Дуучин Ч.Бат-Эрдэнэ Хүүхэлдэй болно

Тус цомогт шинэ уран бүтээлээс нь гадна өмнөх цомогт орж байсан дуунуудаас түүвэрлэсэн 25 дуу багтеан байна. Цомог автомашины хонжвортой бөгөөд азтанг ирэх тавдугаар сарын 15-нд Монголын үндэсний телевизийн шууд нэвтрүүлгээр тодруулах бол шинэ цомгийн баяраа ирэх хоёрдугаар сарын 14 буюу Гэгээн Валентин-ий едөр хийхээр төлөвлөөд байгаа аж. Мөн Хайрын хишиг цомгийг худалдаж авсан 121 хүн азтан болох бөгөөд тэд дуучны жижгэрүүлсэн загвар бүхий хүүхэлдэй, зурагт хуудас, Бат-эрдэнэ брэндийн цамц зэргийг хожих боломжтой гэнэ. Цомгийн үнэ 6789 төгрөг бөгөөд хойшоогоо өсөн нэмэгдэж буй энэ тоо нь үргэлж дэвжин дээшлэхийг бэлгэдсэн гэнэ. Дуучин Ч.Бат-Эрдэнэ зохиолын дуучдаас анх удаа цомогны борлуулалтдаа өвөрмөц маркетинг хэрэглэж Их Монгол Шуудан компа-нитай хамтран ажиллаж байгаа юм байна. Тус компани нь хэвлэлийн захиалга, шуу-дангийн үндсэн үйлчилгээг эрхлэхээс гадна All stars fen club Mongolia төв байгуулан үүгээрээ дамжуулан Монголын хамтлаг дуучдын цомог, зурагт хуудас, тэдний загвартай хүүхэлдэйг худалдаалах юм байна.Дуучдаас хамгийн түрүүнд Ч.Бат-Эрдэнийн төрхтэи хүухэлдэи гарах бөгөөд энэ нь тун удалгүй худалдаалагдаж эхлэх гэнэ. Дашрамд сонирхуулахад дуучин Ч.Бат-Эрдэнэ, Оюумаа, Г.Эрдэнэтунгалаг, Бат-сайхан нар амьдралын боломж муутай, сурах сонирхолтой, авьяастай нэг нэг хүүхдийг сонгон авч сурах хугацаанд нь санхүүгийн дэмжпэг үзүүлэхээр болжээ. Тэд хүүхдүүдээ сонгочихсон бөгөөд Ч.Бат-Эрдэнийн хувьд нийслэлийн 68 дугаар дунд сургуулийн зургадугаар ангийн сурагч Хонгорзулыг сонгож авсан байна. Ч.Бат-Эрдэнэ энэ талаар Хонгорзул их авьяастай, онц сурдаг, олон медальтай шилдэг тэргүүний сурагч юм билээ. Түүнийг уг нь хөгжим бүжгийн коллежид суралцуулж дэмжлэг үзүүлэе гэж бодож байсан. Гэтэл тус сургуульд орох нас нь хэтэрчихэж. Тэгээд ч Хонгорзул математик, геометрийн хичээлд илүү сонирхолтой гэсэн. Одоо тэр талаас нь дэмжлэг үзүүлнэ гэж бодож байна гэлээ.
(өдрийн сонин 2004.12.23 314)