Ж.Буш Би өөрийгөө өмнөх Ерөнхийлөгч нараас илүү гэж боддог

Үүнтэй холбогдуулан сурвалжлагч Мэттью Күппер, Жон Дикерсон, Нэнси Гиббс нар Ж.Буштай хийсэн ярилцлагыг сонирхуулья.
-Иракийн хүн амын хэдэн хувь нь сонгуульд оролцох вэ? 50-70 хувь нь саналаа өгөх магадлал бий юу?
-Миний хувьд аль болох олон хүн оролцох байх гэж найдаж байна.
-Дахин сонгуульд өрсөлдөхгүй гэхээр танд ямар санагдаж байна?
-Улс төр миний амьдралын нэгээхэн хэсэг гэж үздэгээс цорын ганц зүйл гэж боддоггүй. Бурхан минь дахиад л сонгуулийн компанит ажил гэж санаа зовох зүйлгүй боллоо. Арван жилийн дараа та надтай хаа нэггээ уулзахад би сонгуулийн компанит ажлаа маш их үгүйлсэн байх биз
-Дарга Буш…
-Энэ ч үнэн шүү. Зарим хүмүүс намайг аль хэдийнэ ийм зэрэгт хүрсэн гэдэг юм.
-Хоёр дахь удаагийн компанит ажил тань Рональд Рейган, Билл Клинтон нарынхаас юугаараа ялгаатай байв?
-Тухайн цаг үеийн нөхцөл байдал өөр тул миний компанит ажил ч гэсэн өөр байсан нь ойлгомжтой. Компанит ажлаараа энх тайвны төлөө ажиллаж байгаагаа хүмүүст ойлгуулах явдал байсан юм. Гэтэл Америкийн ард түмэнд энэ нь дөрвөн жил л шүү дээ. Би үүний төлөө ажилласаар ирсэн юм. Харин миний хувьд асуудлыг өөрөөсөө зайлуулах буе, шийдэхийг хичээсэн. Энэ утгаараа өдгөө тулгамдеан асуудал болоод байгаа ч ирэх дөрвөн жилд АНУ амар тайван байж чадна гэдэгт итгэлтэй байна.
-Та нэг удаа Хүмүус дургуй байгаа ч би өөрийн байр сууриасаа ухрахгүй гэж хэлеэн нь олон хүний дургүйг хүргэсэн гэдэг.
-Үүнийг өөрийнхөөрөө зүтгэх гэдэг юм. Та ямар нэгэн зүйлд бүрэн итгэсэн л бол өөрийн байр сууриа хад-галах гэж тэмцэх нь лав. Ялангуяа өөрийг нь шүүмж-лэх үед ийм зүйл их ажиглагддаг шүү дээ. Миний бодлоор Америкийн ард түмэн Ерөнхийлөгчийн албан тушаалд өрсөлдөж байгаа хүнээс юунд, яагаад итгэж байгаа, үүндээ итгэлтэй байгаа эсэхийг мэдэхийг хүсдэг. Юм бүхэн задгай болчихоод байгаа үед энэ нь тун чухал зүйл гэж бодож байна. Жишээ нь би Иракийн сонгуулийн талаар өөрийн гэсэн бодолтой. Сонгуулийг нэгдүгээр сарын 30-нд явуулна гэсэн бол тэр өдөр л хийх хэрэгтэй. Боломжгүйгэж байгаа хүмүүстэй мөрий тавихад ч бэлэн байна. Ямар нэгэн зүйлийн талаар ярихдаа би өөртөө тун итгэлтэй байдаг. Ерөнхийд нь итгэх гэж байж болохгүй. Итгэсэн бол итгэсэн.
-Та өмнөх Ерөнхийлөгчдөөс өөрийгөө илуу гэж уздэг үү? Дутуу гэж үздэг үү?
-Миний өмнөх Ерөнхийлөгч нараас уу? Маш сонин асуулт байна. Би тэднээс өөрийгөө илүү гэж боддог
-Бүгдээс нь үү?
-Тиймээ, би бүгдээс нь гэж бодож байна. Би тэднээс илүү хүндэтгэлийг хүртсэн. Миний хувьд Линкольнийг ихэд хүндэлдэг. Эх орныхоо сайн сайхны төлөө тэр бүх хүчээ зориулсан юм. Би түү-ний хөргийг өрөөндөө тавь-чихсан байгаа. Түүнийг харж суугаад ах нь дүүгээ, үеэл нь хамаатнаа хороож байсан тэр цагт ийм хүнд ажлыг хэрхэн хийж байсан бол гэж боддог. Ийм л хүнд цагт тэр Америк орны ирээдүйг харж чадсан нь гайхалтай. Улс орныхоо талаар Линкольн өөрийн гэсэн үзэлтэй байсан. Улс орноо нэгтгэх нь энэ улсын ирээдүй гэдгийг тэр харж чаджээ. Энэ өргөөнд олон Ерөнхийлөгч янз бүрийн нөхцөл байдалд ажиллаж байлаа. Гэхдээ нэг л энгийн шалгуур байсан нь гаргасан шийдвэр нь хэр зэрэг ач холбогдолтой байж вэ гэдэгт байгаа.
-Билл Клинтоны тухайд та ямар бодолтой байдаг вэ?
-Тэрээр энэ ажилдаа тун их дуртай байжээ. Тулгарсан асуудлыг дуртайяа хүлээн авч эрчтэйгээр шийдэж чаддаг байсан. Ерөнхийлөгч байхдаа маш дуртай байсан нь түүний нэгэн гайхамшигт чанар нь.
-Хүмүүс таныг өөрийн багтаа сэлгээ хийж байгааг эрх мэдлээ улам сайжрууллаа хэмээн үзэж байгаа?
-Эрх мэдлээ сайжруулах гэнээ? Би өөрт Хэрэгтэй бүх эрх мэдлээ авсан.
-Хүмүүс таныг өөрийн хамгийн итгэж явдаг найз нарынхаа үгэнд байнга ордог гэдэг. Тэдний хэлж байгаа зүйл таны захиргааны ажилд нөлөөлдөг гэнэ. Та тэдний хэлснийг дагаж байсан уу? Хэрвээ тиим бол ямар үед дагадаг вэ?
-Би одоогоор таагүй зүйл сонсмооргүй байгаа ч ийм зүйл цаг үргэлж л болдог шүү дээ. Миний удирдах арга барил бол хүмүүсийн сэтгэлгээг хөгжүүлэх, оюуны чадвар сайтай хүмүүсийг авахад чиглэдэг юм. Хийсэн ажлынхаа ард нь гарч чадах хүнийг л би авдаг. Тэдэнтэй санаа зөрөх нь ч бий. Миний гаргасан шийдвэрийг буруу гэх хүмүүс ч миний албанд байдаг. Миний гаргасан шийдвэрт дургүйцеэн, бүр эсэргүүцдэг найз нөхөд надад олон бий.
(өдрийн сонин 2004.12.22 313)