Ху Жинтао даргын Монгол улсад өгөх 300 сая ам.долларыг ОУВС яагаад эсэргүүцэв

Тусламжаар өгсөн 50 сая юань төрийн ажилтнуудын орон сууц барихад зарцуулагдсан. Харин 300 сая ам.долларын зээлийн асуудал одоогоор чимээгүй байгаа бөгөөд зарим эх сурвалжид энэ мөнгө манай эрх мэдэлтнүүдийн зуучлалаар хоёр талын аж ахуйн нэгж компаниудын хооронд зохицуулагдан Сүхбаатар аймагт цайрын үйлдвэрт орсон бололтой гэсэн мэдээлэл гарч байсан. Гэвч энэ нь худал аж.
Олны анхаарлыг татаад байгаа 300 сая ам. доллар одоохондоо орж ирээгүй байгаа юм байна. Хятадууд нэлээд өндөр шалгуураар Монголд энэхүү 300 сая ам.долларыг өгөх
гэнэ. Гэвч хамгийн гол шалтгаан нь манай улстай хамтарч ажилладаг ОУВС, Азийн хөгжлийн банк тэрхүү 300 сая ам.долларыг авч болохгүй гэж Монголд тээг тавиад байгаа аж. Түүнээс гадна манай эрх мэдэлтэй томчууд орж ирэх 300 сая ам.долларыг хувьдаа хувааж авахыг санаархаж байгаа учир хятадууд тодорхой болзол, өндөр шаардлага тавиад байгаа юмсанж. Хэрэв хятадуудын уг шаардлагыг манайхан хүлээж
авбал ОУВС, Азийн хөгжлийн банк тусламж үзүүлэхээ зогсоож ч магадгүй юм. Монголд зээлүүлнэ гэж яригдаад хэдэн жил болж буй 300 сая ам.доллар цаанаа далд зорилготой байж болох бөгөөд хятадууд Монголоос хүссэн зүйлээ авч чадаж байгаа энэ эрч хүчээрээ Алтанбулагийн болоод Замын-Үүдийн чөлөөт бүсүүд тэдний гарт орох магадлал өндөр байна. Хэрэв Алтанбулагийн чөлөөт бүсийг байгуулах тендерт хятадууд ялбал өмнөд, хойд хоёр том хөршийн маань эдийн засгийн харилцаа сайжирч харин хөөрхий монголчууд бидний хувьд тэдний хараат байдалд шилжих биз ээ.

/2004.12.23 Ноцтой мэдээ/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button