Алтан өд, Болор цом ивээн тэтгэгч хайж байна

Өөрөөр хэлбэл тогтсон хугацаандаа биш харин 2005 оны нэгдүгээр сарын дундуур болох юм. Учир нь Монголын зохиолчдын хорооноос зохион явуулж заншсан энэ наадмуудад ивээн тэтгэгч олдохгүй байгаа аж.
Нийгэм болоод залуу үеийнхний оюунд гэгээн хөрөнгө оруулалт хийдэг зохиолч, яруу найрагчдын бүтэн оны ажлаа дүгнэж, уншигчидтайгаа уулзах гүүр болсон дээрх наадмуудыг сэтгэлээрээ дэмжих хүсэлтэй хувь хүн, компаниуд МЗХ-ны удирдлагуудад хандаж болох аж.
Алтан өд ёслол, Болор цом наадмын шагналын сан гурван жилийн өмнөөс шинэчлэгдэн, харьцангуй өндөр байх болсон билээ. Юутай ч зохиолчид маань рок, поп, хип хоп хамтлагууд хошин шогийнхонд төвөггүй олддог ивээн тэтгэлэг өөрсдөд нь
ирнэ гэдэгт найдаж, жилдээ ганц болдог наадмаа бэлтгэж эхлэв.
Бидэнд байгаа мэдээгээр Болор цом, Алтан өд наадмууд ирэх оны нэгдүгээр сарын 8, 9-нд чуулахаар төлөвлөжээ.

/2004.12.22 Өнөөдөр/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button