Их эвслийн Засгийн газар Төв Азийн загвар болох уу?

Улстөрчид маань бусад улсууд ийм эгзэгтэй үед завшилцалгүй яаж зөвшилцдөгийг сонжихоор хоёр өдрийг кофегоор хачирлаж семинардлаа.
Өчигдөр УИХ дахь нам, эвслийн бүлгүүд, Германы Фридрих Эбертийн сантай хамтран Зөвшилцөл ба эвслийн Засгийн газрын үйл ажиллагаа, үр дүн, зорилт сэдеээр ярилцав. Энд УИХ-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий сайд Ц.Элбэгдорж, нам, эвслийн бүлгийн зарим гишүүн цуглаж, үдээс өмнө Д.Идэвхтэн, хойш нь Ц.Жаргал нар даргалж зөвшилцөлтэй байцгаасан юм.
Ерөнхий сайд хаан сонголт-оороо бахархаж, зөвшилцөл удах тусам зорилгодоо хүрэх арга зам хурдан байж болох юм гэсэн. Зөвшилцлийг нэг талаас нь харвал хуйвалдаан шиг санагдаж болох, хоёр талаас нь хараарай. Тэгж чадвал зөвшилцөлд хүрсэн энэ явдлыг ололт гэдгийг мэдрэх болно гэж тэмдэглэж байв. Монголд үүссэн нөхцөл байдлыг зөвөөр ашиглаж чадвал бусад улс оронд монголчууд зөв жишиг үлдээж чадах юм. Энэ бол бидний хүлээсэн том хариуцлага юм гэж Их эвслийн Ерөнхий сайд онц-лон тэмдэглэж байсан.
ХБНГУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михаэл Форверк зөвшилцөх гэж байгаа бол харилцан буулт хийж амжилт олдгийг зөвлөсөн. ХБНГУ-д хэд хэдэн удаа зөвшилцлөөр Их эвслийн Засгийн газар байгуулагдаж байсан юм байна. Тэрбээр мөн эгзэгтэй нөхцөл байдалд ажиллаж байгаа Монголын Их эвслийн Засгийн газарт туслахаа, бас анхааралтай ажиглахаа амалсан юм. УИХ-ын гишүүн Н.Энхболдын тайлбарласнаар зөвшилц-лийн эхний үед нам, эвслийнхэн бие биедээ үл итгэж байсан нь хамгийн хүнд даваа байсан гэсэн.
Харин Эх орон-Ардчилал эвслийн төлөөлөгч, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд П.Цагаан арай өөр, анхаарууштай саналыг хэлсэн. Түүнийг сайд болс-ноос хойш Төрийн албаны зөвлөлөөс дөрөв, таван ч удаа хэнийг ч ажлаас өөрчилж, халж болохгүй шүү гэсэн утгатай бичиг ирсэн юм байна. Тэрбээр боловсон хүчний сонголтыг баруун, зүүний үзэл баримтлалтай намуудын адил тэнцүү төлөөлөлтэй байлгахыг зөвшилцлийн нэг сэдэв болгохын чухлыг тэмдэглэж байсан. Цаашдаа төрийн албан хаагчдыг намын харьяалалгүй байлгах нь Монгол Улсын хөгжил, чадварлаг боловсон хүчнийг тогтвортой ажиллуулахад хэрэгтэй гэсэн санааг сайд дэвшүүллээ. МАХН-ын Б.Эрдэнэсүрэнд сайд П.Цагааны үг таалагдаагүй бололтой. Намайг дэд сайд байхад эвслийн намын гишүүд байсан. Одоо ч ажиллаж байгаа. Тиим учраас боловсон хүчнийг тэнцүүлэх тухай ойлголт байж болохгүй гэсэн үгийг цухуйл-гаад авсан юм.
ХБНГУ-ын СДН-ын гишүүн, доктор, профессор Детлер Альверсын хэлснээр Германы их эвслийн Засгийн газрын үед улс орны өмнө тулгамдаад байсан олон асуудлыг тун амжилттай шийдэж байсан гэсэн. Улс төрийн хоёр гол хүчин Их эвсэл байгуулснаар парламент, Засгийн газарт сөрөг хүчин байхгүй болдог гашуун тохиолдол Германд гарч байж. Энэ ухралтаас гарахын тулд Их эвсэл байгуулсан Германы Христосын ардчилсан холбоо, Социал демократ намууд тохиролцож Олон нийтийн радио, телевизийн хуулийг баталж гаргаснаар зөвшилцөл хуйвалдаан боллоо, энэ бол улстөрчдийн завшилцал гэсэн хардлагаас салж чаджээ. УИХ дахь нам, эвслийн бүлгүүд тохиролцож Зөвшилцлийн хороо байгуулахаар дүрмийн төсөл боловсруулж буй. Зөвшилцэж сурсан ХБНГУ-д ч ийм хороо ажиллаж байж. Гэхдээ итгэл найдвар зөвхөн тэнд байдаггүй. Ойлголцсон хэдий ч Зөвшилцлийн хороогоор зөвшилцэж чадаагүй асуудлыг шийддэг маргаан таслах механизм үйлчилдэг аж.
Нэгэнт л бий болсон хаан сонголт-ыг зөв ашиглаж чадвал Монгол Улс өмнөө тулгамдсан олон олон лахаар дүрмиин төсөл боловсруүлж буй. Зөвшилцөж сурсан ХБНГУ-д ч ийм хороо ажиллаж байж. Гэхдээ итгэл найдвар зөвхөн тэнд байдаг-гүй. Ойлголцсон хэдий ч Зөвшилцлийн хороогоор зөвшилцөж чадаагүй асууд-лыг шийдцэг маргаан таслах механизм үйлчилдэг аж.
Нэгэнт л бий болсон хаан сонголт-ыг зөв ашиглаж чадвал Монгол Улс өмнөө тулгамдсан олон олон асуудлыг шийдэж, бэрхшээлийн ард гарч чадна гэж зөвшилцлийн номын дуу сонссон эрхэм гишүүд маань хэлж байна. Ноён Д.Альверо ч манайхныг давааны ард төвөггүйхэн гарчих нь гэдэгт найдаж байгаа бололтой. Монголын зөвшилцлийн загвар Төв Азийн ардчиллын түүхэнд шинэ хуудас нээж, Их эвслийн Засгийн газрыг амжилттай ажиллахыг ерөөж байна лээ.
(өнөөдөр 2004.12.22 297)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button