Д.Дорлигжав арай ч ЦЕГ-ын дарга болохгүй байлгүй дээ

Ард түмэн мулгуу биш болохоор УИХ-ын гишүүн Т.Гандиг Эрүүл мэднийн яамны, Б.Эрдэнэбатыг БХЯ-ны сайдаар, З.Энхболдыг Төрийн өмчийн хорооны, Ханддолгорыг Монголын радиогийн, Г.Билэгтийг Тагнуулын ерөнхий газрын даргаар очиход мэл гайхаж, цэл хөхөрсөндөө арай л муужирч унаагүй. Гэтэл тун саяханаас Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын даргын асуудалд яригдаж эхэлсэн нь бүр ч балмагдуулж орхив. Энэ хоёр суудал дээр нэгэн үе Д.Дорлигжавын нэр яригдаж байснаа сүүлдээ Дарь.Сүхбаатарын
тухай яриа гарч эхэллээ. Нэг нь бүр улаан цагаандаа гарч Надад Цагдаагийн ерөнхий газрыг толгойлоод явчих авъяас чадвар бий гэж ч ярьж байх шиг. Юутай ч Дарь.Сүхбаатар, Д.Дорлигжав хоёрын нэг ЦЕГ-ын даргын суудалд заларвал олон хүн шоконд орж мэдэхээр байна.

/2004.12.23 Өдрийн сонин/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button