УИХ-ын гишүүд сонгогчдоо хүндэтгэхгүй байна

Харин бидний эрхэм хэмээн өргөмжлөөд байгаа гишүүд тэднийхээ итгэлийг усаар хариулж байна гэвэл хатуудахгүй болов уу.
Өчигдөр хууль зүйн болон Төсвийн байнгын хороо хуралдах хуваарьтай байсан юм. ХЗБХ-нд 18 гишүүн данстай. Арван гишүүн ирж байж хурал хүчинтэй болох ёстой. Гэтэл өчигдөр арав битгий хэл Ц.Жаргал, Б.Бат-Эрдэнэ, Э.Бат-Үүл, Т.Ганди, Р.Гончиг-дорж, Х.Баттулга нар л бусдыгаа хүлээж нэг цаг гаруй дэмий ярин сууж цаг нөхцөөв. ХЗБХ-ны дарга Д.Одбаяр гадаадад ажиллаж байгаа. Долоон гишүүн томилолттой юм гэнэ лээ. Т.Очирхүү, У.Хүрэлсүх нар сайдын чухал ажилтай гэсэн байнгын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Жаргалын үгийг л парламснтын сэтгүүлчид тэмдэглэж үлдсэн.
ХЗБХ-ны хурлын дараа Төсвийн байнгын хороо хуралдах хуваарьтай. Бас л цаг шахмын хугацааг УИХ-ын гишүүд санаатайгаар хийдүулэв. Эднийх 34 гишүүнтэй боловч долоохон гишүүн л идэвх гаргаж бусдыгаа хүлээж цөхөв. Байнгын хорооны дарга Р.Бадамдамдин гадаадад томилолтоор ажиллаж байгаа аж. Н.Энхболд гишүүн хурлаа хийлгэх гэж байдгаараа царай алдсан ч огт тус болсонгүй.
(өнөөдөр 2004.12.23 299)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button