Гялгар уут хэрэглээнээс хэзээ гарах вэ?

Гэхдээ ачаа барааг минь агуулж явдаг тор гэдэг утгаараа тэр бидэнд хэрэгтэй. Хүнсний наад захын бүтээгдэхүүнээс эхлээд гараар зөөвөрлөх бүхий л зүйлд тор хэрэг бол-дог. Тэгэхээр байнга гарын дор ашиглагддаг торны ашиг тусыг тайлбарлах хэрэггүй байх. Харин гялгар уутан тор байгаль орчныг бохирдуула-хад асар их үүрэгтэйг дэлхий даяараа хэлэлцэн шүүм-жилж байна. Хог хаягдлыг дахин боловсруулалтад оруулах тсхнологигүй манай орны хувьд гялгар уут ёстой жинхэнэ утгаараа хог болж, орчин тойрноо бохирдуул-даг. Газрын хөрсөнд булаад ч нэмэргүй түүнийг нэг бүрч-лэн түүж, цаас шиг шатааж орчноо цэвэрлэх өгөөмөр хүн ховор. Шатаахад утаа тортогноос эхлээд бас л орчинд нөлөөлөх хорт бодис ялгардаг байна. Гялгар уутны ихэнх нь маш хэврэг учраас нэг хэрэглээд л дахин ашиг-лах боломжгүй болчихдог. Тэгээд л хог болж хаягдана.
Харин даавуун бөгөөд цаасан уутны хувьд асуудал өөр. Гялгар уутан тор бидний хэрэглээнд нэвтэрхээс өмнө бүгдээрээ даавуун тор хэрэг-лэдэг байсан. Бийлэгжүү нэг нь савхин тор барьчихна. Тэглээ гээд муудаагүй. Харин ч угааж цэвэрлээд дахин дахин хэрэглэх сайн таптай. Бас дээр нь даац хэтэрснээс гар тор урагдаж, авсан зүйл-сээ талаар нэг тарааж эвгүй байдалд орох магадлал тун бага. Үүнийг эдэлгээ удаан-тай хэмээн тайлбарлаж ч болно. Мэдээж хэрэг, даавуун болон савхин тор байгаль орчин бохирдуулна гэж юу байхав. Тэгээд ч хаана байгаа газартаа хөглөрөхөөр даавуун торон үөр гэж үгүй. Эдэлгээ сайтай, удаан хэрэглэгддэг болохоор айл өрхөд 3-4 ширхэг байхаас бус, үйлчлүүлсэн дэлгүүр бүрээсээ хүссэн хэмжээгээ-рээ авах биш.
Аав ээжийн минь магад-гүй түүнээс бүр өмнөөс хэ-рэглэгдэж ирсэн даавуун, савхин торыг халж, үйлчил-гээнд шинээр нэвтэрсэн гялгар уутан тор анхандаа хүн бүрийн таашаалыг хү-лээж байсан нь үнэн. Авч явахад авсаарханаас эхлээд үзэмжтэй, шингэн зүйл зөөвөрлөх боломжтой гээд сайн талууд түүнд бий. Бүх ний-тээрээ гял цал уут сав хэрэглэх болсон энэ цагт тор нь сурталчилгааны нэг хэлбэр болсон. Томоохон сүлжээ дэлгүүрүүд өөрийн гэсэн уут тороор үйлчилж эхэлсэн нь сайшаалтай ч тэр нь хэсэг хугацааны дараа бас л хог болж хаягддаг нь нууц биш.
Зах зээлд өөрийн гэсэн төрх, өөрийн гэсэн хийцтэй бүтээгдэхүүнээр өрсөлдөх, түүнийгээ таниулан сурталч-лах нь зүйн хэрэг. Гоё хийц загвартай, сонирхол татах уут савтай бүтээгдэхүүн худалдаж авсан хүн бүрийн сэтгэл өсг, өөдрөг байх нь ойлгомжтой. Тиймээс ч хөг-жилтэй орны томоохон үйл-чилгээний байгууллагууд уйлдвэрлэн гаргаж буй бү-тээгдэхүүнийхээ чанараас илүүтэй сав, баглаа боодолдоо анхаардаг аж. Гоёмсог сав, баглаа боодлын үзэсгэ-лэн гаргаж өөр хоорондоо туршлагаа солин өрсөлддөг нь ч үүнтэй холбоотой. Хэрэг-лэгчээ хаанд дээдлэсэн улс оронд үйлчилгээний байгуул-лага бүр нь үйлчлүүлсэн хүндээ сэтгэлийн таашаал өгөхийг урьтал болгодог байна. Гэхдээ амьдран буй өөрийн гэр болсон дэлхийгээ, байгаль орчноо, агаар мандлаа цэвэр тунгалагаар нь хадгалан үлдээхийн тулд хөрс бохирлогч гялгар уутнаас татгалзаж, хор хөнөөл багатай цаасан уут руу шилжиж байгаа. Гэтэл манайд энэ бүхэн эсрэгээрээ.
Янз бүрийн гялгар уут, тор ид цэцэглэл хөгжилтийн-хөө шатанд явна. Дээр нь манайдаа л хамгийн өргэн хүрээнд тархаж, хот хөдөө-гүй сүлжээгээ тэлсэн Миний дэлгүүр сүлжээнийхэн гялгар уутан тороо үнэлж гардаг болсоор удаж байна. Баг-таамж хэмжээнээсээ шалт-гаалаад тор 20-30 төгрөгийн үнэтэй. Ихэвчлэн 24 цагаар ажилладаг хамгийн түгээмэл Миний дэлгүүр сүлжээнийхэн үйлчлүүлсэн хэнээс ч Та тортойгоо явна уу, Танд уут сав хэрэгтэй юү гэж асуудаггүй. Зүгээр л тооцоо хийхэд нь хамт бичин ор-хино. Өдөр шөнөгүи ажилладаг энэ сүлжогшии дэлгүүрүүдээр ниислэлийн хүн амын ихэнх нь үйлчлүүлдэг гэхэд хилс болохгүй байх. Тэгэхээр өнгөц харахад ба-раг задгай мөнгө шахуу болсон 30 төгрөгийг авч байгаа мэт боловч Дуслаас далай болдог дүрмээр хүн бүрийн торны мөнгө нийлсээр нэ-лээд их хэмжээний мөнгийг зүв зүгээр байж байгаад, өөрсдөөр нь үйлчлүүлсний төлөө худалдан авагчдаасаа шомбодож байгаа хэрэг. Ямар учир шалтгаанаар гялгар уутан тороо үнэлэх болсон нь тодорхойгүй. Уг нь яаж ч бодсон уутан торноос унах ашгаар дутахгүй, хэл дээрээ тогтсон сүлжээ баймаар. Тэднийхийг дагаад бусад нь гялгар уутаа үнэлж эхэлсэн. Энэ бүхэн нь хэрэглэгчдийг бухимдуулж байгаа. Миний дэлгүүр сүлжээнээс өөрийн худалдаалж буй бараа бү-тээгдэхүүнтэй холбоотой мэдээлэл өгдөг, санал хү-сэлт авдаг бэсрэг сонин хэвлэж тараадаг юм билээ. Түүнд нь хүмүүс гялгар уутан торны талаарх гомдлоо илэрхийлдэг боловч бодит байдал бахь байдгаараа, юу ч өөрчлөгдөөгүй өдийг хүрч байна. Миний дэлгүүр сүлжээ ийн бизнсс хийж, хэрэг-лэгчдээсээ нүурээ буруулан хүний дэлгүүр болж байгааг анзаарч буй нь хэд бол. Гялгар уут моодноос гарч, үсэ өнгөрөөж байхад үнэд оруулж байдаг нь манайх л байх.
Уг нь манайд энд тэндгүй хөглөрч байдаг гялгар уутыг боловсруулдаг Онон номин нэртэй компани бий гэнэ. Тэр нь уутыг маш жижигхэн хэсэг болгож орхидог аж. Гэхдээ тэр бүр бүхэнд хүрэлцэж амжихгүй байгаа болов уу гэж санагдана.
Ср нь манайд гялгар уут хэзээ хэрэглээнээс гарч энэ талаархи маргаан дуусах бол.
(өдрийн сонин 2004.12.22 313)