Д.Батмөнх Монголбанкны дэд ерөнхийлөгч болох уу?

Ерөнхийлөгчийн зөвлөх Я.Долгоржав болон Сангийн сайд Н.Алтанхуяг нар бүлгийн гишүүдэд өөрсдийн байр суурийг тайлбарлав. Хэлэлцүүлгийн эцэст гишүүд бүлгийн дүгнэлт гаргалгүй Байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаан дээр өөр өөрийн саналаа хэлж оролцохоор шийдлээ.
Олон нийтийн радио, тслсвизийн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүн Э.Бат-Үулийн хуулийн төслөө Засгийн газарт танилцуулах саналыг бүлэг дэмжлээ.
Монголбанкны срөнхийлөгч О.Чулуунбат бүлгийн хуралд оролцож, Төв банкны дэд срөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшиж байгаа Д.Батмөнхийг танилцууллаа. Түүнийг Срөнхий сайд санал болгожээ. Бүлгийн гишүүд Д.Батмөнхийг Монголбанкны дэд срөнхийлөгч болгохыг дэмжсэн санал өглөө.
Гишүүн Э.Бат-Үүл, С.Ламбаа нар ажлын хэсэг байгуулж ажиллах үүргийг бүлгээс хүлээлээ. Тэд УИХ-ын гишүүд хуулийн төслийг өргэн барихын өмнө Засгийн газарт танилцуулж санал авдаг өнөөгийн байдлыг өөрчлөх санал тавьсан юм. 2000-2004 онд МАХН УИХ-д хэт олонх байх үсд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийг ийм байдлаар өөрчилсөн нь УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхэнд халдсан хэрэг гэж Э.Бат-Үүл гишүүн үзэж байлаа.
Бүлгийн хурлаас гишүүдийн санаачлах хуулийн төслүүдийн жагсаалт болон УИХ-ын 2005 оны хаврын чуулган хүртэлх хугацаанд бүлгээс хийх ажлын төлөвлөгөөг нэгтгэн гаргах ажлын хэсгийг байгуулав. Ажлын хэсэгт Л.Гансүх, Д.Ганхуяг, Б.Мөнхтуяа, С.Ламбаа, Ж.Наранцацралт нар орлоо гэж УИХ дахь Эх орон-Ардчилал эвслийн бүлгийн Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
(өнөөдөр 2004.12.23 299)