Мөнгөний төлөөх боловсролын гажуудал

Өмчийн талаас нь үзвэл төрийн 48, хувийн 128 сургууль, долоон гадаадын салбар сургууль бий аж. Нэлээд сонирхол татахуйц, бодит байдлыг өргэн хүрээнд тусгасан өөр нэг судалгаанаас танилцуулъя. Судалгаанд түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулдаг хувийн хэвшлийн зургаан их, дээд сургуулийн 120 оюутан хамрагдсан байна. Үүнд, ямар шалгуураар эссэн тухайд, 75% нь элсэлтийн шалгалтаар, 15% нь төлбөрөө төлөөд, 10% нь урилгаар болон арын хаалгаар элссэн гэжээ. Сурах нөхцөлд түрээсийн байр нөлөөлдөг эсэх талаар тал хувь нь маш их нөлөөлдөг, 32,9% нь дунд зэрэг, арав гаруй хувь нь огт нөлөөлдөггүй гэжээ. Харин сургалтын төлбөр өндөр эсэх талаар мөн л тал хувь нь хэвийн, 20% нь ерөнхийдөө өндөр, арав гаруй хувь нь хэт өндар гэсэн байна. Төлбөрийнхөө хэмжээтэй дүйцэхүйц мэдлэг авч чадаж байна уу гэхэд дөнгөж арван хувь нь бүрэн авч байгаа, талаас илүү хувь нь ер нь авч байгаа гэж болно, дөчөөд хувь нь хангалтгүй, 5 хувь нь огт авч чадахгүй байна гэж хариулжээ.
Мөн тэдний ная орчим хувь нь сурах орчин хангалтгүй, далаад хувь нь сургалтын хөтөлбөр, бодлого сул, өөр сургуульд шилжих сонирхолтой гэсэн байна. Уг арга хэмжээнд оролцогеод гол нь юунд ач холбогдол өгч байсан бэ гэвэл, өнөөдөр салбарын бодлого алдагдаж, боловсролын байгууллага, ялангуяа Их, дээд сургуулиуд ямар ч үнээр ха-маагүй боловеролтой, дээд мэргэжлийн дипломтой болох гэсэн олон нийтийн сэтгэхүйн сул талыг ашиглаж боловсролын салбарт ноцтой асуудал үүегэж байна гэдэг са-наагдэвшүүлж байв. Үүнд их дээд сургууль хэт олон, сургалтын хөтөлбөр, стандарт, лаборатори шаардлага хангахгүй байна, төгсөгчдийн боловсролын тувшин муугаас болон бусад шалтгаанаар шууд ажилгүйчүүдийн эгнээнд шилждэг, мөн ажиллах хүчний зах зээл хязгаарлагдмал байхад сургуулиуд ямар ч баримжаагүйгээр асар олон оюутан элсүүлдэг гэхчилэн өнөөгийн бодит байдлыг шүүмжилцгээсэн.
Цорын ганц эерэг зүйл дурдсан нь өнгөрсөн хугацаанд хувь хүмүүс оюуны салбартхөрөнгө оруулалт хийсэн гэдэг санаа байв. Хэлэлцүүлгээс анзаарахад, манайхан ялангуяа дээд боловсролын хүрээнд үүсээд байгаа дээр дурдсан бэрхшээлүүдийг ердөө л сургуулиудын үйл ажиллагаатай холбон тайлбарлаж буй нь хэт өрөөсгөл байгааг зарим оролцогчид хэлж байсан юм. Хүмүүс Монгол улсын их, дээд сургуулиуд хувийн, хувьсгалын гэлтгүй бизнес хийж байна гэдэг нэг л зүйл дээр санаа нэгдэцгээж үүнийг сөрөг хандлага гэж үзэж байна билээ. Тэгвэл боловсрол хэмээх хүний хөгжлийн асар үнэт зүйл, үүнийг олгох хийгээд олж авах нь хамгийн энгийн үгээр, шударгаар хэлэх юм бол суралцагч, сургууль хоёр тал хэн хэнтэйгээ арилжаа солилцоо хийж буй харилцаа гэдэг талаас нь хандаад үзвэл ямар бол. Өөрөөр хэлбэл боловсролын үйл ажиллагаа нарийн яривал бас л арилжаа солилцоо шүү дээ гэдгийг л ойлгочиход аль аль талдаа хүндрэл, үл ойлголцол гарахгүй байх гэсэн санааг ч зарим нь гаргалаа. Та боловсролыг худалдан авч, эргүүлээд зах зээл дээр арилжиж байна. Энэ бол аль ч улс орон, ямар ч нийгэмд амьдралын энгийн зорилго, амьдрах арга нь. Нөгөө талаас, их, дээд сургууль олшрог, хамаагүй. Зах зээлийн зохицуулалттай эдийн засгийн орчинд, манайхны хэлэх дуртай хүмүүнлэг энэрэнгүи иргэнии нийгэмд хэн ч гэсэн хүссэнээ хийх эрхтэй. Харин түүнд эрхэл-сэн үйлчилгээгээ чанартай хийх үү эсвэл халтуурдах уу гэдгийг тэр дангаараа ший-дэхгүй, зах зээлийн эрэлтийн нөхцөл үүнийг аяндаа шийдээд өгнө. Ийм энгийн, ойлгомжтой, чөлөөтэй нөхцөл бүрдчихээд байхад суралцагсад ч, боловсролын байгууллагын ажилтнууд өөрсдөө ч сургуулиуд чанар-гүй сургалт явуулж байна, боловсрол гажуудаж байна гэх нь утгагүй аж. Аль сур-гуулийн ямар хөтөлбөрийг, ямар стандартыг худалдаж авах вэ гэдэг сонгох эрхийг нь хэн ч хязгаарлаагүй байхад шүү. Манайд юу гажуудаж байна вэ гэвэл, систем гажуудаагүй, харин боловсролын үйлчилгээнд хандах хандлага өрөөсгөл, тухайн харилцаанд оролцож буй зорилго нь тодорхойгүй, өрсөлдөх чадвар сул гээд тоочвол энэ бүхэн салбарын бодлогын гажуудал юм уу сул тал гэхээсээ илүү хувийн шинжтэй бэрхшээлүүд аж. Өөр нэг зүйл бол, оюуны салбарт асар их хөрөнгө оруулалт хийгдсэн (биет болон биет бусаар) сүүлийн арван хэдэн жилд монгол-чууд боловсролдоо фрагматик хандлагыг тогтоох талаар маш их ярьж бичицгээсэн хэдий ч харамсалтай нь өнөөг хүртэл тиим голдрил руу орж чадаагүйгээс дээрх бэрхшээлүүд үүсчээ. Тухайлбал, төгсөгчид шууд ажигүйчүүдийн эгнээнд шилждэг гашуун туршлага байгааг хэлэлцүүлэгт орол-цогсод хамгийн их шүүмжилсэн. Үүнийг тэд нөгөө л боловсролын академик хандлагаасаа нийтээрээ салж чадаагүйтээ холбон үзэж байна.
Манай зах зээл мэргэжлийн тиим өндэр түвшинд хүрсэн чадварлаг ажиллах хүчнээр хахчихаад байгаа гэж үү. Иймээс академик монголчуудад тулгараад байгаа дээр дурдсан бэрхшээлүүд ойрын ирээдүйд лав арилахгүй бодит нөхцөл шалтгаан хэвээр байх болов уу гэцгээлээ. Уг нь хувийн их дээд сургуулиуд анх гарч ирэхдээ орчин үе маань биднээс шаардаад байгаа тэр л фрагматик боловсролын хоосон орон зайг нөхөж, хуучин хандлагыг халах зорилготой байсан тухай Их, дээд сургуулийн магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн зүгээс ч хэлж байна.
Гэвч одоогоор үр дүн нь харагдаагүйн гол учрыг олон нийтийн сэтгэлгээ энэ үйл хэрэгт гүйцэтгэвэл зохих үүргээ ухамсарлаагүй, сул дорой явж ирсэнтэй холбон тайлбарлав. Дэлхийн эдийн засагт нээлтэд тооцогдож, олон арван жил хөгжилтэй орнуудын амьдралдаа хэрэгжүүлж үсрэнгүй хөгжсөний үндэс болсон нэг онол байдаг. Энэ бол эрэлт нийлүүлэлтийн тухай онол билээ. Хэдийгээр энэ нь эдийн зас-гийг хөдөлгөгч зах зээлийн тулгуур зарчим гэдэг утгаар нь өнгөц хандвал манайхны ойлгодгоор зөвхөн материаллагийг бий болгогч эдийн засгийн загвар мэт. боловч боловсрол хүний хөгжлийн үнэт зүйл гэдэг утгаараа ч, нийгэмд үнэлэг-дэж амьдралын баталгаа болдог нэгэн төрлийн таваар гэдэг утгаараа ч яг ийм л зарчмаар зохицуулагдаж ирсэн нь дэлхий нийтийн туршлага шүү дээ. Гол хүчин зүйл нь тэнд боловсрол хэмээх үилчилгээг их дээд сургуулиуд ч, суралцагчид ч аль аль нь жинхэнэ утгаар нь эрхэлдэг, худалдаж авдаг зөв харилцааг л бий болгож чадсан явдал байсан. Боловсролыг хөгжлийн чанар гэдэг байр сууринаас нь хандсан энэ хандлагын үр дүнд оюуны багтаамж бүхий, нарийн мэргэшсэн таваар -ын үнэ цэнээр зах зээлийг хэмжих болжээ. Ийм нөхцөлд хүссэн ч, үл хүссэн ч боловсролын салбарт нь шударга өрсөлдөөн бий болж ийнхүү боловсрол зах зээлийн жамаа-раа өндэр түвшинд хүрсэн аж.
Тиймээс Өрнөдийн болон Америкийн мэн Азийн зарим орнууд дам буе утгаар боловсролын эрүүл тогтолцоогоо, үйлчилгээнийхээ чанарыг, гол нь шударга өрсөлдөөний дунд бий болсон боловсролын талаарх нийгмийн эрүүл сэтгэлгээнийхээ үнэт зүйлсийг олон улсад худалдаж асар их валютын урсгалыг өөртөө татаж байгаа билээ. Манайх Америк биш ч гэсэн боловсролын талаар нийгэмд эрүүл сэтгэлгээг төлөвшүүлж чадвал ядаж л дээд боловеролтой ажилгүйчүүдийн арми хүрээгээ тэлэхгүй байх. Юмс хөгжиж дэлхийн зах зээлийн орчин үеийн хэв шинж өмнөхөөс огт өөр таваар буюу оюуны багтаамж бүхий үнэт зүйлсийн эрэлтийг бий болгож, боловсролын чадамжийг бизнесийн утгаар нь тодорхойлах болсон. Монгол Улс энэ гортигийн гадна ганцаараа үлдэх гээгүй л юм бол боловсролын салбараа яг ийм утгаар нь хөгжүүлэх биз ээ гэсэн санаагаар хэлэлцүүлэг өндөрлөсөн юм.
(өдрийн сонин 2004.12.22 313)