Эрчүүдийн секс төлөв

Ухаантай, чадалтай эрчүүдийн араар тавьж гэр оронг нь эзэгнэж байх шиг сэтгэлийн дээд зэргийн таашаал тэдэнд байхгүй. Тэгээд ч нийгмийн дээрхи салбар хүрээнийхний эхнэрүүд гэж уйдаж цөхсөн улсууд байдаг учраас тэдэнтэй дуртай гэгч учирдаг. Эхлээд зовлонг нь ойлгож буй дүр үзүүлж, үгийг нь дагуулан ярьж, дараа нь оронд ороход бэлэн гэсэн үг.

Мунаг
Энэ төрлийн эрчүүд нь биологийн хуулийн дагуу амьдардаг. Нэг эмэгтэйтэй амьдрах, энгэр зөрүүлэх нь тэд өөрсдийгөө хэт дорд үзэж доромжилсон хэрэг гэж үздэг. Хэн нэгэн эмэгтэй түүнд бууж өгөхгүй бол насан туршдаа өс хонзон санаж явдаг. Эсрэг хүйстэнийх нь бие бялдар, нас, мэргэжил, боловсрол нь төдийлөн ач холбогдолтой бус. Нэг үгээр бол тэр материал голдоггүй.

Ивээн тэтгэгч
Ийм эрчүүд нь эмэгтэйчүүдийг дэлгүүрийн үзмэр мэт үздэг. Тэд бүх зүйлийг бүр сэтгэл зүрхийг ч мөнгөөр авч болдог гэж үздэг. Өөрт нь таалагдаагүй үйлдэл хийсэн бүсгүйчүүдийг тэд оймс шигээ сольж хаядаг. Бага насандаа эцэг эхийн хайр амсаагүй юмуу зожиг өссөн хэн ч ийм ааш авиртай болдог.

Хэцүүг оролдогч
Энэ эрчүүдэд хязгаар гэж үгүй. Тэд найзынхаа эхнэрт, эсвэл даргынхаа авгайд хайр зарладаг. Эхнэрүүдийг нь эрхэндээ оруулснаар сэтгэл ханадаг хүмүүс. Зүгээр л буугаад өгчихдөг эмэгтэйчүүдэд тэд дургүй. Эсэргүүцэл их байх тусам тэдэнд сонирхолтой байдаг. Эмэгтэйчүүдийг албан тушаалын гишгүүр гэж үздэг.

Сайн найз
Нэг зэрэг олон эмэгтэйтэй дотно найзлаж чаддаг ч тэдний хэнтэй ч гэрлэдэггүй. Хайр сэтгэлээ хэдэн ч удаа ямар нэг байдлаар илэрхийлж чаддаг. Харин хэн нэгэн түүний эрхшээлд орсон л бол гарна гэдэг бараг байдаггүй зүйл. Гэхдээ энэ эр маань нэг л эмэгтэйг насан турш хайрладаг. тэр бол түүнийг төрүүлсэн эх нь.

Олон эхнэрт
Түүний сэтгэлд нэг эхнэр нь маш хангалтгүй хэрэг. Нэг эхнэр нь эхийн хайраар халамжилж, нөгөө эхнэр нь түүнд зөвлөж, удирдаж чаддаг, харин нөгөө эхнэр нь сексийн эрдэмд төгс байхыг хүсдэг. Харин түүнд энэ олон эхнэрийг тэжээх чадвар байхгүй атал өөрөө үүнийг ойлгодоггүй.

Хэзээ ч үгүй гэхгүй
Мөнгө төгрөг, элдэв зүйл шаардахгүйгээр хүүхнүүд түүнд хандарвал тэр хэзээ ч үгүй гэхгүй. Бэлгийн сулралтай гэж хэлүүлэхээс айдаг. Нэг ёсондоо тэд эмэгтэйчүүдийн зугаа. Бүр эхнэрийнх нь найз бүсгүй ч түүгээр тоглоно.

Сагсуу
Ийм төрлийн эрчүүд эр чадалдаа эрдэн олон хүүхнийг өвөртөө оруулдаг. Тэд атгандаа оруулсан хүүхнийхээ зургийг ханандаа өлгөж ч мэднэ. байн байн түүнийгээ үзэж кайф авдаг. Тэд мөн хайр дурлалынхаа адал явдлыг нэг бүрчлэн дурсан санаж, түүгээрээ өөрийгөө хөөргөн, сайрхаж ярих дуртай байдаг. Эрхэлсэн ажилдаа төдийлөн амжилт үзүүлж чаддаггүй боловч хүүхнүүдийг хэрхэн панаалдсан талаараа бодож дутуугаа нөхдөг. Ийм эрчүүд байнга сэтгэл санааны тогтворгүй байдалд амьдардаг.

Хашир
Тэд эмэгтэйчүүдийг толгой дээрээ гаргахаас сүнсээ зайлтал айдаг. Иймээс ч Энгэр зөрүүлэхдээ ч ажил албандаа ч санаачлагыг гартаа байлгахыг машид хичээдэг. Эмэгтэйчүүдийг албан тушаал, нэр хүндээрээ үргэлж буулгаж авна гэж боддог. Өөрийнхөө царай зүс, бие бялдарт байнга санаа зовж явдаг. Сэтгэл зүрх, ажил төрөлдөө ч бие даасан байдалтай. Харин хүч чадалтай эмэгтэйчүүдээс зугтаадаг.

Загасчин
Хэн нэгэнд хаягдаж, ганцаардан, гунисан эмэгтэйчүүдийг эргүүлдэг эрийг ингэж нэрлэдэг. Энэ эмэгтэйчүүд нь тэднээс хайр халамж нэхэх нь бүү хэл дулаан, тохитой гэр орондоо суулгаж халамжилдаг. Тэгснээрээ тэд сэтгэлийн таашаал эдэлж, ганцаардаж уйтгарлахаа больдог. Яг энэ үед загасчин эр маань зугтааж одно. Яагаад гэвэл тэд гэр бүлтэй болж, ямар нэг хариуцлага үүрэхээс зайлсхийдэг юм.

/Хар сарнай 2004-12-10/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button