Ц.Элбэгдорж М.Энхсайханыг хазаарлаж байхын тулд Б.Билэгтийг ТЕГ-ын даргаар томилсон уу

1996 оны Эвслийн засгийн газрын үед нууц мэдээлэгчийн тухай шуугиан дэгдэхэд тус байгууллагын дарга Ж.Энхнасан халагдахыг хүссэн өргөдлөө өгч байсан. Учир нь Ж.Энхнасан нэг нам хүчинд айхтар үйлчилж чадаагүй. Тийм
хэмжээний хор найруулах нас нь ч болоогүй байж л дээ.
Түүний дараа ТЕГ-ын даргаар Батсайхан, Сандаг, Нэдэнбаатар, Дашням, Загдрагчаа гэх мэтийн хүмүүс яригдаж байгаад урьд нь тагнуулын байгууллагад хэлтсийн даргын алба хашиж явсан Батсайхан томилогдсон. Ер нь 1990 оноос хойш манай тагнуулын
байгууллагын дарга нар олон удаа солигдсон нь уг байгууллагын нэр хүндэд муугаар нөлөөлсөн гэж хэлж болно. Учир нь тагнуулын байгууллагын дарга хүн өөрөө ёстой л тагнуул шигээ ихээхэн нууцлаг байх ёстой бөгөөд олон түмэн уг байгууллагын
даргыг бараг таньж мэдэхгүй байсан нь дээр байдаг юмсанж. Энэ нь уг байгууллагын ажил үүрэгтэй ч холбоотой. Гэтэл манайхан юу болов. 1193 онд Б.Баатар генералыг Сандагаар сольсноор тагнуулынхны хоорондын хагарал эхэлсэн гэж ярьдаг. Тэгээд
дараа нь 1996 онд мөнөөх Сандагийг хусч хаяхдаа Ж.Баатарыг буцааж тавьсан. Гэвч төдөлгүй Ж.Баатарыг хусч хаяад Ж.Энхнасанг томилсон. Тагнуулын байгууллага иймэрхүү маягаар улс төрийн тоглоом болсон бөгөөд нам эвслийн удирдлагууд тус байгууллагын даргаар өөрийнхөө хүмүүсийг томилж, тэр хүмүүсийнхээ тусламжтайгаар сөрөг хүчнийхээ тухай янз бүрийн таагүй мэдээлэл цуглуулдаг болж хувирсан. Тухайлбал Ж.Баатар генерал Ардчилсан намын эрх ашгийг хамгаалж, тус намын золиос болоод өнгөрлөө. Батсайханыг Н.Энхбаярын утсан хүүхэлдэй гэж ярьж бичдэг байсан нь бас л нэгийг өгүүлээд байна. Түүнийг МАХН-ын захиалгаар хэд хэдэн
ноцтой алдаа гаргасан гэж ч ярьдаг. Хамгийн наад захын жишээ гэхэд л С.Зоригийн хэрэгт холбогдолгүй болчихоод байгаа Дамирангийн Энхбатыг Францаас барьж ирэхэд20 мянган ам.долларын зардал гаргаж, эцэст нь тагнуулын байгууллагын нэр хүндийг унагасан гэдэг хэл ам дэгдсэн. Эдүгээ тус байгууллагын даргаар Б.Билэгт томилогдоод байна. Гэвч түүнийг ТЕГ-ын дарга болоход олон хүн сэтгэл дундуур байгаа юм. Зарим нь бүр Өө нөгөө зодоонч Билэгт чинь Тагнуулын Ерөнхий Газрын
дарга болчихож. Түүн шиг ам султай хүн яаж энэ байгууллагыг удирдаж чадах юм бэ гэцгээж байна. Нээрээ ч бодоод байхад Б.Билэгт уг байгууллагыг удирдана гэхэд нэг л сэтгэлд багтахгүй байгаа юм. Д.Дорлигжавыг 1996 онд БХЯ-ны сайдаар томилогдоход хүмүүс яаж дургүйцэж байлаа. Яг л түүн шиг юм болж байна. Гэхдээ Б.Билэгт уг байгууллагыг удирдсанаар боломжийн хэмжээний хор найруулаад явж чадах хүн. Харин
Б.Билэгтийг уг байгууллагын даргаар яагаад тавьсан бэ гэдэг асуудал их учиртай бололтой. Тэрбээр М.Энхсайхантай эртнээс хүйтэн харьцаатай болсон нэгэн юмсанж. Үүнээс дүгнэлт хийхэд Ц.Элбэгдорж М.Энхсайханыг хазаарлаж байхын тулд түүнийг
ТЕГ-ын даргаар тавьсан гэсэн логик гарч ирж байна. Мөн Б.Билэгт С.Зоригийг та нар алсан гэж М.Энхсайхан руу дайрч байсан ч удаатай. Тиймээс саяханы Хөх толбо сонин дээр С.Зоригийг алсан хүнийг мэдэх ч үгүй, уг хэргийг илрүүлэх авьяас ч байхгүй, боловсрол ч байхгүй гэдгийг ард түмэн сайн мэдэж байгаа юм. Эцэст нь энэ хүн Ж.Баатар генерал шиг аль нэг нам эвслийн золиос болоод өнгөрөх вий дээ
/2004.12.23 Ноцтой мэдээ/