Монголын Мисс тодрохын өмнө

Бусдад атаархам өөрсдөдөө бахархам энэхүү давуу талаа бид хөрөнгөгний садар урсгал хэмээсээр хожуухан үнэлж дүгнэсэн. Өдгөө Монголын сайхан бүсгүйчүүд гоо сайхан сртөнцийг авардаг, хамардаг хуулийн дагуу улс үндэстнийхээ түр төрхийг чимж байгаа. Анх 1989 онд соёл гоо сайхны Хатан-Эрдэнэ төв байгуулагдаж Монголын сайхан бүсгүй шалгаруулахад Н.Биндэръяа бүсгүй тэргүүн мисс болсноос хойш одоо XIII тэмцээн эхлэхэд бэлэн болж бэлтгэл ажил нь хангагдаж байна. Өвлийн цас бударсан үдшээр цагаахан цасан охидоороо сэтгэл баясдаг тэмцээн энэ удаа хэзээ болох тала ар Хатан-Эрдэнэ төвөөс лавлав.
Энэ жилийн тэмцээнийг зохион явуулах комиссын срөнхий мснсжср 2001 оны Монголын сайхан бүсгүй, мэн оны дэлхийн арлын орнуудад болсон гоо бүсгүй шалгаруулалтын гутгаар байрын шагналт мисс Ё. Нямжав ийн ярьж байна.

-2004 оны Монголын сайхан бүсгүй хэзээ тодрох вэ?
-Энэ удаагийн тэмцээн он гараад 2005 оны нэгдүгээр сарын дундуур болохоор товлосон. Тэмцээний нэрийг Монголын мисс-2005, үндэсний XIII уралдаан гэж нэрийг нь өөрчиллөө. Манай бүсгүйчүүд зөвхөн Монголдоо бус тив дэлхийн хэмжээнд гоо сайхнаараа дээгүур өрсөлддөг болсон тул ингэж нэрлэх нь зохимжтой гэж үзсэн юм. Оны өмнөхөн шинэ жилүүд, уралдаан шалгаруулалт ол-ноор давхцдаг тул хойшлуулсан юм.
-Монголын миссд өөрийгөө сорьс гэсэн олон охид байгаа байх. Гэхдээ наад захын шалгуур үзүүлэлтүүд ямар байх ёстой бол?
-Хуучин бид 18-24 насны, бүсгүйчүүдийн дунд уг тэмцээнийг явуулдаг байлаа. Гэтэл сүүлийн жилүүдэд манай бүсгүйчүудийн гоо сайхан энэ хүрээнд хязгаарлагдахаа больсон тул уртасгаж 27 хүртэлх насныхныг хамруулахаар шийдлээ. Мэдээж, нурууны өндэр 165 см-ээс намгүй байх ёстой. Сайхан бүсгүй гэдэгчинь бүх л талаараа сайхан байх ёстой шүү дээ. Тиим учраас загвар өмсөгч нараас арай өөр шалгаруулалттай байдаг. Бисийн харьцаа, жин, намба галбир бүх л юм зохицсон, түүнээс гадна авьяас, ухаан боловс-рол, харьцааны соёл их нөлөөлдөг.
-Гадна төрхөөрөө ийм охид байвал эхний шалгаруулалтад орж болох нээ?
-Арай ч бас биш ээ. Манайд олон охид ирж хасагдлаа. Тэдний гол алдаа нь янз бүрийн шивээстэй, шархны сорвитой, янз бүрийн төмөр цагариг бисндээ цоолж хийсэн зэргээс тэмцээнд оролцох боломжгүй болж байгаа юм. Ср нь хүүхдүүд ийм гаж урс-галд үл автах, арьсаа зөв арчлан өөрийгөө сайн хамгаалж бай гэж зөвлөмөөр байна.
-Одоогоор хичнээн охид бүсгүйчүүд нэрээ өгөөд байна?
-Монголын мисс-д өрсөлдөх бүсгүйчүүдийн тоо 50 гараад байна. Хойшид ч нэмэгдэх байх. Бүртгэл хараахан дуусаагүй. Хэрэв оролцох хүсэлтэй хүн байвал манай холбооны 90157677 тоот утас руу хандаж болно.
-Тэмцээнд амжилттай оролцохын тулд бисэ хэрхэн бэлдэх ёстой вэ?
-Нэгэнт бид болноо өрсөлдөх боломжтой юм байна гээд бүртгэсэн охид бүсгүйчүүдэд тусгайлан хичээл зааж, (гэх-дээ бүгдэд нь жигд) олны өмнө гарах, бисэ хэрхэн зөв авч явах зэргээр сайтар дасгал-жуулдаг. Эндээс Монгол Ул-сын нэр тср, өнгэ жавхаа харагддаг тул аль аль талдаа хариуцлагатай байхгүй бол болдоггүй.
-Хөдөөнөөс ирж оролцох болов уу?
-Ирнэ. Завханаас гэхэд л хоёр охин байгаа. Увс, Дорнод, Сэлэнгэ, Дархан-Уул, Ор-хоноос олон сайхан охид ирсэн.
-Урьд өмнө оролцож байсан миссуүд дахиж өрсөлдөж болдоггүй юм уу?
-Уг нь болно л доо. Хараахан ссөн эрдэнийн аль нэг болж амжаагүй зарим бүсгүйчүүд дахиж оролцохоор өөрийгөө бэлдэж байгаа. Гэхдээ хүүхэдтэй болсон бол оролцдоггүй.
-Тэмцээн ямар үзүүлбэрүүдээр явагдах бол?
-Уламжлал ёсоороо Үндэсний, гоёлын, усны хувцастай узүүлбэрүүд болно. Дараа нь авьяас чадвараа сорьж, асуулт хариулт өрнөснөөр тэмцээний дүн гарна. Энэ таван давааг амжилттай давж Монголын мисс болох учиртай.
-Шүүлтэнд ямар нэгэн булхай гарах уу?
-Олон янзын үзэл бодолтой олон хүн шүүх тул тиим юм гарах үндэслэлгүй гэж бодож байна.
-Мисс Ё.Нямжав өөрөө одоо ямар ажил эрхэлж байна вэ?
-Би Хүмүүнлэгийн ухаа-ны их сургуулиа төгсөөд Үндэсний Олимпийн Хороонд хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад нөхөрт гарсан. Манай хүнийг Ж.Од гэдэг.
Бид хүүтэй болсон. Хүү маань одоо хоёр ойтой. Дахиад . оюутан болоод явж байна.
-Ямар сургуульд сурч байгаа вэ?
-Гаалийн Eрөнхий Газрын дэргэдэх Гааль, Эдийн Засгийн дээд сургуулийн II курсэд суралцаж байна.
-Өөрийн чинь хувийн зүгээс ямар бүсгүй хамгийн сайхан харагддаг вэ?
-Монголоос Эрдэнэтуяа их сайхан харагддаг. Мэн мисс Оюунтуяа, Сансармаа нар манай урдаа барих өв тэгш бүсгүйчүүд гэж боддог. Ср нь бүгдээрээ гоё л доо.
-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байна. Жин нэмэгдсэн үү?
-Волсйбол үзэх, тоглох дуртай, гутал цуглуулах хоббитой. Ном л их уншдаг даа. Жин 55 кг, өндэр 172 см хэвээрээ байгаа.
-Өөрийн чинь тухай төдийгүй Монголын сайхан бүсгүй тэмцээн болгоны араас янз бүрийн хов жив, хэл ам тасардаггүй. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Харин тиим ээ. Энэ шар сонинууд элдвээр л бичих юм. Энэ жилээс бид холбоон дээрээ албан ёсны хуулийн зөвлөхтэй болж эрх ашгаа, нэр төрөө хамгаалахаар боллоо. Түүнээс бид тэр болгоны араас хэл ам хийгээд явж чадахгүй юм. Эгэл жирийн хувийн амьдрал болгоныг нэмж чимж хүний мууг үзэх явдал хэрээс хэтэрч байна. Одоо энэ байдалд цэг тавих байхаа.
-Ирэх оны Монголын сайхан бүсгүй хамгийн турүүнд манай сонины хуудсан дээр уригдах болов уу?
-Тэгэлгүй яахав. Танай мянга мянган уншигчдыг хүндэлж явдаг шүү.
-Баярлалаа.
(өдрийн сонин 2004.12.22 313)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button