Эротик иллэг

Та дорно дахины иллэг хийж сурснаар аажмаар хайртынхаа сэрлийн цэгүүдийг нээх болно. Нуруу ба хөлнөөс эхэлбэл зохимжтой, та бүх л хайраа түүндээ шингээж, тачаадахуйн урлагийн хамгийн чухал зарчмууд болох тэнцвэр ба тэгш хэмийг мөрдөөрэй. Зөвхөн нэг гарт иллэг хийгээд нөгөөг хайхрахгүй орхиж болохгүй. Эсвэл биеийн зүүн хэсэгт иллэг хийчихээд нөгөө талыг мартаж болохгүй. Та сэтгэлдээ хайртай хүндээ эерэг энерги өгч, хүч чадал нэмж байна гэж бодоорой. Таны хайр, халуун дулаан сэтгэл, гэрэл гэгээ хуруугаар чинь дамжиж амрагийн чинь арьсыг нэвтлэн түүнд дур хүсэл төрүүлж байна гэж төсөөл. Та жигд тайван амьсгал, энэ нь танд хамгийн чухал юман дээрээ анхаарлаа төвлөрүүлэхэд тус болно. Иллэг хийх ямар нэг тодорхой дүрэм журам үгүй, та өөрийн зөн мэдрэмжээр хий, бүү ай. Түүний хариу үйлдлийг соргог ажигла. Хүслийг дагуул. Түүний гуяны дотор тал, гэдэс, цээжинд гараараа зөөлнөөр илж таал. Таны хөдөлгөөн хөнгөн зөөлөн байж болно. Эсвэл танаас илүү хүчтэй хөдөлгөөн хүлээж байгаа бол түүнийхээр бол. Та бэби-ойл зэрэг тос түрхвэл гар чинь илүү хөнгөн гулсах болно. Та уг тосонд зандан, сарнай цэцгийн анхилуун үнэртэй тос нэмээрэй. Сайхан тайвшруулж, мэдрэмжийг нэмэгдүүлнэ. Энэ үед та хоёр хэзээ хэзээнээс илүү илэн далангүй байж, саналаа солилцож, нууцхан далд хүслээ хэлж, хоёуланд тохирох хэмнэлээ тодорхойлоорой. Эротик иллэг хийлгэсэн түүнд төдийгүй танд ч сайхан таашаал өгнө. Дараа нь хамтдаа усанд орж, шүршүүрийн усыг бүсэлхий, гуя, ташаа, гэдэсний доод хэсэг, салтаа руу чиглүүлвэл удалгүй та хоёр бие биеэ дээд зэргээр өдөөж чадна.
Сексийн Энергийн хуваарилалт
Пушкины Дон хуан бэлэвсэн Дона Аннын нөмрөгөн доороос түүний сайхан тавхайг хараад хормын зуур биеийн бусад хэсгийг төсөөлдөг. Яагаад гэвэл эртний гар бичмэлүүдэд өлмий, өсгий нь маш чухал сэрлийн цэгт тооцогддог байжээ. Та болзоондоо очихын өмнө гутлаа тайлж, элс, эсвэл хивэн дээгүүр яваад үзээрэй. Йог болон Дорно дахины бусад эрүүлжүүлэх системд хөлийн ул нь нэг ёсны секс энергийг хуримтлуулагч бөгөөд хуваарилагч гэж үздэг. Хөлийн тавхайд 72.000 орчим биологийн идэвхтэй цэгүүд байдаг. Эдгээр нь тархины таашаалын төв, дотор эрхтнүүд ба хүний биеийн системүүдтэй холбоотой байдаг. Эдгээр цэгэн дээр дарж биеийн байдалд эерэгээр нөлөөлж, бэлгийн мэдрэмжийг дээшлүүлж болно. Та эхлээд түүний тавхайг илж, үрж, хурууны өндгөөр дарна. Өлмийнөөс өсгий хүртэл тэгээд буцаад гэх зэргээр давт. Хөлийн хуруу бүрт тус тусад нь иллэг хийж, улыг хоёр хажуу талаас нь хоёр алгаараа дарална. Хамгийн сүүлд хөлийн улыг илж 10-12 удаа цагийн зүүний дагуу эргүүлээрэй. Ингэхэд та хоёр маш хүчтэй бэлгийн таашаал авах болно.