Утасны секс үйлчилгээг монголд хориглолоо

Хэн үүнд дургүй байв гэвэл мэдээж хөгшчүүл маань. Басхүү энгийн гэр бүлийн эхнэр, нөхрүүд. Яагаад гэвэл тэдэнд энэ утасруу залгаж үйлчилгээ аваад байх шаардлага байдаггүй. Амьдралын хэвшил нь тогтсон, төлөв төвшин, нэг үгээр хэлбэл ямар ч илүү дутуу зангүй нэг хэсэг нь гэсэн үг. Харин хэн баярласан бэ гэвэл эхнэргүй хөгшчүүл, бие эрхтний ямар нэг согогтой, тахир дутуу, мөн саваагүй зантай, сексийн хувьд өндөр мэдрэмжтэй, за тэгээд хатуухан хэлбэл хүүхэн эргүүлж панаалдах чадваргүй, хүн тоодоггүй царай муутай нэг хэсэг нь баярласан.
Гэтэл энэ үйлчилгээ нь хэнд зориулагдсан байдаг вэ гэвэл…, бүх хүнд. Нөхөр нь эзгүй бүсгүйд , эхнэр нь хол яваа эрд, сексийн дадлага туршлага олохыг хүссэн залуус, бусадтай шууд сексийн харьцаанд орох боломжгүй хүмүүст, гэртээ ганцаараа элдвийн юм бодоод сэрэл нь хөдөлж гарч хүүхэн авахаар шийдсэн хүнд, даруухан нэгэнд, залуу насаа дурсахыг хүссэн өвөөд, эцсийн эцэст бараг хүн бүр хийж үзсэн гар хангалга гээчийг илүү сонирхолтой болгохыг хүссэн хэнд ч зориулсан байдаг. Сайн тал нь өвчин авахгүй, буудал болон бааранд мөнгө үрэхгүй, бас цаг алдахгүй, мунхаг нэгний хүчин хийх санааг номхоруулдаг, бүтэлгүй нэгний уруу царайг өөд нь татдаг, харин сөрөг тал нь гэвэл утасны мөнгө л явж өгнө дөө. Та утсаар залгаж секс хийсээр байгаад ердийн бэлгийн ажиллагаанаас таашаал авахаа болих магадлал өндөр. Яагаад гэвэл аливаа нэг зүйл нь хэм хэмжээнээсээ хэтэрвэл тийм ч сайн үр дүнд хүргэдэггүй гэдгийг байнга санаж байх хэрэгтэй. Ийм үйлчилгээ байх нь нийгмийн зарим хэсгийнхний эрх чөлөөг хангаж өгсөн юм шиг боловч энэ нь ердийн амьдрах үеийн нөхцөл бишээ. Тиймээс таныг үүнд идэвхитэй орно уу гэж уриалах нь тэнэг хэрэг, гагцхүү зайлшгүй шалтгаантай үед болон, сэтгэл санаагаа амраах зорилгоор холбогдож болох юмаа.
Нийгмийн цэвэр сэтгэхүйтэй хүмүүст хүрсэн үйлчилгээ явуулахын тулд энэ талаархи ойлголтыг олон нийтэд зөв сурталчлах, таниулах зэрэг нь асар их зовлон бөгөөд одоогоор хараахан үүнийг хүлээж авах уур амьсгал бүрдээгүй гэж хэлж болно. Тиймээс ч Хууль зүй дотоод хэргийн яамнаас уг үйлчилгээг цаашид үргэлжлүүлэхийг хориглосон байна. Харин Мөрөөдлийн утас 1927-оос үзүүлдэг байсан эротик онигоо, эротик өгүүлэг, эротик зурхай зэрэг үйлчилгээг явуулахыг хориглосон нь хэтэрхий өрөөсгөл арга хэмжээ байсан гэдэгтэй олон хүн маргахгүй бизээ.