2004 оны ер бусын мэдээлэл

Тиймээс АРР агентлаг 2004 оны ер бусын мэдээ-нүүдипг нийтэлжээ. Энэ нь хүн төрөлхтнийг ойлгоход илүү тус дөхөм болох аж.
Хятад. 13 нас хүртлээ охин гэгдэж байсан хүүхэд нь хүү байсныг сонсоод ээж, аав нь ухаан алдах шахсан гэнэ. Усны хувцастай хүүхний зургийг хараад хүүхэд нь тун сонин хүлээж авч байгааг эцэг эх хоёр нь анзаарчээ. Тэр даруй хүүхдээ эмчид үзүүлэхэд Хүүхэд чинь охин биш хүү байна гэжээ. Энэ нь маш ховор тохиолддог өвчин байсан бөгөөд бэлэг эрхтэн нь нуугдчихсан байсан гэнэ. Гурван цаг мэс засал хийсний үр дүнд эмч нар гажгийг нь засчээ.
Молдав. Тоглолтын үеэр хөлбөмбөгчдөд нь торгууль оногдуулахад Молдавын Россо клубийн Ерөнхийлөгч Михаил Макаев бараг галзуурах шахжээ. Уурандаа жип машинаараа тоглолтын талбайд орж ирж шүүгчийг дайрах гэж хөөсөн байна. Нэлээд хөөцөлдөж яваад машин нь шон мөргөхөд аргагүй эрхэнд больжээ. М.Макаевыг зүй бус аашилсан хэмээн шүүхэд өгсөн бөгөөд баг нь 30-ийн харьцаатай хожигдсон байна.
Энэтхэг. Энэтхэгийн армийн хурандаа удирдлагаа хуурахыг завдсан тул ажлаасаа халагдсан байна. Хурандаа Кохли Энэтхэгийн зүүн хойд нутагт байрладаг их бууны хороог удирддаг байж. Тэрээр Эр зоригийн төлөө медалиар шагнуулахын тулд босогчидтой халз тулалдаж зэвегийн хүчээр дарсан хэмээн зургийг нь хүртэл үзүүлеэн байна. Шагнал олгох хорооныхон зургийг нягтлан үзээд хуурамч болохыг нь тогтоожээ. Хурандаа нутгийн хоёр хүнийг хөлслөн авч тэд үхеэн мэт хэвтэж буй зургаа авахуулсан болохыг нь тогтоосон гэнэ.
Итали. Италийн төмөр замын ажилчид жолоочгүй галт тэргийг зогсоох гэж гурван цаг хөөцөлдсөн байна. Машинист нь галт тэрэгнээсээ санамсаргүй унаснаас ийм явдал болжээ. Ингээд гурван цагийн турш 100-км/цаг хурдтай явсан галт тэргийг арай гэж зогсоожээ.
Их Британи. Тус улсын нэлээд чинээлэг хүмүүс нийлж өөрсдөдөө бэлэг барихаар шийдээд хамгийн үнэтэй малтуу мөөг худалдаж авсан байна. 850 грамм жинтэй мөөгийг авахын тулд 53 мянган ам.доллар төлсөн байна. Харамсалтай нь түү-нийгээ идэж чадаагүй гэнэ. Түүнийгээ хөргөгчинд хийчи-хээд дөрвөн хоногийн дараа гаргаж ирэхэд муудчихсан байжээ.
Израиль. Израилийн цагдаа нар 80000 лаазалсан нохойны хоол хураасан юм. Ердийн хоолонд Таны нохойнд зориулсан тахианы мах гэсэн шошго наагаад илүү үнээр борлуулж байсныг илрүүлсэн байна. Израилийн орон нутгийн цагдаагийн бай-гууллагын шуурхай ажиллагаа ч үйлчлэгчдийг хохирлоос аварчээ.
Румын. Иргэн Атилл Варгаг тус улсын шүүх амьдардаг байрнаас нь хүчээр нүүлгэжээ. Учир нь түүний тэжээдэг нохой хөршүүдиинх нь амар заяаг үзүүлэхгүй байсан гэнэ. Маш том биетэй гэрийн тэжээмэл амьтан унтахдаа хана, шалыг доргитол хурхирахад аюулгүйн дохиолол хүртэл ажилладаг байжээ. Харин Атилл Варга шүүх ийм шийдвэр гаргасанд ихэд гомдсон байна. Тэрээр Бид нохойтойгоо нэг оронд унтдаг, хурхирахыг нь огтхон ч тоодоггүй хэмээн ярьсан гэдэг.
(өдрийн сонин 2004.12.23 314)