Хамгийн эрх чөлөөгүй нь Орос гэнэ

Энэ нь тус улсын эрх баригчид барууны ардчиллын зарчмаас ухарч байгаагийн нэг илрэл аж. Олон улсын Freedom House байгууллагаас гаргасан Дэлхий дэх эрх чөлөө-2005 судалгаанд Эрх чөлөөнөөс ухарч байгаа нь улс төрийн чухал чиг хандлагыг харуулж байгаа юм хэмээн бичсэн байна. Оросын эрх баригчид үндэсний тслсвиз болон бусад хэвлэл мэдээллийг улам ихээр хянаж, орон нутгийн засаг захиргааны эрх мэдлийг хязгаарлаж байгаа бөгөөд тус улсад явуулж буй парламснтын болон Срөнхийлөгчиин сонгуулийг эрх чөлөөтэй гэж хэлэхэд хэцүү гэжээ. Тус байгууллагын гүйцэтгэх захирал Жсннифср Уиндзор хэлэхдээ Орос эрх чөлөөгүй орны тоонд орох болсон бөгөөд В.Путины үсд төрийн эрх мэдэл нэг хүний гарт орох явдал улам газар авч байна хэмээн онцолсон байна. Түүнээс гадна энэ илтгэлд В.Путиныг Оросын өмнөд нутагт аланхядагчид сурагчдыг барьцаалсан явдлыг орон нутгийн удирдах ажилтнуудыг огцруулах нэг шалтгаан болгосон гэжээ. 330 хүүхэд амь насаа алдсан энэ аймшигт хэрэг явдлын дараа тэрээр орон нутгийн сонгуулийг хүчингүй болгосон билээ.
Срөнхийд нь авч үзэх юм бол 2004 онд дэлхийн улс орнуудад эрх чөлөө харьцангуй гайгүй болсон байна. 26 оронд байдал дээшилсэн бол 11 орны иргэд улам эрх чөлөөгүй гэнэ.
(өдрийн сонин 2004.12.22 313)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button