Yрийн шингэний талаар сонирхуулахад

Юутай ч Левенчукийн шавь нэр нь үл мэдэгдэгч оюутан 1677онд өөрийн багшийн зохион бүтээсэн микросопийн тусламжаар эр бэлгийн эсийг нээсэн нь үнэн аж. Нэгэн сайхан өдөр тэрээр өөрийн багшид савтай үрийн шингэн авчирч түүн дотор хөдөлгөөнтэй биетүүд байгаа талаар батлан ярьжээ. Ингээд Левенчук эрүүл болон өвчтэй эрэгтэй хүний үрийн шингэнийг харьцуулан судалж үзээд түүнд гайхамшигтай жижигхэн амьд хэсгүүд байгаа болохыг тогтоосон байна. Улмаар өөрийн гишүүн нь байсан Королевийн шинжлэх ухааны нийгэмлэгт энэхүү үрийн шингэний тухай тодорхойлолтоо бичиж явуулсан байна. Эр бэлгийн эс нь таавар хэвээр байсан гэдэг. Зарим эрдэмтэд энэхүү шимэгч хорхой хүний эр бэлгийн эсэд оршиж байна гэж үзээд түүнийг шүлс, шээс болон бусад ялгарагч бүхэнд шинжилж эр бэлгийн эсийг олохыг хүсдэг байжээ. Харин зарим эрдэмтэд үрийн шингэн дэх эр бэлгийн эсийг цусны бүлэгнэлд нөлөөлдөг гэж үздэг байсан бололтой.
Эр бэлгийн эсийг үр тогтоох хүчин зүйл болохыг олж тогтоосон нь
Зөвхөн 19-р зуунд эр бэлгийн эс нь хоёр хүйсний дунд чухал үүрэг гүйцэтгэж үр хөврөл бий болгодог болохыг тогтоожээ. Энэ үеийг хүртэл чухам эр бэлгийн эс, эм бэлгийн эс хоёрын алинаас нь үр удам төрдөг талаар маргалдсаар байсан байна. Эдгээр хоёр чиглэлийнхэн хүн нь бүхэл бүтнээрээ зөвхөн нэг эсээс тогтож өсөж хөгждөг болох тухай буруу бодолтой байжээ.
Хамгийн анхны эр бэлгийн эсийн банк
Хүн төрөлхтний үр удмыг сайжруулах зорилгоор эр бэлгийн эсийн идэвхитэй банк бий болгох санаа олон зууныг дамжин ирсэн гэдэг. Энэхүү санаа хэрэгжих сайхан боломж 1964онд бүрджээ. Дэлхий дээрх анхны эр бэлгийн эсийн банк нь АНУ-ын Айова Ситид болон Японы Токио хотод байгуулагдсан байна.
Үрийн шингэнээс болсон хамгийн ер бусын харшил
Сперма буюу дусал нь нунжтай бодис бөгөөд эр бэлгийн эс агуулсан үрийн шингэнээс бүрэлдэн тогтдог байна. үрийн шингэн нь Фруктод, аминохүчил, витаминууд болон бусад олон бодисуудыг агуулсан эр бэлгийн эсийн оршин тогтоход чухал үүрэг гүйцэтгэнэ. Дур тавих явцад гадагшлах дусал нь олон янз байх бөгөөд хүнд ойролцоогоор 3.5мл байдаг байна. /1мл-д ойролцоогоор 100мянган эр бэлгийн эс агуулагдана/. Зарим эмэгтэйчүүдэд үрийн шингэний үнэр, наалданги чанар нь таалагддаггүй ч гэлээ ихэнхи эмэгтэйчүүд түүнд тэвчээртэйгээр ханддаг гэнэ. Гэхдээ зарим нэг эмэгтэй үрийн шингэнд маш гайхалтайгаар хариу урвал үзүүлдэг байна. Аз болоход энэхүү тохиолдол маш ховор байдаг гэнэ. Жнь 1967онд нэг эмэгтэй үрийн шингэнээс маш хачирхалтай харшил авсан байв. Судлаад үзэхэд тэр эмэгтэйн гэр бүлийн бусад гишүүд бүгд л экзем, астма, арьсны үрэвсэлт өвчнөөр өвчилж байжээ. Энэхүү эмэгтэйд анхны бэлгийн харьцааны дөнгөж дараа нь маш хурц харшил илэрсэн ба арьсан дээр тууралт гарч, багтрааны хүнд хэлбэр илрэн, нүдний зовхи, уруул, хэл, хоолой хавагнасан байна. Түүгээр ч зогсохгүй уг эмэгтэй аарцаг орчимдоо маш хүчтэй өвдөлтийг мэдэрч ухаан алджээ. Дээрх харшил нь бэлгийн харьцаанд орсноос хойш хагас цагийн дараа үүссэн ба өглөө болтол үргэлжилжээ. Бэлгийн хавьтагчийнх нь үрийн шингэнээс харшил өгсөн болохыг олж тогтоосны дараа эмчилгээг эхэлж, өвчтөнд үрийн шингэнийг тал хуваасны нэг дахин шингэрүүлэн хийсэн анхны тарилгын дараа чонын хөрвөш /кранивница/ маягийн тууралт өгчээ.
Үрийн шингэний талаарх хамгийн гайхалтай зүйлүүд
Бидний ихэнхи эрэгтэй хүний үрийн шингэнийг үр тогтоох, хүүхэд төрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг хэмээн боддог билээ. Гэтэл энэхүү нууцлагдмал бодист бусад олон шинж чанарууд агуулагддаг ажээ. Үлгэр домогт эр хүний үрийн шингэнийг соронзон хүчтэй хэмээн баталж, түүнийг хадгалж байгаа хүн бэлгийн харьцаанаас татгалзан хөндий байлаа ч эрэгтэй эмэгтэй аль ч хүнийг өөртөө татах, тэдний дурыг татах увидастай хэмээн үздэг гэнэ. МЭӨ 14 -р зууны гиностик шашны урсгалынхан үрийн шингэнд Христийн биеийг үзэж, түүнийг бурхан тахих үедээ хэрэглэдэгбайжээ. 18-р зууны үед Венийн Семиналист шашны урсгалынхан үзэхдээ үрийн шингэн нь зөвхөн амьдралыг тэтгэгч мөнхийн рашаан төдий бус алт гарган авч болох субстанц бодис юм хэмээн үздэг байсан гэнэ. Засгийн газраас энэ шашны үйл ажиллагааг хориглосон боловч тэд үрийн шингэн ихээр цуглуулахын тулд гар хангалга хийхийг олонд ятгадаг байжээ. Хар месс хэмээх шашны зан үйлийн ёслолд үрийн шингэнийг ариун нандин ус мэтээр хэрэглэдэг байсан. Дъявол-шулам хэмээх Алистер Кроул нь урлаг, философи, уран зохиол бүгд либидээс гаралтай бөгөөд үрийн шингэн гэсэн горхиноос гарч байгаа гэжээ.
/Хар сарнай 2004-12-10/