УИХ-ын гишүүн Х.Баттулгад эрүү үүсгэжээ

Түүнийг Эрүүгиин хуулийн 181 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж буй юм байна. Хуулийн энэ заалтад Олон нийтийг үл хүндэтгэн хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн тохиолдолд хүндэтгэх шалтгаантай бол 5-8 жил хүртэл хорих буюу торгох, албадан ажил хийлгэх, 3-6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэнэ хэмээн заажээ.
Тэрбээр энэ сарын 15-нд Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Д.Цогтбаатарыг нэгэн зоогийн газарт зодож танхайрсан юм. УИХ-ын гишүүнд эрүүгиин хэрэг үүсгэсэн тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх талаар тодруулахад Зайлшгүй шаардлага байхгүй. Хэрэг бүртгэл мөрдөн байцаалтад саад учруулсан тохиолдолд энэ асуудлыг тавьж болно хэмээн УСПГ-ын ажилтан тайлбарлав.
(өнөөдөр 2004.12.23 299)