Хэсэгхэн шоколад сайхан үнсэлтийг орлодог

Хөөсөнцөртэй халуун шоколад
1. Саванд 100мл сүү хийж үүн дээрээ 50гр цэвэр шоколад хийнэ. Шоколадаа түлчихгүйгээр зөөлөн гал дээр буцалгана.
2. Бага зэрэг хөргөсний дараа хөөсөртөл нь хутгагчаар хутгана. Аяганд юүлж цайны халбага хэртэй мөхөөлдөс нэмж хийж өгнө.
3. Дээрээс нь чихм корица цацаарай.
4. Хэсэгхэн шоколадаар даруулж уувал зохимжтой.
Нимбэгтэй халуун шоколад
1. Саванд 50гр сүүтэй шоколад, багахан хэмжээний нимбэгний хальсны үртэс, чимх корица, 150мл сүү хийнэ. Эхлээд буцалгаж нэгэн төрлийн хольц болтол нь хутгаж өгнө.
2. Аяганыхаа амсарт нимбэгний хэрчим зүүүж дараа нь бэлэн болсон халуун шоколоадаа юүлнэ.
3. Самрын үйрмэг цацаж чимэглээрэй.
4. Зөөлөн боовоор даруулж уувал зохимжтой.
Халуун шоколад
1. Жижгэвтэр шанаганд 200гр цөцгий хийж үүн дээрээ 2-3 цайны халбага сахар, 6 цайны халбага какао нэмж хийнэ. Yүнийгээ нэгэн төрлийн хольц болтол нь 7 минутын турш зөөлөн гал дээр буцалгангаа хутгана.
2. Бэлэн болсон хольцоо аяганд юүлнэ. Нэг минутын дараа дээрээс нь өнгө өнгийн шоколадан бөмбөлөг хийж өгөөрэй.
3. Шоколад бүхий печениэр даруулж уувал зохимжтой.
/Афродита 2004-12-15/