МИАТ яагаад явгарав

Энэ байдлаас болж Монголын иргэний агаарын ганц том авиакомпани МИАТ ирэх оны эхний өдрөөс орон нутгийн нислэгээ зогсооход хүрээд байна. Уг нь ийм байдал уүсэхгүй болох байж.
Монгол Улс анх Германы Люфтханза компаниас сүүлийн үеийн хүчирхэг, тохилог Аэробус онгоцыг арван жи-лийн түрээсээр авч тэр үеийн Ерөнхий сайд М.Энхсайхан Дэд бүтцийн сайд Г.Нямдаваатайгаа тэрхүү гоёмсог онгоцны анхны зорчигч болон Франкфуртаас шууд нисэн эх орондоо баяр ёслолын байдалтай бууж байсан цаг саяхан. Гэвч түүнээс хойш 5-6 жил өнгөрчээ. Энэ хугацаанд дараа дараагийн Ерөнхий сайд Н.Энхбаяр, Дэд бүтцийн сайд Б.Жигжидийн үед Монгол Улс мөн түрээсээр Боинг-727 авч баяртайгаар газардуулж байв. Даан ч харамсалтай нь тэр онгоц Б.Жигжид сайдынхаа үед Африкт хямдхан худалдагдаж дашийн шог болсон. Эвслийн үед овоо шинэчлэгдэж эхэлж байсан МИАТ-ын авиапарк чухам энэ үеэс буюу 2002-2003 онд цөлмөгдөх тийшээ явж дотоодын нислэгтээ чөдрийн ганцхан онгоцтой үлдээд өнөөгийн байдалд хүрчээ.
1998-1999 онд МИАТ нь гадаад нислэгтээ Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийн бэлгэнд өмнөд Солонгос улсаас ирсэн нэг Боиңг. дээр өгүүлсэн түрээсийн ганц Аэробус, орон нутгийн нислэгтээ 8 ширхэг АН-24, АН-26 нэг (тэр нь ачааны), гурван МИ-8 гэсэн парктай байв. Ингээд овоо шинэчлэл хийг-дэн Боинг нэгээр нэмэгдэж Хятадаас таван Ю-12 гэсэн хөнгөн онгоцтой болсон. Гэвч удалгүй таван Ю-12-ынхаа гурвыг нь өнхрүулж өгөөд үлдсэнийг өмнөд хөрш рүүгээ төрхөмд нь буцаасан. Ингээд зогссонгуй. Хугацаа нь дууссан, хоцрогдсон гэсэн . элдэв хаягтайгаар 20-30 сая ам.долларын үнэ хүрэх хоёр Боинг-оо Африк зэрэг газар туе бүр нэг сая ам.дол-лараар, гурвын гурван АН-24-өө Украин, ОХУ зэрэг улсад бараг жип машины үнээр буюу туе бүрийг нь 70 мянган ам.доллараар ид бадийг нь хийж дуусгасан билээ. Гэтэл энэ нь АН-ыг өлгийдсөн АНТОНОВ-ын зохион бүтээх товчооны ерөнхий зохион бүтээгчид энэ онгоцныхоо ашиглалтын хугацааг дахин 40 жилээр, нислэгийн цагийг 60 мянгаар сунгаад байсан үе. Манайхан үүнийг мэдеээр хэрнээ онгоцуудаа гадаадад аваачиж худалджээ. МИАТ-ынхан ийнхүү өнөө маргаашаа бодсон өөрсдийнхөө амбицид хөтлөгдөн тэр онгоцуудаа жип машины үнээр худалдаж байхын оронд 250-300 мянган ам.доллараар их засвар хийгээд авсан бол тэдгээр онгоцыг 2010, 2015 он хүртэл дахин ашиглах боломжтой байлаа. МИАТ өнөөдөр орон нутагтаа онгоцгүй үлдэх учиргүй байж. Тэдгээр онгоцуудыг тухайн үедээ актлахыг нь актлаад, засахыг засаад болох байсан ч МИАТ-ын ТУЗ-өөр бараг хэлэлцэлгуй, Дэд бүтцийн яамаар оруулж саналыг нь авалгүй, ТӨХ-гоор бүртгүүлэлгүй, харин засварт оруулчихаад буцаагаад аваад ириэ хэмээн цэцэг ургуулаад хил гаалиар гаргасан байна. Тэгэхдээ магадгүй, тухайн үедээ ТУЗ-ийнхээ хурлаар хэлэлцэж, ТӨХ-оор оруулж, Дэд бүтцийн яам нь зөвшөөрсөн байж болох. Гэвч энэ талаар тэр үеийн ТӨХ-ны дарга байсан Д.Пүрэвдорж, Дэд бүтцийн сайд байсан Б.Жигжид, МИАТ-ын захирал нар байсан П.Баатарсүрэн, Ж.Баярсайхан, ИНЕГ-ын дарга М.Дагва нар өнөөдөр Бид мэдэхгүй гээд таг дуугүй сууцгаана. Харин үүний оронд П.Баатарсүрэн, М.Дагва нар нь Аэро Монголиа гэсэн хувийн авиакомпанийн нууц эзэд болоод явж буй сурагтай. Б.Жигжид сайд ч тэр тухайн үедээ МИАТ-ынхаа паркийн шинэчлэх нэрээр баахан ногоон өвөртлөөд гадаад дотоодгүй яаж хөөцөлдсөн боловч гавьтай юм болоогүй, өнөө тэр мөнгө хаачсан нь тодорхойгүй үлдсэн.
Эдгээр дарга нарын нэрийг дурдсан нь чухам тэдний удирдлагын үед л манай АН-ууд хилийн чанадад сураггүй болцгоосон юм. Өнөөдөр МИАТ орон нутагтаа хэл дүүжлэх унаагүй болж модоо барихад хүрээд байгаа учир ийнхуү хэдхэн жилийн өмнөхийг сөхөхөд хүрлээ.
(өдрийн сонин 2004.12.22 313)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button