Х.Цагаанбаатар Бөртэ чоно хөтлөн харилаа

2004 оны Бөртэ чоно-ын эзнийг шалгаруулах ёслол Баянгол зочид буудалд болж өндөрлөлөө. Энэ жил спортын ертөнц шинэ соргог үйл явдлаар дүүрэн байлаа.
Афины олимпийн дэвжээнд тамирчид маань өрсөлдөж олимпийн медалийн буухиаг Х.Цагаанбаатар залгасан бол саяхан болсон олимпийн чуулганаар өнгөрсөн дөрвөн жилийн ажлаа шүүн хэлэлцсэн билээ. Ийнхүү Афины олимпийг үдэж, Бээжингийн олимпийг тосон спортынхон маань шинэ жилийн баяраа тэмдэглэв. Медалиар чимэглэсэн гацуураа хоймортоо залсан танхимд спорттой амьдралаа холбосон хүн бүхэн эрхэмсэг бөгөөд тансаг харагдана. Бөртэ чоно-ыг хэн хөтлөн харьж, шилдгүүдээр хэн тодрох .бол гэсэн гэсэн сонир-хол тэдний хэн хэнд нь байсан биз. Үндэсний хөгжмөөр түрлэг нэмж эхэлсэн Бөртэ чоно-2004 ёслолын ажиллагааны салхийг хагалж МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн үг хэлэв. Үүний дараа шилдгүүдийг тодруулах үе ирлээ. Спортын шилдэг холбоод… Олимпийн, олимпийн буе үндэсний болон ажил мэргэжлийн чиглэлээр холбоодыг шалгаруулсан.
Энэ социалист уралдаанд олимпийн төрлөөс УИХ-ын гишүүн С.Батболд ерөнхийлөгч, А.Басхүү ерөнхий нарийн бичгийн даргатай Монголын чөлөөт бөхийн холбоо тэргүүлж нэг сая төгрөг өвөртлөв. Удаах байруудад Буудлагын холбоо, жүдо бөхийн холбоо орсон юм.
Олимпийн буе төрлөөс Самбо бөхийн холбоо хошуучилж, шатар, автомото спорт, бильярдын холбоо удаалав. Харин үндэсний болон ажил мэргэжлийн чиглэлийн спорт холбоодоос Адал явдалт спорт аялалынхан манлайлж, Морин спорт уяачдын болон Үндэсний сур, Оюутны спортын холбоо удаалсан. Шилдэг ерөнхийлөгчөөр Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал тодров. Тэрбээр тайзанд гарахаасаа өмнө хөлбөмбөгчдөдөө баяр хүргэж амжина билээ.
Шилдэг ерөнхий нарийн бичгийн даргаар Монголын тэшүүрийн холбооны Г.Болд тодров. Өвлийн спортыг эх орондоо хөгжүүлэхийн төлөө ямагт зүтгэнэ гэж тэрбээр амласан.
Энэ жилийн Бөртэ чоно-ын эзэн манлай тамирчнаар Х.Цагаанбаатар шалгарлаа. Тэрбээр Монголын олимпийн түүхэнд хоёр рекорд тогтоогоод буй юм. Хамгийн залуу насандаа олимпийн медаль зүүсэн алдрыг хүртэхдээ 20 нас, дөрвөн сар, 25 хоногтой байжээ. Д.Нармандах гавьяат Атлантын олимпоос 20 нас, долоон сар, найм хоногтойдоо медаль авч аман хүзүүдсэн-ийг тэмдэглэлгүй болохгүй.
Мэн Цагаанаа хамгийн богино хугацаанд буюу Афин-2004 эхэлсэн өдрийн Грекийн цагаар 16.30-д хүрэл медалийн болзлыг хангасан билээ. Ийм рекорд тогтоон олимпийн медалийн буухиаг залгасан түүнд Бөртэ чоно очлоо. Оны шилдгийн шилдэгт олгодог шилжин явах цомыг ноднингийн манлай тамирчин О.Гүндэгмаа түүнд гардуулсан юм.
(өнөөдөр 2004.12.23 299)