Дэлхийн хамгийн бяцхан хүүхэд төржээ

Эцэг эх нь охиндоо Рюмасиа Рахман хэмээн нэр хайралсан гэнэ. Эмч нар ихэр хүүхдүудийг цаашид эрүүл өсч бойжиход аюулгүй болтол олон түмэнд зарлахгүй байхыг зөвлөсөн байжээ. Удахгүй эгч нь болох Хиба эмнэлгээс гарах гэнэ. Эмч нарын хэлснээр одоо тэдний бие дулаанаа тогтмол барьж чадаж байгаа бөгөөд инкубаторт байх шаардлагагүй болжээ. Ихэр охид хорвоод мэндлэх хугацаанаас 15 хоногийн өмнө төрсөн бөгөөд одоо 1,18 кг жинтэй болсон гэнэ. Харин эгч Хиба нь төрөхдөө 563 грамм байсан бөгөөд одоо 2,25 кг жинтэй болжээ. Эгч нь удахгүй эмнэлгээс гарах бол дүү охин нь ирэх оны нэгдүгээр сарын эхээр гарах юм байна.
(өдрийн сонин 2004.12.23 314)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button