М.Энхсайхан YЗХ-г намын дарга зарлан хуралдуулдаг

Ардчилсан намын даргыг БНТУ руу явахынх нь өмнө Буянт-Ухаад 19-ний өдөр уулзаж хийсэн тодруулгыг нийтэлж байна.

-Та Турк улсзд ямар ажлаар айлчлах гэж байгаа юм бэ? Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд хэн хэн орж байна?
-УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Дамиран, УИХ-ын гишүүн, сайд Н.Батбаяр, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Р.Эрдэнэбүрэн нарын хамт тус улстай хамтран хэрэгжүүлэх барилга, хот байгуулалтын томоохон төслийн бэлтгэл ажлаар ажлын айлчлал хийхээр явж байна. УИХ, Засгийн газрын төлөөлөгчдийн энэхүү ажлын айлчлал долоо хоног үргэлжилнэ.
-Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүд, аймаг, дүүргийн намын дарга нарын өчигдөр болсон зөвлслгөсний дараа хэсэг гишүүд үлдэн хуралдаж, намын удирдлагыг солих тухай асуудал авч хэлэлцсэн байна. Энэ талаар Та ямар бодолтой байна вэ?
-Зөвлөлгөөн төлөвлөгөөнийхөс дагуу хийгдээд дууссан. Түүний дараа хэсэг гишүүд үлдэн тиймэрхүү асуудал ярьсныг би бүр шөнө болсон хойно сонссон. Учрыг нь сайн тунгаавал, энэ бол намын дотоодын узэл онолын ч юм уу, зохион байгуулалтын зөрөлдөөн биш, харин сонгуулийн үр дүнгээр албан тушаал хүртээгүй, эсвэл хүртсэн албан тушаалдаа бялуурсан хэсэг бүлэг хүмүүсийн манай намтай өрсөлдөгч улс төрийн хүчний турхиралтаар хийж буй хууль бус ажиллагаа. . Зохион байгуулалтын асуудлыг зөвхөн ҮЗХ-ны хурлаар шийдвэрлэхийг манай дүрэмд заасан.
-Саяхан таны тушаал гарч ҮЗХ-ны ээлжит хурлык тов зарлагдсан юм биш үү?
-ҮЗХ-ны хурлыг намын даргын тушаалаар зарлан хуралдуулдаг. Одоогийн ээлжит хурлыг намын Үндсэн дүрэмд оруулах өөрчлөлтийг эцэслэн боловсруулж дуусаагүй, УИХ-ын хоёр тойрогт манай эвслийн гишүүдийн бүрэн эрхийг баталгаажуулаагүй байгааг үндэслэн хойшлуулсан. Харин түүний оронд намын удирдлагын зөвлөлгөөн хийсэн хэрэг.
-Таныг эзгүй хоорoнд энэ асуудал үргэлжлэн яригдах шинжтэй байна.
-Намын дүрмийн бус аливаа үйлдлийг намын даргын хувьд таслан зогсооно. Иймэрхүү дүрмийн бус үйлдэл үргэлжлэх үндэс байхгүй.
-УИХ дахь эвслийн бүлгийн даргаар Таныг сонгосон нь УИХ дахь эвслийн бүлэг дэх фракцуудын зарим удирдлага Засгийн газрын сонирхолд нийцэхгуй байгаа гэж ойлгож болох уу?
-Тиим юм байхгүй. Ялангуяа Засгийн газрын үйл ажиллагаа, намын бодлогын аль алин дээр Срөнхий сайд Ц.Элбэгдорж бид хоёр нэгдмэл байр суурьтай байгаа.
(өнөөдөр 2004.12.23 299)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button