргасан, та албан ажлаа хойшлуулаад хуралдаа оролцвол яасан юм бэ гэсэн саналыг тавихад хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн. Ингээд маргааш нь хуралдсан хурлаар нэгэнт намын удирдлагад итгэл үзүүлэхгүй гэсэн ҮЗХ-ны дийлэнх гишүүдийн шийдвэр гарсан тул намын зохион байгуулалтын асуудал орсон. Уг хуралд ҮЗХ-ны 128 гишүүн хүрэлцэн ирсэн байгаа. Ирвэл зохих 172 гишүү-нээс яг тэр ням гаригт зургаан гишүүн гадаадад албан томи-лолтоор явсан тул 166 гишүүн оролцох байсан.
-ҮЗХ-ны хурлаар ямар асуудлыг хэлэлцсэн бэ?
-Энэ хурлаар намын удирдлагыг шинэчлэн сонгох, гүйцэтгэх зөвлөлийн бүрэл-дэхүүнийг шинэчлэх, Үндсэн дүрмийн хороог томилох гэсэн асуудлуудыг авч хэлэлцсэн. Мэн гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчилж 21 гишүүнтэй байсныг 25 ги-шүүнтэй болгож шинэчлэн томилсон. Түүнчлэн Үндсэн дүрмийн хорооны гишүүдийг шинээр сонгосон байгаа.
-Үндсэн дурмийн хороог ҮЗХ-ны хурлаас буе намын Их хурлаас сонго-дог дүрэмтэй гэж зарим нь тайлбарлаж байсан шүү дээ?
-Энэ асуудал дээр манай Э.Бат-Үүл гишүүн хоёр гурван чиглэлээр тайлбар өгсөн байна лээ. Манай намын дүрмэнд Үндсээ дүрмийн хороог ҮЗХ-ноос шууд сонгож, томилно гэж байгаа. ҮЗХ-ны бүрэн эрх гэсэн заалтад буюу 27 дугаар зүйлийн 3.2-т Үнд-сэн дүрмийн хороог томилох гэсэн заалт бий. Энэ заалтын дагуу Үндсэн дүрмийн хороог томилсон. Иймээс ямар ч дүрэм зөрчсөн зүйл байхгүй. Тэгэхлээр Үндсэн дүрмийн хороог Их хурлаас томилдоггүй гэсэн үг. Харин Э.Бат-Үүл гишүүн нэг зүйлтэй хольж хутгаад, андуураад байх шиг байгаа юм. Тэр нь юу вэ гэхээр 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд таван нам нэгдэх-дээ анх нэгдэх хурал дээр зохион байгуулж буй хурлаас зөвшилцлийн үндсэн дээр нэгдэж буй намуудаас төлөө-лөл оруулах замаар Үндсэн дүрмийн хороог сонгож байсан. Тухайн үеднамын үндсэн бүтэц бий болоогүй, ҮЗХ бий болоогүй байсан юм. Тэ-рэнтэйгээ андуураад Их хурлаас сонгодог гээд байх шиг байгаа юм. Тэгэхлээр энэ бол ҮЗХ өөрийн эрх мэдлээс гадуур Үндсэн дүрмийн хороог байгуулсан явдал биш. Намынхаа дүрмийн дагуу уг хороог байгуулсан, дүрэм зөрчсөн үйлдэл байхгүй. Гэх-мэтчилэн дүрмийн тайлбар хийгээд байвал энэ хурал дүрэм зөрчсөн ямар нэгэн үйлдэл байхгүй. Хурал маань дүрмийн дагуу явагдсан.
-Энэ удаагийн ҮЗХ-ны хурлыг хуралдуулж, намын даргыг өөрчлөхөд МоАХ болон таныг голлох үүрэг гүйцэтгэсэн гэж яригдаад байгаа. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-МоАХ, түүний олон мянган гишүүний улс төрийн эрх ашиг олон жил хаягдаж ирсэн. Манай холбоо нийгэмд явагддаг ямарваа нэгэн шинэчлэл өөрчлөлт, улс төрийн ажилла-гааны дандаа тэргүүн эгнээнд явдаг. Эргээд холбооны гишүүдийн улс төрийн эрх аш-гийг хамгаалах, илэрхийлэх асуудал дандаа орхигдож, хаягдаж ирсэн. Тэр утгаар нь бид энэ сарын эхээр хуралдсан МоАХ-ны тэргүүлэгчдийн хурлаас өөрсдийн гишүүдийн улс төрийн эрх ашгийг илэрxийлж, хамгаалах нь цаашдын манай үйл ажиллагааны гол зорилт байх ёстой гэдэг дээр санал нэгдэж тэргүүлэгчдийн тогтоол гаргасан. Манай гишүүдийн дийлэнх буюу 80-90 хувь нь АН дотор байдаг. Тиим учраас бид АН дотор ялангуяа ҮЗХ-ны дотор МоАХ-ны фракцыг байгуулах болсноо албан ёсоор зарласан. ҮЗХ-ны гишүүдийн 70 гаруй нь манай МоАХ-ны гишүүн байдаг. Энэ 70 гаруй гишүүнийхээ болон аймаг, дүүрэг байгаа олон мянган гишүүнийхээ улс төрийн эрх ашгийг илэрхийлэх, хамгаалах зүй ёсны шаардлага урган гарсан. Энэ үйл ажиллагаанд МоАХ болон дарга нь гол үүрэг гүйцэтгэлээ гэж яриад байгаа нь нэг талдаа үнэн хэдий ч нөгөө талдаа бид дүрмийн бус, хууль бус ямар ч үйл ажиллагаа хийгээгүй.
Дүрмийн хүрээнд, дүрмээр олгогдсон эрхийнхээ дагуу уг үйл ажиллагаанд идэвхтэй оролцеон. Идэвхтэй оролцож байгааг нь буруутгаж байгаа бол бидэнд хэлэх зүйл алга. Намын гишүүнийхээ хувьд ҮЗХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүний хувьд би намынхаа гол үйл ажиллагаанд идэвхтэй оролцох үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу хуралд идэвхтэй оролцеон минь үнэн. Тэрнээс биш дүрмийн буc, ямар нэгэн хууль буc юм хийгээгүй гэдгээ би хэлэх байна.
-Ардчилсан нам дотор Алтан гадас гэсэн фракц хучтэй байсан. Одоо танай МоАХ-ны фракц гарч ирлээ. Тэгэхлээр энэ хоёр фракц цаашид зөрчилдөх үү?
-Алтан гадас-ын гэж яриад байгаа тэр нөхдүүд манай холбоонд хамаарагдаж байгаа гишүүдийн хооронд одоогоор ямар нэгэн үйл ойлголцох зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна. Яагаад гэвэл, бид угаасаа л нэг намын гишүүд. Нам дотроо бид нар бодлого, зорилтоо тодорхойлох, тактикийн асуудал дээр зөрөлдөх явдал аль ч намын дотор байдаг л зүйл. Тухайн асуудлаар зөрчилдөх, зөрөлдөх явдал хаана ч хэзээ ч гардаг. Тэрнээс биш намын гол бодлого, зорилт дээр зөрчилдөж байгаа зүйл байхгүй. Тиим учраас бидэнд муудаад талцаад байх шалтгаан байхгүй. Харин ч намын хуучин удирдлагуудыг намын доод энэ хагарал зөрчилдөөнийг зохицуулах болов уу, эв нэгдэлийг бий болгох болов уу гэж удаан хугацаагаар харлаа, хүлээлөэ. Бид өөрсдийн хүчээр намын энэ зөрчилдөөнийг арилгах нь зүйтэй юм гэж үзсэн учраас бусад бүлэг, фракцид хамаарагдаж байгаа хүмүүстэйгээ, ялангуяа Алтан гадас-ын нөхөдтэйгээ хэл амаа ололцеон. Үүнээс цааш бид аливаа нэг зөрчлийг хурцатгах бус яриа хэлэлцээрийн замаар, зөвшилцлөөр асуудлыг зохицуулж явахаар ерөнхийдөө тохирсон байгаа. Энэ бол манай намын ҮЗХ-ны хамгийн том ололт. Намын дотоод зөрчил хэлэлцээрийн ширээний ард шилжcэн нь хамгийн том ололт юм.
-Намын шинэ удирдлага тамга тэмдгээ авсан уу. Үүнтэй холбогдуулж намыг хоёр удирдлагатай болсон гэх яриа гарах болсон?
-Тамга шилжүүлэх асуудал бол техникийн л асуудал. Намын үйл ажиллагаатай огт холбоогүй асуудал шүү дээ. Намын эрх барих дээд байгууллага олонхиороо хэнийг сонгосон байна тэр хүн намын тамгыг эзэмших эрхтэй. Нэг дарга нь огцроод ажлаа өгөх болохоороо тамгаа аваад зугтаадаг. Тэгж байгаад цэрэг цагдаа болохоор өгдөг. Ийм утгагүй зүйл гарахгүй байх гэж бодож байна. Тамгаар далимдуулж намыг хоёр удирдлагатай гэж олон нийтэд ойлгуу лах гэж байгаа бол тиим биш юм.
-Намын даргыг эзгүй хойгуур, хуйвалдаад намын удирдлагаа сольсон гэж яригдах болсон. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Намын даргыг огт байхгүй байхад нь хурал хийчихсэн юм байхгүй шүү дээ. М.Энхсайхан дарга өөрөө хурлаар байсан. Зөвлөлгөөн байх уу, хурал байх уу гэдгээ ярилцсан. Хэлэлцэх асуудлыг танилцуулаад хурлаа хаяад явчихсан шүү дээ. Нэгэнт өөрөө байсан, асуудал болж байгааг харж, ойлгож байсан, орой нь өөрт нь итгэл үзүүлэхгүй байх тогтоолыг албан ёсоор гардуулсан учир өөрөө үйл явдлыг сайн мэдэж байсан. Мэдсээр байгаа мөртлөө маргааш нь явсан. Тэгэхлээр энэ бол даргыг эзгүйчилеэн гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Яахав энэ нөхцөл байдлыг ашиглаж улс төр хийх гэсэн, нийгэмд шударга хүн болж харагдах гэсэн манай талын хүмүүс ч байна, нөгөө талын ч хүмүүс байгаа. Өнөөдрийн Монголын нийгэмд болон эрх барьж буй нэг намын дотоод гарч байгаа томоохон өөрчлөлт шинэчлэлтийг далимдуулж улс төр хийх гэсэн дотоод, гадаадын маш олон хүчин зүйл, хүмүус байна. Тэр үйл явдлыг нэг хэсэг нь гэж үүнийг ойлгож байгаа. Тэрнээс биш энэнд ач холбогдол өгөөд байх асуудал биш. Ер нь АН удирдлагаа солих, дотооддоо шинэчлэл хийх нь АН-ын өөрийнх нь дотоодын асуудал. Энэ бол нийгэмд болон бусад улс төрийн нам хүчнүүдэд хамааралтай асуудал биш шүү дээ. Цэвэр манай намын дотооддоо шийдэх асуудал. Нэмж хэлэхэд, манай намын нийгэм рүү явуулах улс төрийн бодлого, бусад улс төрийн хүчинтэй харьцах харьцаа, явуулж буй үйл ажилллагааны гол цөм, бодлого зэрэгт ямар нэгэн өөрчлөлт орж байгаа зүйл байхгүй. Яагаад гэхээр М.Энхсайханыг дарга байх үед энэ бодлогыг одоогийн энэ шинэ удирдлагууд хамтраад боловеруулаад, хэрэгжүүлээд явж байсан. Өнөөдөр Р.Гончигдорж гарч ирлээ гээд АН-ын үйл ажиллагаа, бодлогод өөрчлөлт орох юм байхгүй. Барьж байсан бодлого, үйл ажиллагаагаа залгамжлаад л явна.
-Өнөөдрийн болж буй үйл явц болон намын удирдлага солигдсоныг ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлах болсон?
-Яахав, Р.Гончигдорж, М.Энхсайхан гэдэг хоёр хүн үүний түрүүчийн Ерөнхийлөгчийн сонгуульд манай намын дотоод дүрмийн дагуу сунгаанд орж Р.Гончигдорж нь сонгуульд өрсөлдөхөөр болж байсан. Энэ үйл явдлыг олон түмэн эргэн санадаг ч юм уу өнөөдрийн удирдлага солигдсон асуудлыг нөгөө л Ерөнхийлөгчийн сонгуультай хол бон тайлбарлах явдал их байна. Энэ бол огт үндэсгуй зүйл гэдгийг хэлмээр байна. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуулийн асуудлыг ярих цаг хугацаа хараахан болоогүй байгаа. Бид энэ асуудлыг ярихгүй биш ярина. Гэхдээ цаг хугацааны хувьд арай эрт байна. Мэдээж он гараад Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхлэхээр манай намаас хэнийгээ сонгуульд өрсөлдүүлэх вэ гэдэг асуудал намын удирдлагын түвшинд яригдах болно.
-Намын удирдлагыг еөрчлвх болсон шалтгааны цаад эзнийг МАХН гэсэн яриа гараад байгаа л даа?
-Манай Э.Бат-Үүл гишүүн хүртэл хэлээд байгаа. Н.Энхбаяр, Ц.Нямдорж нарын явууллагаар намын даргыг өөрчилж байнаа гэж. Бид чинь өөрсдөө толгойгүй юм уу, манай нам бусдын заавраар явдаг нам болчихсон юм уу. Хэрвээ үнэхээр баримтаар нотолчих баримт нотолгоо байгаа юм бол ингэж яриад байгаа хүмүүс гаргаад ирэх хэрэгтэй. Хэзээ, хаана уулзаж, хэн нь хэндээ өгчихсөн юм. Миний мэдэхээр би МАХН-ын дарга Н.Энхбаяртай хоёр удаа сонгуульд өрсөлдсөн байгаа. Н.Энхбаяр гэдэг хүн бол миний улс төрийн гол өрсөлдөгч. Гэтэл тэр хүнээр би өөрийнхөө намын улс төрийг заалгаад явна гэдэг нь миний хуьд сэтгэлд багтахгүй байна. Асуудлыг өнөөдөр ингэж туйлшруулж, АН нь МАХН-ын заавраар явж байгаа мэтээр асуудлыг тавьж байгаа хүмүүс маш хариуцлагагүй юм ярьж байгаа гэдгээ ухаарах хэрэгтэй.
Ер нь энэ намын шинэчлэлт өөрчлөлтийн болон МоАХ-ны идэвхтэй улс төрд шилжиж байгааг асуудлыг манай эймаг, дүүргийн МоАХ-ны гишүүд маш их дэмжиж, захидал цахилгаан ирүүлж байна. Цаашид улс төрийн идэвхтэй үйл ажиллагаанд шилжинэ гэдгээ аймаг, дүүргийн холбоод мэдэгдэж бай-гаа. Тэгэхлээр бидний явуулж буй үйл ажиллагаа зөв юм байна гэдэгтээ улам бүр ит-гэлтэй байгаа гэдгээ энэ дашрамд хэлэх байна. Мэн манай АН, МоАХ-ны мянга мянган гишүүд маань өнөөдрийн энэ намын өөрчлелт, шинэчлэлтийн асуудлыг дэмжээсэй, на-мынхаа үйл ажиллагаанд улам бүр идэвхтэй, өргөн хүрээгээр оролцоосой, бодит үнэнийг л олж ойлгоосой гэж хүсмээр байна. Хэн нэгэн хүний сэтгэлийн хөөрлөөр, цаа-наас зориуд захиалгаар явуулсан ятгалга, явуулгад битгий автаарай гэж хэлмээр байна. Нам өнөөдөр дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Цаашдаа ч дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа явуулах болно гэдгээ энд хариуцлагатаигаар мэдэгдмээр байна.
(өдрийн сонин 2004.12.22 313)