Та арванхоёрдугаар сарын 29-ний өдрийг мэдэх үү

Үндсэн хуулийн өдөр, Эх орончдын өдөр нэмэгдээд Монголын шинэ түүхийн бүрэн эрхт байдлын бэлгэдэл ойнууд жагсдаг. Гэхдээ аль ч улсад байдаг Тусгаар тогтнолын ой маань аль нь вэ гэхээр мэддэг хүн байдаггүй. Энэ тухай бодохоос ч зайлсхийгээд байх шиг. Идэр есийн дүн хүйтнээр Үндэсний их баяр наадмаа хийх цаг мөд ирэх ч юм бил үү.
Хятадын хувьсгалын эцэг Сунь Ятсенийг БНХАУ, Дундад иргэн улс хоёр хоёул өмчлөн өөртөө хамаатуулж ирснийг эхлээд тэмдэглэе. Бээжин хотын төв дэх Тэнгэр амгалангийн хаалга хэмээх их талбайд энэ буянтай эрхмийн томоос том хөрөг мөнх байрлаастай байдгийг тэнд очсон монгол хүн бүр харсан байх. Тайваньд мэн адил, менгэн тэмдэгтүүд дээр нь ч мөнхрөөстэй. Энэ эрхмээр Дундад иргэн улсын түүх, улмаар БНХАУ-ын түүх эхэлдэг.
Чухам яагаад энэ тухай бичих хэрэгтэй болов гэхээр, Монголын түүх бас энэ хүнтэй холбогдож байгаа юм. Тайванийнхны сурталчилгаагаар (хувилбараар) бол Дундад иргэн улс нь доктор Сунь Ятсений Ардын гурван зарчмын үзэл санаагаар 1912 оны нэгдүгээр сарын 1-нд байгуулагдсан Үндсэн хуульт ардчилсан төрт улс болж таарч байна. Үүнийг бичих оршил болгож, XX зууны эхэн үеийн Манжийн Чин гүрнийгэргэжсаная. Империалист гүрнүүдэд үхтлээ дарамтлуулсан Чин гүрний нуралтын сүүлчийн хар өдрүүдийг Хятадын ард түмэн үдэж байв. Нуралтыг торгоох сүүлчийн ганц найдлага генерал Юань Шикай гэгчид шилжиж, тэрээр нас барсан Ерөнхий сайд Ли Хунжаны халааг авчээ. Чин гүрний суларсан орон зай бүрт гадаадын гүрнүүд сонирхлоо шургуулж тогтоож байсан цаг үе. Хаант Орос Гадаад Монголыг, англичууд Түвдийг, япончууд Солонгос, Манжуурыг, германууд Шаньдуныг гэхчлэн хэдэн талаас нь мэрж байлаа.
1907 онд Орос, Япон хоёр Манжуурыг нөлөөний хүрээндээ хуваах тухай конвенц байгуулахдаа Солонгос дахь Японы ашиг сонирхлыг Орос, Гадаад Монгол дахь Оросын ашиг сонирхлыг Япон хүлээн зөвшөөрснөөр ирээдүйн Дундад иргэн улсад Монгол Улс хамаарахгүй гэдгийг олон улсын эрх зүйгээр анх удаа хуульчилсан хэрэг болж, 1910 онд түүнээ баталгаажуулсан шинэ конвенц байгуулав. Энэхүү тохиролцооны дагуу 1911 оны хоёрдугаар сарын 16-нд Оросоос Хятадад хандсан тулган шаардах бичиг очиж, Баруун Хятад, Гадаад Монголд Оросын эрх дархыг шаарджээ. Хэдийгээр монголчууд энэ тухай мэдлэг, мэдээлэлгүй ч чухам Орос-Японы энэ хоёр хэлэлцээр, Оросын ультиматум л эдүгээгийн манай монголчуудын тусгаар тогтнолын анхны баталгаа байсныг түүхээс арчиж хаях аргагүй.
Хятадад эзэн хаан унах нь гарцаагүй нүүрлэж, харин энэ том гүрэн дотроосоо тэсрэх нь дэлхийг тэр чигт нь бусниачих байсан тул эмх журам тогтоохыг гадаадын гүрнүүд мөлжлөгөөсөө илүүтэй чухалчилсан юм. Оросын хувьсгалын нөлөөн дор 1905 онд Сунь Ятсен Хятадыг сэргээн мандуулах нийгэмлэг байгуулж, мөд Тунмыихой гэж нэрээр алдаршиж, мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн ба 1907 онд нөгөөх алдарт гурван зарчмаа тунхагласан нь
Улс үндэстнээ чөлөөлөх (Манжийн захиргаанаас)1 Ардчилал (Бүгд найрамдах улсыг тунхаглах) Ард түмнээ амар жимэр амьдруулах Хаант засаг нурах тусам Хятадын муж бүрт тусдаа засаглалын бүтэц бий болж, 1911 онд Хятад даяар бослого хөдөлгөөнд дарагдаж цус урсав. Энэ бол 40 жилийн иргэний эх захгүй их дайны эхлэл тавигдсан хэрэг байв.
1911 оны аравдугаар сарын 10-нд Учань хотноо Тунмынхой бослого дэгдээснээр 1911-1913 оны Цагаагчин гахай жилийн Синьхайн их хувьсгал гараагаа эхэлжээ. Учаньд Хуан Синий толгойлсон хувьсгалт Засгийн газар, Шанхайд Чэнь Цимэй тэргүүтэй түр Засгийн газар, Бээжинд Юань Шикай-Тан Шао-ийн хууль ёсны Засгийн газар зэрэг зэрэг ажиллаж, улс орон задрах нь гарцаагүй боллоо. Хаант засгаас залхсан цэргийнхэн, либерал хөрөнгөтнүүд нэгдмэл Хятадыг авч гарах бүх арга чарга сэдэж, гол найдлагаа Сунь Ятсенийг хэмээв. Тэрээр 1911 оны арванхоёрдугаар сарын 24-нд гадаадаас эгэн ирж, чухам л В.И.Ленин Октябрийн бослогын өмнөхөн Европоос ирж хуягтан дээрээс үгхэлдэгшигүзэгдэл Шанхайд болжээ. Өмнөд Хятадын салан тусгаарласан мужуудын бага хурлаар түүнийг Бүгд найрамдах улсын түр Ерөнхийлөгчөөр 1911оны арванхоёрдугаар сарын 29-нд сонгосон нь Монгол Улс Богд хаант төр улсаа тунхаглаж, үндэсний Засгийн газраа эмхлэн байгуулсан өдөртэй яг дүйж байна. Монголын ноёд 1911оны арванхоёрдугаар сарын 1 -нд тусгаар тогтнолоо тунхаглахаар үгсэн илээр зарлаад Сунь Ятсен дөнгөж түр Ерөнхийлөгч болж байх тэр өдөр бүрмөсөн өрх тусгаарласан нь тэр байлаа. Ийнхүү Монгол Улс, шинэ Дундад иргэн улс хоёул хоёрхон өдрийн зайтай XX зууны эхээр дэлхийд мэндэлжээ.
Яг энэ мөчөөс нөгөөх Гадаад Монголын тухай олон арван жилийн турш хятадууд, тайваньчуудыг гонсойлгосон гомдол гунигипн түүх эхэлж байна. Дөнгөж Дундад иргэн улсын тусгаар тогтнол зарласны маргааш нь Сунь Ятсен ард түмэндээ хандаж гаргасан уриалгадаа, Хань, манж, монгол, мусульман, түвд гэх мэт нэг улсын дотор аж төрж байгаа янз бүрийн ард түмнүүд нэг үндэстэн болж нэгдэн нягтарлаа. Үүнийгээ би үндэсний эв нэгдэл гэж нэрлэж байна. Учаньд хувьсгал дүрэлзсэн цагаас 10 гаруй муж тусгаар тогтнолоо тунхаглалаа. Тусгаар тогтнол гэдгээр бид нэг талаас Чин гүрний дарлалаас чөлөөлөгдсөнийг ойлгож байна. Нөгөө талаас бүх муж Монгол, Түвдтэй нэгдсэнийг ойлгож байна. Иймд холбооны Засгийн газар байгуулах хэрэгтэй. Үүнийгээ би нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал хэмээн нэрлэж байна гэжээ.
Хятадын анхны Бүгд найрамдах улс болох Дундад иргэн улс ийнхүү байгуулагдаж байх үеийн энэ уриа, дуудлага эдүгээ ч Тайваньд амь бөхтэй оршиж, Гоминдан намынхан горьдлогоо үл таслан Монголыг ширтсээр… Доктор Сунь 1914 онд Тунмынхой гэгчээ улс төрийн нам болгосон нь эдүгээгийн Гоминдан юм. Анхандаа Хятадын хувьсгалт нам буюу Жунхуа Гэминдан гэж нэрлэсэн, яваандаа бүх улсыг хамраад ирмэгц Улс ардын нам буюу Гуо Миндан гэх болсон.
Хятадад Гоминдан үүсч байх тэр мөчид нөгөөх Ар Монгол нь аль хэдийнээ арилж алга болоод, эргэлтгүй буруу харжээ. Урьд нь хувь заяаг нь хоёрч удаа Японтой зөвшилцөж байсныг бодон Хаант Орост эхний горьдлогоо тавьж, хүлээн зөвшөөрүүлэхийг оролдоод дутуудав. Энэ нь монголчуудаас ч шалтгаалсан юм биш, ерөөсөө их гүрний араншингаас үүдсэн. 1912оны арвэннэгдүгээр сарын 3-нд Хаант Орос Монголын тусгаар тогтнолыг биш, Монголын өөртөө засах автономит эрхийг хүлээн зөвшөөрсөн хэлэлцээр Монголтой байгуулав. Дундад иргэн улсын Гадаад Монгол, тэгэхдээ өөртеө засах бүрэн эрхтэй гэсэн утгаар. Үүнийгээ Дундад иргэн улсаар зөвшөөрүүлж, Орос-Хятадын тунхаглал 1913 оны арваннэгдүгээр сарын 5-нд гаргажээ. Харин 12 жилийн дараа большевикууд үүнээсээ ухарч Гадаад Монгол нь Дундад иргэн улсын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг, Дундад иргэн улс нь Гадаад Монголыг эзэн мэдэх бүрэн эрхтэй гэсэн заалт бүхий хэлэлцээр 1924 оны тавдугаар сарын 31-нд Бээжинд байгуулж шал дордуулсан юм. Жижиг улсын хувь заяаг их гүрнүүд тодорхойлдог зарчим бол ердөө энэ л дээ. СССР-ийн энэ байр суурь 1945 хүрч байж өөрчлөгдсөн ба энэ талаар яривал асар их түүх бий. Эдүгээ Тайваньд гонгиноод байдаг гоморхлын бас нэг учир Орос(СССР)-Дундад иргэн улсын харилцаанаас ийнхүү нөхцөлдөж байна.
Хэдийгээр Сунь Ятсен нэг сар хагас төр барьсан ч түүний мөнөөх уриа дуудлага жижиг Монголын тусгаар тогтнолын асуудал дээр хатуу цемент лугаа төрийн бодлого болж үлдсэн юм. Түүний халааг авсан Юань Шикай 1912 онд Засгийн газартаа Монгол, Түвдийн хэрэг эрхлэх газар байгуулж, 1914 онд хэрэг эрхлэх танхим болгож, эдүгээгийн Тайваньд буй Монгол-Түвдийн хороог байгуулж 1929 онд өрх тусгаарласан Монгол, тусгаарлахаар завдсан Түвдийн ард түмний асуудлыг хариуцуулжээ.
Юань Шикай хэмээх цэргийн эрхтэн 1915 онд Хаант засгийг дахин сэргээхээ зарлаад, хаан ширээнд сууж чадалгүй 1916 онд үхэж, түүний халааг Бүгд найрамдах улсын талыг баримтлагч генерал Ли Юаньхун авч, жилийн дараа албан тушаалаа Фын Гожанд алдаж, 1918 оноос Сюй Шичанд шилжиж, 1922 оноос Ли Юаньхун дахин нэг жил төр бариад, 1923 онд Цао Куньд шилжүүлжээ. Хятад дахь энэ их алалдаан дунд монголчууд тусгаар тогтнолоо дахин (1921) сэргээж эгнэгт салж оджээ.
1911-1.930-аад онд Хятадад Бээжин, Шанхай, Ухань, Гуанжоу, Чунцин, Нанжинд өдий төдий Засгийн газар ажиллаж, Манж-Го тусгаарлаж, чухам л Засгийн газраа гарын бээлий шиг сэлгэж байхад ганцхан- Гадаад Монголын асуудал дээр аль ч Засгийн газар нь буулт хийгээгүй юм.
Дэлхийн II дайны түүхэн эргэлт, Хятадад учирсан их дарамт, дотоодын дайн самуун нь Монголоор дагнан ажиллаад байх боломжийг бүрмөсөн хаасан тэр үед 1943 онд анхлан Дайны дараах Гадаад Монголгүй шинэ Хятадын тухай асуудлыг АНУ тавьжээ.
1945 оны хоёрдугаар сарын 4-11-нд Крымд СССР, АНУ, Британийн удирдагчид уулзаж, Ялтын бага хурал хийхдээ Гадаад Монголын бодитой оршин буйг тэр үеийнх нь хил хязгаарын хүрээнд зөвшөөрч, Дундад иргэн улсаар хүлээн зөвшөөрүүлэхээр тогтсон нь Монгол Улсыг дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэх үндэс болов. 1945 оны аравдугаар сарын 20-нд Монголын ард түмэн тусгаар тогтнолоо 99.99 хувиар нотлосон санал хураалт явуулсны дараа 1946 оны нэгдүгээр сарын 5-нд Дундад иргэн улс манай улс тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч үүгээр Сунь Ятсений гэрээслэл үүрд үгүй болсон түүхтэй.
/Арлын эрх 2004-12-22/