Монголчуудад гоёх өнгө бий юу?

Нэрлэдэг нэр, тэмдэглэх өдөр нь ялгаатай байдаг ч бүгд ногоон гацуур засдагаараа ижилхэн. Халуун оронд ч гэсэн нөгөөх л ногоон гацуураа чимэглэн, шинэ тоолол эхэлж буйг зарладаг. Харин украинчууд улбар шар гацуураар хотоо чимжээ. Тэдний хйтоо чимсэн энэ гацуурын өнгө тиим ч зохимжтой өнгө биш билээ. Гэхдээ дэлхийн хүмүүсийн өмнө энэ үндэстэн хурц, чин дайчин гэсэн чимэгтэй болж чадав. Тэд еөрсдийгөө тодорхой зорилготой бас түүндээ хүрдэг хүмүүс гэдгээ баталж чадлаа. Хэдийгээр дахин зарлагдсан тов нь энэ сарын 26-нд хэмээгдсэн сонгуулийн дүн босогчдын санаагаар болохгүй байсан ч тэд гомдохгүй гэж байна. Харин өөрсдийнхөө үзэл бодлын төлөө тууштай байж, шударга бус сонгуулийн дүнг хүчингүй болгож, бүх эрх мэдэл нь үйлчилж байсан ч Сонгуулийн хорооны дүнг хүчингүй болгуулж чадсан нь чухал үйл явдал хэмээж байгаа ажээ. Үнэндээ улбар шар өнгийн ороолт малгай, зангиа гээд жүржийн өнгөтэй бүхий л зүйлээрээ гоёсон украинчуудын тэмцлийг хараад үнэ хээр атаархлаа. Өөрсдийг нь хүртэл дэмжихгүй байсан, хатуу бодлогоороо алдартай В.Путинийг хүртэл үг алдуулж чадлаа. Тэдний тэмцлийн үр дүнд дахин явагдах болсон сонгуулийн дүн ямар байсан ч гэсэн В.Путин хүлээн зөвшөөрнө гэж ам алдав. Энэ байтугай өөрийн орны заргадаа Оросоос гадна НАТО-г татаад оруулчихсан гээч. Ямар ч байсан энэ орны нэр хүнд уг үйл явдлаар эрс өссөн гэж болно. Украинчууд ч ямар нэг байдлаар Оросоос хараат гэж боддог байсан тэр үзлээ өөрсдөөсөө авч чадсан, тиим биш гэдгээ баталж чадсандаа тун сэтгэл хангалуун байгаа юм билээ. Албан байгууллагууд хоосорч ажлаа хийх хүнгүй болсон нь энэ орны иргэд жагсаал цуглааны хэнхэгтэй, хийрхсэндээ биш юм. Харин тэд цай чанах данхаа аваад, майхнаа бариад хо-риод хоног тэмцеэн нь эрх баригчдын суудлаасаа салах дургүй тэр занг үзэн ядсандаа, ардчилалгүйгээр энэ дэлхийн хүмүүс урагшлахгүй гэдгийг мэдэрсэндээ, бас өөрсдийгөө хүндэтгэсэндээ л билээ. Эдэнтэй адил төр барих хүчнээ өнөө жил сонгосон бид харин ямар байсан бэ, өөрийнхөө үзэл бодлын төлөө хэр тэмцэж чадаа билээ гэж улбар шарчуудын тэмцлийг хараад танд бодогдож л байсан байх. Өнгөрсөн сонгуулийн үеэр хүмүүсийн санал дээр хэрхэн тоглож болдог, бас санал яаж хулгайлж болдог бас эрх мэдэл гэдэг хэчнээн мундаг бас үзэн ядмаар шударга бус байдгийн захаас монголчууд амссан. Бас эрх мэдэлд чирэгдсэн сонгуулийн хороо яаж шогтдогийг ч үзсэн. Гэхдээ үүнд бухимдаж байгаагаа өөр хоорондоо ярихаас хэтрээгүй. Намын захиалгат нэвтрүүл-гээр азтай ганц нэг нь л саналаа хэлж байсан байх.
Бид бас хэвлэл мэдээлэл хэчнээн хүчтэйг бас тэр нь нэг талыг барьвал хэнийг ч хуурчихаж дөнгөдөг гэдгийг анзаарсан. Гэхдээ үүнд бухимдаж байгаагаа найздаа л хэлж, зангидсан нудар-гаараа ширээ шаахаас хэтрээгүй, монголчууд бид. 59 дүгээр тойргийн сонгогчдоос өөрийн санал сонголтоо хамгаалж эсэргүүцэн жагсч, авто замын хөдөлгөөнийг хаасан тэр хүмүүсийг мөнгөөр ийм үйлдэл хийж байгаа гэж зарласан. Харин сонгуулийн багт нь ажилласан нь ч байг, өөрийн сонголтоо хамгаалсан нь ч байг бүгд л мөнгөөр жагсч байна гэж хэлэгдэхээсэ айгаад тэмцлээ үргэлжлүулж чадаагүй. Бас ардчилсан орны ардчилалгүй телевиз радиог нээлттэй болгох гэж тэмцээд үзсэн хүмүүс ч танхайчууд болж хувирсан. Эрхбиш нөгөө хүмүүс нь жирийн хүмүүс бус олны таньж мэдэх, мэдлэгтэй чадалтай хүмүүс байсан болохоор арай л бараагүй байх. Цэрэг цагдаа байшин-гийн цаанаас булталзан, хэзээ мөдгүй тушаалаар хөдлөхөд бэлэн байхад сонголтоо хамгаалж, ардчилалыг эгүүлэх гэж оролдсон тэр тэмцэл буруудаад дууссан нь тиймхэн. Монголд болсон УИХ-ын сонгуулийн дараа эрхбиш ардчилсан гэгддэг орныхоо иргэний хувьд хор шар нь хөдөлж эсэргүүцлийн үнэр ханхлуулсан хүмүүс байсан. Тэр цөөн хүн нь айдастай, бас тэрүүхэндээ ичиж байсан нь харамсалтай боловч үнэн. Цөөхөн тэр хүмүүсийн үйлдлийг үлдсэн хэсэг нь итгэл үнэмшлээрээ нь зөвшөөрч байв ч хөдлөө ч үгүй. Яагаад гэвэл тэд бусдад тэнэг харагдахаас айсан. Зүгээр л дуугай байж байхад болно гэж үзсэн. Харин украинчууд тэс өөр хүмүүс ажээ. Тэд үзэл бодлоо хамгаалахгүй бол тэнэг нэгэн болно гэж үзсэнээс ийн өв-лийн эрч тачигнасан өдрүүдэд гудамжинд тэмцлээ хийжээ. Сэтгэлдээ аль нэгэн талыг дэмжиж байна гэдгийг хүн мэдчих вий гэж эмээж байсан биднээс тэс өөр бүр хэний талд байгаагаа нотлох гэж улбар өнгөөр нүд гялбуулж байв. Гүржүүд улаан өнгийг тунаруулан сарнай хувьсгал хийсэн шиг. Бас л зоригтой эрэмгий, сонголтдоо үнэнч байснаар өөрийгөө хүндэтгэж чадсан Гүржийн итгэл даасан Ерөнхийлөгч М.Саакшвили Украинд ирэхдээ Миний ахан дүүсээ би та бүхэнд амжилт, энх тайван, дөлгөөн байдал, шударга үнэн, ялалтыг хүсье гэж хэлеэн юм билээ.
Одоо Украин улсыгдэлхий хуучин (Оросын харьяаны улсуудын нэг гэдгээр огт санахгүй болох биз. Өнгөрсөн олимпийн наадамд цөөнгүй хүн нь аваргын медаль хүртэхэд хуучин Зөвлөлт улсын харьяат болохоороо гэж хамаатуулан бодогсод цөөнгүй байсан биз ээ. Тэгвэл одоо ямар ч украин хүний амжилтыг ингэж бодох хүн гарахгүй. Яагаад гэвэл энэ үндэстэн өөрсдөө чадалтай, өөрсдийгөө хүндэтгэн тэмцдэг тэр нь тодорхой шийдэлд хүрдэг гэдгийг баталлаа. Одоо энэ оронд аль тал нь ялах нь хамаагүй гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламж нэмэгдэнэ гэж олон улсын ажиглагчид тайлбарлаж байна. Яагаад гэвэл хандивлагчид өөрсдийнхөө хийж буй үйлдлээс ичдэггүй, үзэл бодолдоо үнэнч хүмүүст итгэдэг юм. Харин монголчууд бидэнд гоёх өнгө байхгүй бололтой, итгэж дагуулах, тэмцэлд нь уриалах ч удирдагч ч байхгүй юм…
(өдрийн сонин 2004.12.23 314)