Бид удахгүй хүүхэдтэй болно. Харин нөхрөө яаж сайн эцэг болгох вэ

Хувийн туршлага
Харамсалтай нь амьдрал дээр бүгд огт өөр. Би үүнийг ханилаад гурван жил болж буй нөхөртөө хэлэхдээ мэдэрсэн юм. Би түүнд Мэдэж байна уу! Би хөл хүндтэй болчихож. ингэж хэлэхэд намайг нам гүм байдал угтсан юм. Тэр гайхширсан бас мэгдсэн байдалтай байсан ч минут хэрийн дараа амилж итгэлгүй бас сулхан намайг тэвэрч билээ. Энэ үед миний уур маш их хүрч байсан бөгөөд би өөрийн эрхгүй би энэ хүүхдийг хүсч байгаа билүү, одоо хэдэн сартай билээ гээд элдэв зүйл бодож билээ. Тэгтэл ч нөхөр маань нэг юм ам нээж надаас Одоо тэгээд яах вэ? хэмээн асуудаг байгаа. Тэр л мөчид би эр хүн хэзээ ч хүүхэд хүсдэггүй юм байна гэдгийг ойлгосон юм. Харин миний найз нарын хувьд тэд ч мөн адил эх болцгоосон. Уянга маань хүүхдээ гаргаад гэртээ сууж байгаа, хэдийгээр түүний нөхөр хүүхдээ элэгсэгээр хүлээн авсан ч одоо эхнэрээ надад цаг зав зарцуулахгүй байна, хүүхэд хүүхэд гэж намайг ер тоохоо болилоо гэж гомдоллодог сурагтай. Харин Өлзиймаагийн хувьд тэр жирэмсэнээ мэдсэн цагаас хойш хүүхдийнхээ төлөө зөвхөн ганцаараа зүтгэсээр өдгөө хоёр жилийг ардаа үдээд байна. Түүний үерхэж байсан залуу буюу хүүхдийнх нь эцэг мэнд устай байдаг ч гэлээ тэд хэзээ ч гэр бүл болохгүй. Харин Болороо хатуу чанд бодолтой нэгэн тул хүүхэд гэдэг асуудлыг таван жилийн дараа л авч хэлэлцэж болох юм гээд цөлчихсөн байдаг. Миний хувьд би тэр хүүхдээс татгалзсан. Эрчүүд яагаад хүүхдээс айдаг юм бол? Энэ асуултанд бүгдээрээ одоо хариулт авцгаая. Бүх эрчүүд хүүхдийн эсрэг байдаг гэж үү? Мэдээж үгүй. Хүн бүр миний хуучин нөхөр шиг зан гаргахгүй ээ. Зүгээр л тэд энэ бүхэнд өмнө хариуцлага хүлээхэд бэлэн биш байдаг. Тэд бэлэн болоход маш их хугацаа шаардагдана. Биднээс ч мөн их тэвчээр, хүчин чармайлт шаардах болно. Ингэхээр эрчүүд хүүхдийн тухай яриа өрнөхөд Мендельсоны маршаас ч илүү айдаг болж байна. Тэр өөрийгөө эцэг хүн гэж хүлээж авахаасаа илүү чамайг эх хүн болно гэж бодож төсөөлж ч чаддаггүй. Иймээс бидэнд тэдний энэ айдасыг яагаад зальжинаар үгүй хийж түүнийг сайн эцэг, гайхалтай халамжтай эр нөхөр болгож болохгүй гэж. Бидэнд эрчүүдээс нууцалдаг олон зан чанар бас заль байдаг шүү дээ.
Нууц № 1 Эрчүүд жирэмслэлт ба төрөлтөөс айдаг
Тэд төрөлт төсөөлөшгүй их өвдөлт өгдөг, хамгийн аймшигтай бас тааламжгүй зүйл гэж боддог. Шүдний эмнэлэгт очихоос илүү бүр орондоо бүтэлгүйтэхээс ч илүү аймшигтай зүйл мэт санагддаг. Тиймээ тэд кино болгоноос ууртай бас цочмог зантай цүдгэр гэдэстэй бүсгүйг харж түүнийг хэрхэн орилж, амьсгалж байгааг харж байгаа. Хөл хүндтэй бүсгүй эрэгтэй хүний сүрчиг бүр хоол унднаас хүртэл хордлого авч юм ч идэж чадахгүй огин орондоо ч тухайхан унтаж чадахгүй байгаад тэд бидний өмнөөс бухимддаг. Тэгээд ч тэд хүссэн үедээ чамтай энгэр зөрүүлж чадахгүй болсондоо сэтгэл дундуур байх болно. Энэ бүхнээс гадна чиний гэдэс томорч галбираа алдан эх захгүй нэг л том бөөрөнхий амьтан болох чинь таалагдахгүй. Хэвлийд чинь бас хэн нэгэн оршин байгаа гэж бодоход тэд айдаст автдаг. Тэдний хувьд жирэмсэн үеийн шинж тэмдэг бас төрөлт төсөөлөгдөшгүй зүйл юм.
Эмэгтэй хүний заль
Эр хүний энэ бүх өрөвдмөөр айдсыг ялан дийлэхийн тулд чамд маш их цаг хугацаа, тэвчээр шаардагдана. Эр нөхрөө ирээдүйн эцэг эхчүүдэд зориулсан хичээлд суулгаж хэвлий дэх үрийнхээ зурагтай байнга танилцуулж гэртээ гэдэснийхээ томролтын хэмжээг нэг бүрчлэн зурж тэмдэглэн ганцаар биш харин хоёул хамтдаа санаа тавих хэрэгтэй. Мөн эхний гурван сар, сүүлийн хоёр сараас бусад хугацаанд ойртож болно гэдгийг ч мэдэхэд илүүдэхгүй. Таван сартайгаасаа хүүхэд гадаад орчинг мэдэрч эхэлдэг тул түүнийг гэдэстэйгээ яриулж сурга. Энэ бүх хичээл зүтгэлд чинь түүний аав ээжийн оролцоо ч илүүдэхгүй шүү.
Нууц № 2 Эрчүүд жирэмслэлт, төрөлт зөвхөн эмэгтэй хүний хэрэг гэж боддог
Дээр чинь гарч оцогнож оцогнож байж хүүхэд хийчихээд чамайг өөрийнх нь ямар ч оролцоогүйгээр хөнжилнөөсөө жирэмсэн болчихсон мэт бодож байвал үүнд бүү гайхаарай. Тэд үнэн хэрэгтээ хүүхэд хэрхэн яаж бий болдогийг хамгаас сайн мэддэг ч амьдрал дээр тэдэнд хол хөндий байж боломгүй зүйл мэт санагддагаас гадна хүүхэд зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал мэт санагддаг. Учир нь тэд хүүхэд байхаасаа л хүүхэлдэй өлгийдөж тоглоогүй харин буу, машин, чавх гээд тэс ондоо юмаар тоглож өөр зүйлд анхаарлаа хандуулж өссөнд оршино. Эрийн цээнд хүрсэн ч гэсэн ялгаагүй тэдний хувьд эрчүүдийн ажил бол-арми, ажил, хөл бөмбөг, пиво, загасанд явах болон сэтгүүл дээрхи тачаангуй бүсгүйчүүд байдаг. Тэд эмэгтэй хүнийг ирээдүйн эх хүн гэдэг талаас нь биш харин сексийн талбар гэдэг утгаар нь илүү ойр хүлээн авдаг. Тэд ерөөсөө энэ тухай бодохыг бас мэдэхийг ч хүсдэггүй. Яагаад гэвэл энэ бүгд эрэгтэй хүний ажил биш учраас л тэр.
Эмэгтэй хүний заль
Түүнээс хүүхэд хэрхэн бий болдог талаар асууж яагаад ийм насанд хүрсэн эр хүн энэ бүгдийн хариуцлагыг дан ганц хүчин мөхөс бүсгүй хүн үүрэх ёстой мэт ташаа бодоод байна вэ гээд би чамгүйгээр энэ бүхнийг хийж чадахгүй гэдгийг чи яагаад ойлгохгүй байгаа юм гэж илэн далангүй энэ сэдвээр ярилц. Ингээд зөвхөн би биш бид удахгүй хүүхэдтэй болох болно. Одоо бидний өмнө шинэ зорилго, үүрэг хариуцлага бий болж байна гэдгийг ойлгуулаарай.
Нууц № 3 Эрчүүд эрх чөлөөгөө алдахаас айдаг
Карьер, найз нөхөд, сонирхол гээд юм бүхнээс эрх чөлөөгөө хасуулна гэдгээс айдаг. Хүүхэд гарч ирсэнээр энэ бүхэн ор сураггүй алга болчих юм шиг л санагддаг.
Эмэгтэй хүний заль
Хайртай хүндээ бид гурвуулаа болсоноор бүх юм өөрчлөгдөхгүй хуучнаараа байна гэж худал хэлэх хэрэггүй. Чи ч тэр ч бүгд өөрчлөгдөж шинэ хэв маягаар амьдарч эхлэнэ гэдгийг мэдэж байгаа. Жишээ татъя л даа юун түрүүн хүүхдийн өрөө гаргах гэж байшингийнхаа дотоод засалт чимэглэлийг өөрчлөх шаардлагатай болно. Ингэхийн тулд түүний хэрэглэдэг тренажеруудыг зайчлан хүүхдийн ор тавих эсвэл бичгийн ширээг нь компьютерийн ширээтэй нэгтгэх шаардлагатай болно. Иймээс чи түүнийг хууралгүйгээр бүгдийг хэлэлцэж тохиролцох хэрэгтэй. Мөн түүнд урьдын адил хайртай хэвээр гэдгийг хэлээрэй. Өөрөөр хэлбэл энэ бүх өөрчлөлт түүнийг хайрласан сэтгэлийг хувиргахгүй гэдгийг ойлгуулж эх хүн болгож өгсөн чамдаа маш их баярлаж талархаж байгаа мөн хайртай хүнийхээ хүүхдийг тээж яваадаа ямар их аз жаргалтай сэтгэл хангалуун байгаа гэдгээ ч илэрхийл. Хэдийгээр хэн хэнд маань дуртай зүйлдээ зарцуулах цаг хугацаагаа багасгах шаардлага гарч байгаа ч энэ бүгдээс бүр мөсөн татгалзаж буй хэрэг биш гэдгийг хэлээрэй. Амьдралдаа анх удаа ааваа гэж дуудуулах гайхалтай хэрэг биш гэж үү? Хэмээн асуугаарай. Тэгээд ч бид хожим хүүхдээрээ бахархах болно гэдгийг ч сануул.
Нууц № 4 Эрчүүд хариуцлагаас айдаг
Хүүхэд бол мөнхийн дарамт бас гинж гэж тэд хоорондоо ярьцгааж хичнээн мөнгө хоол унд, хувцасанд нь зарах бол гэж үргэлж толгой гашилгаж явдаг. Энэ ч бас болоогүй өвчин тусч сандаргах вий, хичээл номондоо усан толгойлсон нөхөр гарч ирэх вий гээд тэд өч төчнөөн зүйлд шаналдаг. Тэгээд л энэ бүгдийн хариуцлагыг үүрнэ гэж бодоход бүр ч бэрх санагддаг байна.
Эмэгтэй хүний заль
Хэдийгээр хүүхэд өсөх тусам түүнд зарцуулах зарлага нэмэгддэг ч энэ бүгдийг тухай бүр нь аятайхан аргалчихаж болдог. Жишээлбэл чи хүүхдээ хөхөөрөө хооллож байгаа бол эхний нилээд хэдэн сар хүүхдийн тэжээлд мөнгө зарахгүй. Бас хүүхэд амархан өсөж хувцас нь багаддаг тул эгчийнхээ хүүхдийн хэрэглэж байсан хувцас, өлгийг нэг ээлжинд нь хэрэглэчихэж болно. Ер нь бол нялх хүүхэд хамгийн амар нас нь юм. Харин жаахан томроод хүүхэд хэрэг төвөгт орж сахилгагүйтэн дүрсгүйтэх гээд байдаг насан дээр бол нөхөртөө яагаад түүнд болох болохгүй зүйлсийг ялгаж салган хэлж өгөн ойлгуулж болохгүй гэж хэмээн санал тавьж хүүхэдтэйгээ ярилцахыг хүс. Нээлттэй баситгэлцэж чадвал энэ бүхэн асуудал биш байх болно.
Нууц № 5 Тэд үргэлж сайн эцэг болж чадах эсэхдээ эргэлзэж байдаг
Цаг хугацаа өнгөрч хүүхэд чинь томрох тусмаа эцэг хүнийг маш их үүрэг хариуцлагатай хүн юм байна гэж ойлгож эхэлдэг. Тэдний хувьд эцэг нь бүхнийг чаддаг, хүчтэй зоригтой, хамгийн мундаг эр хүн байдаг. Харин тэгтэл эрчүүд ийм байж чадах эсэхдээ үргэлж эргэлздэг. Учир нь тэд өөрсдийгөө төгс хүн биш гэдгийг маш сайн мэддэгт бас хүүхэдтэй байх, байхгүйн ач холбогдолыг бүрэн мэдэрч чадаагүйтэй холбоотой.
Эмэгтэй хүний заль
Чи түүнийг хамгаас илүү хүн гэж итгэж бас боддог болохоор түүнийг сонгож үлдсэн амьдралынхаа бүхий л он жилүүдийг чамтай хамт туулахаар шийдсэн гэдгийг тэр мэдэх хэрэгтэй. Иймд чи түүнийг зоригжуулан урамшуулж амьдралын баяр баясгалан болсон хүүхдэд чинь түүний хайр халамж хичнээн хэрэгтэй зүйл болохыг хэл. Өчнөөн хосууд хүүхэдтэй болж чадахгүй сэтгэлийн шаналгаатай амьдардаг болохыг ярьж түүнд өөрсдөд маань ийм зүйл тохиолдоогүйд талархах хэрэгтэйг хэлээрэй.
Нууц № 6 Эрчүүд хүүхэдтэй ойлголцож харьцаж чаддаггүй
Yндэсгүй худал зүйл. Тэд зүгээр л учраа олдоггүй.
Эмэгтэй хүний заль
Ямар ч эрэгтэй хүн хүүхэдтэй амархан учраа ололцдог. Гол нь бид тэдэнд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Тиймээс тэднийг гэдсэнд байхад нь л хооронд нь яриулж, харьцуулж сурга. Хүүхэд хөдөлж эхэлсэн сараас л нөхрөө хэвлий дэх хүүхэдтэй нь яриулж хөдлөхөд нь тайтгаруулан илүүлж бай. Энэ бүхний үр дүнд хүүхэд чинь түүний дууг таньдаг болн хөлөөрөө нударч түүнийг сонсож байгаагаа илэрхийлж харьцаж сурна. Гайхалтай байгаа биз. Харин хүүхдээ гарсаны дараа та хоёр хамтдаа цаг гарган хүүхэдтэйгээ тоглож сураарай. Энэ бүгдийг сайн гүйцэтгэж чадсан тохиолдолд хожим асуудал бага байх болно.
Нууц № 7 Эрчүүд харддаг
Хэнийг? Чамайг Хэнтэй вэ? Ирээдүйн хүүхэдтэйгээ. Чиний хайр халамж, цаг хугацааг тэр эзэгнэж эзэмших болно гэж тэд үргэлж сэтгэл дундуур байж харддаг. Бүр чиний биег хүртэл түүнээс харамлана. Ирээдүйн хүүхдээ гаран гартал чиний гэдсэн дотор чамаас хором ч холдохгүй хамт байна гэж бодохоор түүний дургүй хүрч өөрт нь хэзээ ч ийм боломж гардаггүйд бухимддаг. Мөн түүний шуналтайгаар хөхийг чинь хөхөх хүртэл таалагдахгүй тарчилгана. Энэ өрөвдөлтэй эр хүнийг яах вэ?
Эмэгтэй хүний заль
Өөрийнхөө хайрыг бүгдэд хангалттай хүрэлцэнэ гэдгийг харуул. Нэг ширхэг лаа авч асаа. Тэгээд түүнээс дахин нэг бүр хоёр ч лаа асааж тавь. Тэгээд нөхөртөө эхний лаа заан Энэ лаа бол бидний хайр дурлал, бидний мэдрэмж холбоо харин нөгөө лаа бол бидний хайраас бий болсон хүүхэд. Харж байна уу энэ лаанаас хичнээн олон лаа асаасан ч тэр үзэсгэлэнтэй бас бат бөх хүчтэй улам хурцаар асаж байгааг гээд яг л үүн шиг миний хайр бидний сэтгэл урьд байсан шигээ үргэлж гэрэлтэж байх болно хэмээн хэлээрэй.

/Афродита 2004-12-15/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button