Түүх болон үлдсэн Их өр хэрхэн үүссэн бэ?

Ийм учраас түүнд хандаж хүсэлт тавьсан хэрэг. Минин энэхүү асуултад Жасрай гуай эхлээд Бүтэн зууныг дамжсан ийм том асуудалд товчхон хариулт авна гэж яаж сэтгэв.
Товч гэвэл би гайхамшигтай гэсэн ганцхан үг л хэлнэ. Ер нь тэгээд үргэлжилсэн урт ярилцлага моодонд орж уншигчдын залхаах болсон манай сэтгүүлчид ухаарч байгаа биз дээ гэлээ. Ингээд Жасрай гуайн саналыг зөвшөөрч энэ удаад зөвхөн Их өр үүссэн цаг хугацаа, өрийн хэмжээ, бүтцийн талаар ярилцахаар тохирлоо.
-Хэвлэлд янз бүрээр бичих юм. Ер нь манайх хэзээнээс эхэлж ЗХУ-аас хэдий хэмжээний зээл авсан юм бэ?
-Манжийн төр унаж, колончлолын дөнгенөөс салах боломж бүрдсэн тэр үед Монголын тэргүүний сэхээтнүүд авралын нэг чиглэл нь алтан гадасны зүгт гэсэн нэгэн санаатай байсныг түүх гэрчилдэг. Тэдний энэхүү хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэл их гүрнүүдийн бодлогоос улбаалсан асар их бэрхшээлтэй тулгарч байсан түүхэн баримтууд бий. Энэ бүхэн бол та бидний ярилцлагын хүрээний гаднах асуудал.
Зээлийн тухайд гэвэл аатономит Монгол Улсын Ерөнхий сайд Саин ноён хан Намнансүрэн 1915 онд Цагаан хаант Орос улсаас гурван сая менгэн рублийн урт хугацааны зээл авсан нь 1917 оны хувьсгалын дараагаар Большевикуудын гаргасан тунхаглалын дагуу хүчингүй болсон юм билээ. Энэ бол бидний авсан анхны зээл байх.
Манай улс ингэж, эхлээд хаант Орос улсаас, дараа нь ОХУ-аас (тэр үед ЗХУ байгуулагдаагүй байсан) хожим нь ЗХУ-аас зээл авч байсан түүхтэй. Тусгаар тогтнолоо сэргээснээс хойш анх 1921 онд Ардын засгийн газар үндэсний мөнгөн тэмдэгт-цаасан төгрег үйлд-вэрлүүлэхээр нэг сая мөнгөн рублийг ОХУ-аас дөрвөн жилийн хугацаатай зээлж бүгд 3.5 сая төгрөг буюу 452 мянган ширхэг мөнгөн тэмдэгт хэвлүүлж, 1922 онд түр цагийн хурлаас мөнгөн тэмдэгтээ гүйлгээнд оруулахын тулд банк байгуулах шийдвэр гаргаж, улмаар 1924 оны дундуур Монгол-Оросын худалдаа, аж үйлдвэрийн хамтарсан банк байгуулж, уг банкны Монголын хувь хөрөнгөнд зээл авсан юм билээ. Ингэж л Их гэж нэрлэгдсэн зээлийн өр хуримталж эхэлсэн хэрэг. Үүнээс хойш 1960-аад он хүртэл аар, саар зээл авч байсны дотор Улаанбаатар Төмөр замын I, II ээлжийг барихад 220 гаруй сая рублийн зээл авсан нь анхны томоохон зээл болсон. Өмнө нь авч байсан энэ мэт зээлүүдийг нэгтгэн тооцоо нийлж, нэг дансанд бичсэнийг 1962 оны нэгдсэн зээл гэж нэрлэдэг.
1961 оноос хойш олон удаа, их хэмжээний зээл авсан. Авсан зээлийн хэмжээг хугацаагаар ангилан хүснэгтэд харуулбал илүү ойлгомжтой, бас танин мэдэхүйн ач холбогдолтой байж болох юм. Үүнд (сая рублиэр)
Хугацаа | Авсан зээл (үндсэн өр) | Дунд зээл |
Бүгд | 9995.0 | 100.0 |
Yүнээс 1961 он хүртэл | 226.4 | 2.26 |
1961-65 | 395.4 | 4.00 |
1966-70 | 587.1 | 5.90 |
1971-75 | 663.5 | 6.61 |
1976-80 | 1441.1 | 14.41 |
1981-85 | 3092.1 | 30.91 |
1986-90 | 3589.4 | 35.91 |
Авч ашигласан нийт зээлийн 81.2 хувь буюу дийлэнх нь 1976-1990 онд ноогдож байна. Энэ тухай Улсын төлөвлөгөөний комиссыг олон жил толгойлж эдийн засгийн удирдлагын жолоон дээр сууж байсны дээр 1984-1989 онд Сайд нарын Зөвлөлийн даргын алба хашиж байсан Д.Содном дурсамжийнхаа номонд тодорхой дурдаж зээлийн хөрөнгөер юу бүтээснийг бодитой ойлгомжтой
тайлбарласан байна лээ.
Тэр үеийн ЗХУ-аас авч ашигласан зээлийг барилга, байгууламжийн зээл, бараа гүйлгээг балансжуулах зээл, хамтарсан үйлдвэр барихад Монголын талын хувь хөрөнгөнд авсан зээл гэсэн гурван томосгосон бүлэгт хувааж болно. Энэхүү харыдааг 1976 он хүртэл, 1976-1990 он гэсэн ангиллаар авч үзвэл (сая
рублиэр)
1976 он хүртэл | 1976-1990 он | Дүн | |
Зээл бүгд | 1872.9 | 8122.6 | 9995 |
Барилга байгууламжийн зээл | 1005.7 | 4958.1 | 5963.8 |
дүнд эзлэх хувь | 53.7 | 61.0 | 59.67 |
Бараа, гүйлгээг балансжуулах зээл | 648.3 | 2710.0 | 3358.3 |
дүнд эзлэх хувь | 34.6 | 33.4 | 33.6 |
Хамтарсан үйлдвэр барихад Монголын хувь хөрөнгөнд авсан зээл | 218.4 | 454.5 | 672.9 |
дүнд эзлэх хувь | 11.7 | 5.6 | 6.73 |
Авсан нийт зээлийн 60 орчим хувийг эдийн засгийн дэд бүтэц, бодит секторын барилга байгууламж барих, орон сууц, нийтийн аж ахуйг хөгжүүлэхэд зориулан зарцуулсан нь дээрх тоо баримтаас тодорхой байна. Хамтарсан үйлдвэр барихад Монголын хувь хөрөнгөнд авсан зээл гэдэг нь Эрдэнэт комбинат, Монголрос-цветмет, Улаанбаатар төмөр замыг барихад монголын талаас гаргах хөрөнге байгаагүй учир манай улсг өөрийн хувь хөрөнгөнд тооцохоор адсан зээлийг хэлж байгаа юм.
Бараа гүйлгээг балансжуулах зорилгоор авсан 3358.3 сая рубль буюу нийт зээлийн 1/3-ийг хоёр хувааж ойлгох хэрэгтэй байдаг. Түүний 48.2 хувь буюу 1618.3 сая рубль нь зээл тусламжийг тооцохгүйгээр худалдааны экспортоос давсан импортыг санхүү-жүүлэхэд зориулагдсан байдаг юм. Барааны бүтцээр нь авч үзэхэд энэхүү зээлийг хэрэглээний гэж нэрлэж болно. Харин энэ төрлийн зээлийн үлдсэн 51.8 хувь буюу 1740 сая рубль нь 1974 оны эрчим хүчний хямралаас улбаалсан үнийн өсөлтийг хаахад зориулсан зээл байв. Дэлхийн нийтийг хамарсан 1974 оны эрчим хүчний хямралаас болж манай экспортын барааны үнэ 30 гаруй хувиар өссөн бол импортын барааны үнэ хоёр дахинаас илүү өсч төлбөрийн тэнцлийг ихээхэн хүндрүүлсэн тооцоо байдаг юм. Үнийн зөрүүгийн 1740 сая рубль гэдэг нь 1981 -1990 онд хамаарна. Харин 1976-1980 оны үнийн зөрүү 300 сая рубль байсан бөгөөд түүнийг ЗХУ-ын буцалтгүй тусламжаар хаасан учраас энэ тооцоонд аваагүй.
-Их ер хэдийгээр түүх болон үлдсэн ч гэсэн ийм их өр ямар хугацаанд яаж бүрдсэн талаар түүх судлалд ач холбогдол бүхий баримтыг та гаргаж тавилаа. Эргэлзээтэй нэг зүйл байна. Нэг шилжих рублийг нэг америк доллар гэж тооцон 11340 сая долларын өрийг дарлаа гэж хэвлэл мэдээллээр олон хүн ярьсан. Гэтэл та 9995 сая гэж ярилаа. Аль нь зөв юм бэ?
-Би зээлийн үндсэн өрийн тухай тоо баримтыг дурдсан. Социализмын үед манай орон ЗХУ-тай таван жилийн төлөвлөгөөний зохицуулалт хийж түүний үндсэн дээр эдийн засгийн хамтын ажиллагааны арга хэмжээ, бүтцийг тогтоон түүний дагуу зээл тусламж, төлбөрийн тооцоог тохиролцдог байв. Гэхдээ тухайн таван жилд ашигласан зээлд дээд тал нь хоёр хувийн хүү боддог, зарим зээл нь хүүгүй, зарим нь 0.8 хувийн хүүтэй байсан. Дараагийн таван жилд төлөх хуримталсан зээлийн төлбөрийг хүүгүйгээр тав, таван жилээр хойшлуулдаг уламжлалтай байсан юм. Энэ уламжлалаа баримтлан 1995 оны дөрөвдүгээр сард хоёр орны Ерөнхий сайд нар Москвад хэлэлцээ хийж Их өр-ийн асуудлыг шийдэх комисс томилон ажиллуулах, тэгэхдээ уг ер үүссэн түүхэн нөхцөлийг харгалзан үзэх, 1991-1995 онд төлөх хуваарьтай байсан өрийг хүүгүйгээр хойшлуулахаар тохиролцож баримт бичигт гарын үсэг зурсан. Энэ дагуу хоёр орны Засгийн газар хоорондын комиссын шугамаар Их өр-ийн асуудал шийдэх ажлын хэсэг хоёроос гурван удаа хэлэлцээ хийж нэлээд ахиц гарч байсан боловч манай талын санаачилгаар 1996 оны дунд үеэс хэлэлцээ зогсч, тэр үеийн Монголын Засгийн газар Бид ОХУ-д өргүй, харин ч их хэмжээний авлагатай гэсэн утгатай асуудал гаргаж ирсэн юм билээ. Асуудал ингэж эргэсэнд Оросын тал ихээхэн эмзэглэж Оросын Засгийн газрын дарга В.Степашин 1995 оны дөрөвдүгээр сарын 2-нд Ерөнхий сайдын тарын үсэг зурсан протокол, дараа дараагийн ажлын хэсгийн уулзалтын үр дүнг үл харгалзан Монголын талд танай өрийн 70 хувийг Парисын клубийн зарчмын дагуу чөлөөлнө. 30 хувийг нь төл гэсэн утгатай тулган шаардсан аястай захидал ирүүлж, өрийн үлдэгдэлд хүү тооцуулж эхэлсэн юм билээ. 1990 оноос өмнө төлөх байсан зээлийн хүүгийн төлөгдөөгүй зарим үлгдэгдэл байсныг ч хэлэх хэрэгтэй. Ингэж хүү бодогдох болсноос болж өрийн үлдэгдэл 1.3 тэрбум доллараар нэмэгдсэн хэрэг. Бодлогын алдаа юунд хүргэж болдгийн тодорхой жишээ энэ. 1990 оноос хойш манай улсын чөлөөт валютаар авсан зээл 1.2 тэрбум долларт хүрээд байгааг үүнтэй харьцуулбал нэг юм бодогдоно буй за.
2003 оны сүүлээр Их өрийн 98 хувийг чөлөөлүүлж, хоёр хувийг төлсөн нь тоон утгаар бол Монгол Улс XX зуунд ОХУ, ЗХУ-аас авсан зээлээбүрэн чөлөөлүүлж, бодлогын алдаанаас улбаатай нэмж бодогдсон хүүгийн 82 хувийг бас чөлөөлүүлж, 18 хувийг нь төлж байж л их өрнөөс саллаа гэсэн үг болж байна.
-Та өр тавилцаж явсан хүний нэг. Бас өр цайруулах хэлэлцээнд идэвхтэй оролцсон хүний нэг. Өр тавих ч амар л байгаа биз. Харин өр цайруулах хунд байсан уу?
-Би 1977, оноос өр тавих оролцсон. Хэлбэр арга нь гэвал таван жилийн төлөвлөгөөний зохицуулалт. Төлөвлөгөөний зохицуулалт эдийн засгийн албаны хамгийн хүнд ажлын нэг нь байв. Зохицуулалтаар тохиролцсон арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдэг нь бүх нийтийн бүтэн таван жилийн хичээл зүтгэлийг шаарддаг. Зээл авч тэр нь хуримталсаар өр болсон нь хэрэг дээрээ бүтээн байгуулалтын ажлын үр дүн байлаа. XX зуунд монголчууд бидний бүтээн босгож үр шимийг нь хүртэн ашиглаж ирсэн үйлдвэрлэл, нийгмийн дэд бүтэц, бодит сектор, нийгмийн үйлчилгээний хүрээний барилга байгууламж нь хэрэг дээрээ Их өр гэж нэрлэгдсэн зээлийн хөрөнгөөр санхүүжсэн юм. Тусгаар Тогтнолоо сэргээснээс хойших хугацаанд монголчууд нийгмийн халдварт өвчнөөс салж эрүүлжин тоо нь тав дахин өсч, дундаж наслалт хоёр дахин уртсан, насанд хүрсэн бүх хүмүүс бичигтэн болж Монгол Улс ЮНЕСКО-гийн шагнал хүртсэн, 25-аас дээш насны таван хүн тутмын нэг нь дипломтой мэргэжилтэн болсныг харгалзан үзвэл бид энэ хугацаанд үндэстний хувьд сэргэн мандсан гэж хэлж болно. Ингэхээр зээл дэмий авч байгаагүй нь тодорхой байгаа биз дээ. Өдий хэмжээний зээлийн хөрөнгөөр бүтэн зууны бүтээн байгуулалтын ажил хийнэ гэдэг нь оролцсон хүмүүсийн тоо, тэдний хүч хөдөлмөр, хичээл зүтгэл, зарцуулсан хугацааны хувьд өр цайруулах хэлэлцээтэй яаж зэрэгцэх юм бэ?
-Өр цайруулах хэлэлцээ хялбархан байсан гэж та хэлэх гээд байна уу? Ер нь хэзээнээс эхэлж өр цайруулах хэлэлцээ явагдсан юм бэ?
-Өр цайруулах хэлэлцээнд тодорхой алба хашиж байсан цөөн тооны хүмүүс оролцож байв. Хэлэлцээ тэдний хувьд нэн хүнд байсан нь ойлгомжтой. Харин зээлийн хөрөнгөөр бүтээн байгуулалтын ажил хийж байсан жирийн иргэдэд энэ хүндрэл яаж мэдрэгдэхэв дээ. Зээлийн төлбөрөөс чөлөөлж өгөх асуудлыг миний мэдэж байгаагаар 1970-аад оны үеэс л ёс төдий тавьдаг байсан. Таван жилийн төлөвлөгөөний зохицуулалт дууссаны дараа Монголын тал ЗХУ-ын удирдлагад хандан өндэр дээд түвшний захидал бичиж …хавсралтад дурдсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд зориулан … сая шилжих рублийн зээл, … сая рублийн буцалтгүй тусламж олгож, урьд өмнө авч ашигласанзээлийн төлбөрөөс чөлөөлж өгнө үү… гэсэн утгатай захидал бичдэг. Хариуд нь ЗХУ-ын тал ….ирэх таван жилд … сая рублийн зээл, … сая рублийн буцалтгүй туслаж олгоё. Харин урьд өмнө авч ашигласан зээлээс ирэх таван жилд төлбөл зохих хэсгийг хүүгүйгээр… жилээр хойшлуулъя гэсэн утгатай захидал ирдэг заншил тогтоод байсан юм. Их өрийн асуудлыг 1970-аад оны сүүлээс таван жилийн төлөвлөгөөний зохицуулалтын явцад зохицуулалтыг удирдаж байсан хумүүсийн түвшинд хаалттай горим-оор тавьж эхэлсэн. 1989 оны долдугаар сарын сүүлээр Ж.Батмөнх гуай ЗХУ-д айлчлал хийж I байхдаа Их өр-ийн асуудлыг I М.С.Горбачевт анх удаа албан ёосор тавьж, тухайн асуудлыг зориуд авч үзэхийг М.С.Горбачев, Ж.Батмөнх нар хоёр орны төлөвлөгөөний төв байгууллагын дарга нарт даалгаж билээ. Манай төлөөлөгчид энэ асуудлыг тавих бэлтгэлтэй очсон байсан. Ингээд хоёр орны төлөвлөгөөний төв байгууллагын дарга нар 1989 оны долдугаар сарын 26-нд уулзаж, бусад асуудлын зэрэгцээ Их өр-ийн төлбөрөөс чөлөөлөх тухай манай хүсэлтийг хэлэлцэж …одоо ЗХУ-ын төсөв 120 тэрбум рублийн алдагдалтай. Үүнтэй уялдан өрийн төлбөрөөс чөлөөлөх нь ихээхэн нарийн асуудал… гэвч энэ асуудлыг шийдэхгүй байх аргагүй. Нэг зэрэг шийдэхэд хэцүү. Иймд хэсэгчлэн дэс дараатайгаар шийдвэрлэхийг бодъё гэсэн нааштай хариу авч билээ. Энэ бол их өрийн төлбөрөөс чөлөөлүүлэх асуудлыг хөндсөн анхны хэлэлцээ байсан байх. Үүнээс хойш үе үеийн Засгийн газар Их өрийн асуудлыг өөр, өөрийнхөөрөө тавьсаар ирсэн. Үүний дотроос анхны нааштай нь 1995 оны дөрөвдүгээр сард Москаад болсон хоёр орны Засгийн газрын тэргүүнүүдийн уулзалт, хэлэлцээ, хамтран тарын үсэг зурсан протокол байсан юм. Энэ тухай цухас дурдсан. Уг протоколын дагуу ОХУ-ын Засгийн газрын тэргүүний орлогч Давыдовын, удирдсан төлөөлөгчидтэй манай нөхөд, тухайлбал тухайн үеийн шадар сайд Пүрэвдорж, Сангийн сайд Даваасамбуу, Бямбажав, Үндэсний хөгжлийн газрын дарга, сайд Улаан, Монголбанкны ерөнхийлөгч Моломжамц нар холбогдох мэргэжилтнээ удирдан хоёр ч удаа хэлэлцээ хийсэн. Хэлэлцээний явцад 11 гэсэн харьцаагаар өрийн нийт хэмжээ 10 тэрбум ам.доллар гэж тогтон Оросын тэл эхний удаа өрийн 80 хувийг чөлөөлж 20 хувийн төлөх хугацааг сунган, Монголын тал өрийн 97 хувийг цайруулж, гуреан хувийн төлөх хугацааг сунгах санал тавьж баримт бичигт тусгасан. Дараагийн уулзалтын үед Оросын тал өрийн 85 хувийг цайруулж, 15 хувийг нь төлүүлэх санал тавихад манай тал 95 хувийг хасч, таван хувийг цааш нь төлөх саналыг зөрүүлэн тавьсан. Ингээд 1996 оны сонгуулиар төр засаг солигдож, байдал өөр болсныг өмнө нь цухас дурдсан.
Харин 2000 оноос эхлээд Монгол-Оросын харилцааны уур амьсгал өөрчлөгдөж ОХУ-ын Ерөнхийлөгч, Засгийн газрын дарга, Холбооны зөвлөлийн дарга, ДУМ-ын даргын I орлогч Монголд айлчилж хоёр орны Ерөнхийлөгчид, Ерөнхий сайд нар их өрийн асуудлыг шийдэхдээ өр үүссэн түүхэн нөхцөл байдлыг харгалзах, Монголын эдийн засагт дарамт үзүүлэхгүй байх, хоёр орны харилцаа хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх шаардлагад нийцүүлэх зэрэг зарчмын асуудлаар тохиролцоонд хүрсэн билээ. Дараа нь 2003 оны долдугаар сард манай Ерөнхий сайд Н.Энхбаяр ОХУ-д албан ёсны айлчлал хийсэн. Их өр, Эрдэнэтийн асуудлыг айлчлалын үед шийдэх зорилгоор ажлын хэсэг томилон ажиллуулсан бөгөөд уг хэсгийн үйл ажиллагаанд тухайн үеийн Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга дэд бүтцийн сайд Жигжид, Санхүү эдийн засгийн сайд Улаан, Үйлдвэр худалдааны сайд Ганзориг, Гадаад харилцааны дэд сайд Батболд (өрийн ажлын хэсгийн ахлагч) нар ихээхэн шаргуу бөгөөд үр дүнтэй ажилласан. Ерөнхий сайд Н.Энхбаярын айлчлалын үед Их өрийн асуудал анхаарлын төвд байв. Уулзалт хэлэлцээ зарим үед нэлээд халуухан болдог байлаа. Эцсийн дүндээ Их өрийн 85-аас доошгүй хувийг цайруулна гэсэн амлалтыг Оросын талаас авч чадсан явдал айлчлал, хэлэлцээний гол үр дүн болсон юм. Энэхүү айлчлалын дараа тооцоо нийлж Их өр-ийн асуудлыг эцэслэн шийдэх хувилбар боловсруулах үүргийг хоёр талын Сангийн сайд нар хариуцах болсон. Хэлэлцээ хэрэг дээрээ 2003 оны арванхоёрдугаар сарын 31-ний 20 цаг хүртэл үргэлжилсэн. Тэр өдрийн орой 18 цагийн үед Внешэкономбанк манайд Танай өрийн данс хаагдлаа гэсэн факс ирүүлсэн боловч бид ОХУ-ын Засгийн газрын шийдвэрийг хүлээгээд байсан юм. Оросын Засгийн газрын албан ёсны шийдвэрийг 20 цагт Оросын Элчин сайд Дерковский манай талд гардуулсан. Энэ бол үнэхээр баяртай мөч байлаа. Их өрийг цайруулсан явдал олон талын ач холбогдолтой, түүхэн чухал үйл явдал болсон юм.
(өнөөдөр 2004.12.23 299)