Алтанбулагийн чөлөөт бүс хятадуудын мэдэлд очсон уу?

Монголд хятадууд байдаг байсан. Гэхдээ тэд монголын бүх нутгаар тархаж амьдарч байгаагүй. Нийслэл хотод хятадын нэртэй хэд хэдэн гудамж байв. Орхон, Сэлэнгийн сав нутгаар газар тариалан эрхэлдэг хэсэг тариачин хятад амьдарч үр удмаа үлдээж чадсан юм билээ. Монголд хувьсгал гарч хятадуудыг өөрийн нутаг дэвсгэрээс хөөж хэсэг хугацаанд хүн бүр л хятадыг үзэн ядах хүмүүжлээр хүмүүжиж байсан. Манай улс зах зээлийн системд орж бид хятадуудтай дотносох болсон. Өнгөрсөн арав гаруйхан жилийн дотор Монгол улсын бүх аймаг, сум, хотуудад хятадууд суурьшин Монголд бизнесээ хэрхэн өргөжүүлж чадах бүхий бололцоог эрж судаллаа. Тиймдээ ч асар богино хугацаанд монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа бүх салбарт хятадууд тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалт хийж хувьцаа эзэмшиж, хэдэн малын арьс ноос ноолуурыг үнэ цохиж худалдан авснаас болж Монголын үйлдвэрүүдийг дампууруулах нөхцлийн эх суурийг тавьж өгсөн. Тэр ч байтугай нийслэл хотод хужаа эзэнтэй оёдлын үйлдвэрүүд шил шилээ даран нэмж, баар цэнгээний газар, зоогийн газар худалдааны төвүүд хүртэл ихээр нэмэгдэж хятадаар гутлаа засуулж, ээмэг бөгжөө хятад дарханаар хийлгэж, хятад хоол зооглож, хятадын үйлдвэрийн хувцсаар гангарч энэ жижигхэн улс ер нь хятадгүй юм байхгүй болчихжээ. Хятадууд охид, бүсгүйчүүдээр зугаагаа гаргаж, эрчүүдээр нь ажил хийлгэж цалинг нь өгөхгүй хөөдөг талаар яригддаг ч нэг их тоодоггүй. Сүүлийн үед хятадууд монголын нутагт илэрсэн бүх ашигт малтмалын орд газрын лицензийг өндөр үнээр худалдан авч байна.
Энэ нь хятадын засгийн газрын байж болно. Хамгийн багаас нь эхлэн ярихад Налайхын нүүрсний ихэнх уурхай хятадуудын мэдэлд шилжсэн бөгөөд тэнд охидоор нь зугаагаа гарган янхан болгож залуучуудыг нь зодож, гэмтээсэн ч тэдэнд ямар ч хууль
үйлчилдэггүй. Үүнээс ч харамсалтай юм их бий болох боллоо. Оюу толгойн хувьцааг хятадууд зуун хувь аваад байгаа гэнэ. Үүнээс гадна Таван толгойн орд газрын лицензийг бас л хятадууд авахаар санаархаж байна. Ер нь манай улс төрчид хятадуудад монгол газар нутагт нөөц нь тогтоогдсон ашигт малтмалын орд газрын ашиглалтын лицензийг өндөр үнээр худалддагийн жишээ энэ аж. Одоогийн манай чадварлаг сэхээтнүүдийн тодорхой хэсэг хятадуудын хүүхдүүд эзэлдэг гэдэг нь нууц биш ээ. Тэдний судсанд нь хятадын цус гүйж байгаа болохоор монголын нутаг
дэвсгэрийг хятадуудад ашиглуулахдаа сэтгэл нь эмзэглэдэггүй бололтой. Саяхан монголд үйл ажиллагаагаа явуулдаг Тан-луу компаний хэсэг хятад ажилчид хилээр 23 кг алт гаргах гэж байгаад баригдсан бөгөөд тэднээс их хэмжээний буу сум, садар
самууныг сурталчилдсан бичлэг гэх мэтийн зүйл илэрсэн талаар хэвлэлээр цацагдсан. Монголын 10-аад хурандаа дотор хятадын хүүхэд хүртэл байгаа талаар бидэнд мэдээлсэн юм. Ерөнхийлөгч Н.Багабанди БНХАУ-ын дарга Ху Жинтао нарын өнгөрсөн онуудад хийсэн айлчлал үр дүнтэй болж монголын талд 300 сая долларын зээл, 50 сая юаны тусламж үзүүлэхээр болсон. Тусламжаар өгсөн 50 сая юаныг төрийн ажилтнуудын орон сууц барихад зарцуулагдсан. Харин 300 сая ам.долларын зээлийн
асуудал одоогоор чимээгүй байгаа бөгөөд зарим эх сурвалжаас үзэхэд энэ мөнгө манай дарга, эрх мэдэлтэнгүүдийн зуучлалаар хоёр талын аж ахуйн нэгж компаниудын хооронд зохицуулагдаад Сүхбаатар аймагт цайрын үйлдвэрт орсон бололтой гэсэн мэдээлэл гарсан. Гэвч энэ нь худал юм. Уг олны анхаарлыг татаад байгаа 300 сая ам.доллар одоохондоо орж ирээгүй байна. Хятадууд нэлээн өндөр шалгавраар монголд энэхүү 300 сая ам.долларыг өгөх нь ээ. Хамгийн гол шалтгаан нь манай манай улстай хамтарч ажилладаг ОУВС, Азийн хөгжлийн банк 300.000 сая долларыг авч болохгүй гэж монголд тээг тавиад байгаа гэнэ. Нөгөө гол шалтгаан нь манай эрх мэдэлтэй томчууд хувьдаа тэр орж ирэх 300 сая долларыг хувааж авахыг санаархаж байгаа учир тодорхой болзол өндөр шаардлага тавиад байгаа. Хэрэв шаардлагыг хүлээн ОУВС, Азийн хөгжлийн банк тусламж үзүүлэхээ зогсоочихвол манай улс хятадын өгөх гээд байгаа
зээлийг аваад мэдэлд нь очих юм. Ер нь оросууд хятадуудад монголыг 300 сая ам.доллараар зарсан гэжэ ярьдаг. Тэгэхээр хятадууд монголд зээлнэ гэж яригдаад хэдэн жил болж буй 300 сая ам доллар цаанаа далд бодлоготойгоор зориулагдах нь
харагдаж байна. Хятадууд монголоос хүссэн зүйлээ авч чадаж байгаа энэ эрч хүчээрээ Алтанбулагийн болоод Замын-үүдийн чөлөөт бүсүүд тэдний гарт орох магадлал өндөр байна.
Хэрэв Алтанбулагийн чөлөөт бүсийг байгуулах талаар тендерт хятадууд ялбал өмнөд, хойд хоёр том хөршийн маань эдийн засгийн харилцаа нь сайжирч харин хөөрхий монголчууд бидний хувьд тэдний хараат байдалд шилжих болох нь ээ.
Ер нь Алтанбулагийн чөлөөт бүсийг хятадууд одоогоор эзэмшиж байгаа гэсэн яриа ч бий.

/2004.12.21 Дээдсийн хүрээлэн/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button