Эрчүүд ээ, бие эрхтэнэ шинжээрээ

Хэрэв та өөрийн найзын дэргэд нүцгэн байхаас ичдэг, өөрийн бие эрхтнээс ичдэг бол энэ нь таны бэлгийн ажилдаа ханамж таашаал авахад шууд муугаар нөлөөлөх болно. Тиймээс дараах дасгалыг хийгээд үз. Танд амжилт авчирна гэдэгт итгэж болно.
Дур татам байдлын тухай
Ичимтгий байх нь – бие галбираа ямар нэгэн согогтой гэж айж эмээхээс үүдэлтэй. Найз хосынх нь бие галбирын төгс байдал нь ихэнх эмэгтэйчүүдэд бэлгийн хавьталд нөлөөлөх гол хүчин зүйл болдоггүй.Дур татам байдал нь зөвхөн тухайн хоёр л хүнд ойлгогдох, мэдрэгдэх хэмжээнд байх тийм нарийн, урдаас хэлж болзошгүй зүйл байдаг юм. Өөрийнхөө тухай таны бодол дүгнэлтээс тань таны талаархи эмэгтэй хүний бодол санаа эрс өөр байдаг. Заримдаа таны өө сэвгүй хандлага эмэгтэйчүүдэд онцгой бахархал төрүүлдэг.
Өөрийнхөө бие галбирыг ямар байгаа тэр байдлаар таньж мэд.
Дараагийн дасгал өөртөө итгэхгүй байх явдлыг тань багасгаж, өөртэйгөө эвлэрэхэд туслан, бэлгийн ханамж мэдрэмж төрүүлэх гол үндэс суурь нь таны бие цогцос болохыг ойлгон таньж мэдэхэд тусална. Энэ дасгал нь магадгүй эхний үед өөрийгөө шинжиж ажиглаж байгаа мэт санагдана. Дасгалыг хийх бодол санаа нь танд таалагдахгүйч байж болно. Ялангуяа ихэнх эрэгтэйчүүдийн адил зөвхөн сахлаа хусахдаа эсвэл зангиагаа зүүхдээ л толь хэрэглэдэг бусад цагт үгүй бол. Хөтөлбөрийн гол зорилго нь өөрөө өөрийгөө ажиглахдаа биш танд өөрөө өөртөө итгэх итгэл төрүүлж өгч байгаад л оршино. Хөтөлбөрийн дасгалыг аль болохоор сайн биелүүлэхийн тулд та ганцаараа байж нилээд цаг зав гаргах хэрэгтэй болно.
1. Толины өмнө нүцгэн биеэрээ зогсоод түүнийг үзэж судал.
Эхлээд удаан гярхайгаар өөрийн нүүр царайг сайн ажигла.Дараа нь харцаа доош нь буулган аажмаар хөлийн хуруугаа хүртэл сайн ажигла. Өөрийгөө анх удаагаа харж байгаа мэтээр төсөөл. Янз бүрийн талаас нь, та яаж өлмий дээрээ болон өвдөг дээрээ зогсож байгаа , тонгойж байгаа, сууж байгаа болон хөдөлж байгаагаа сайн ажигла. Мөрөн дээгүүрээ өөрийн нуруу, өгзөг, хонгыг сайн ажигла.
2. Өөрийн онцлог талуудыг ажиглав уу?
Эрхэм сайн талыг нь биш харин онцлогыг нь. Эдгээр чанарууд нь таныг давтагдашгүй болгож, энэ л чанар нь таныг эмэгтэйчүүдэд таалагдаж, сексийн талаар дур татам болохыг тэдэнд итгүүлнэ.
3. Бүх хүмүүстэй нэгэн адил танд ч сайн болон тийм ч сайн бус талууд хослон байгаа.
Дахин өөрийн биеийг сайн хар. Энэ удаад анхаарлаа өөрийн амжилт олох тэр талууд дээр төвлөрүүл. Дараа нь та өөрт тань таалагддаггүй тэр чанар дээр анхааран тиймч гол биш зүйл мэт хар. Хэрэв эдгээр нь байдаг бол түүнийг яг байгаагаар нь тусгаж ав. Гэхдээ бусад талуудаа халхалж болох тул үүн дээр анхаарлаа битгий их удаан төвлөрүүл.
4. Одоо өөрийн бэлэг эрхтэнээ судал.
Төмсгөө барьж үз. Нэг нь ихэвчлэн зүүн тал нь нөгөөхөөсөө бага зэрэг доошоо унжсан байдаг. Энэ нь хэвийн зүйл.Бэлэг эрхтнээ хар. Бэлэг эрхтэн хөвчрөөгүй байх үедээ 2-4 хуруу орчим байдаг. Хөвчрөх үедээ энэ нь нилээн том хэмжээтэй болно. Энэ нь бэлгийн сэрэл хөдлөх үед бэлэг эрхтний цлиндэр хэлбэрийн хөндийт бие нь цусаар дүүрдэгтэй холбоотой.Хөндийт бие нь бүрхүүлээр бүрхэгдсэн байдаг бөгөөд цусаар дүүрэх үедээ бүрхүүл нь шахагдан бэлэг эрхтэн хатуурдаг байна. Хуруугаараа бэлгэ эрхтэн дээгүүрээ оролд. Ингэхэд та өөрийн бэлгэ эрхтний хамгийн мэдрэмжтэй хэсэг нь толгой хэсэг болохыг мэдрэх болно. Мөн толгойн арын их биетэй холбогдох хэсэг. Энэ хэсэг нь фенулум хэмээн олонд нэрлэгдэж заншсан байдаг.
5. Төгсгөлд нь сайхан халуун усанд ороорой.
Гараа савандаад бүх биеэ ажиглан янз бүрээр / зөөлөн ширүүн гэх мэт/ илээрэй. Ингэснээр та олон янзын мэдрэмжийг мэдрэх болно.Арьсны мэдрэг чанар нь биеийн хэсэг бүрд хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглаарай. Ингээд дахин бэлэг эрхтнээ үз. Ингэхдээ битгий их цаг зарцуулаарай. Энэ дасгалын зорилго нь биеийн хэсгүүдийнхээ мэдрэмжийг мэдрэхэд оршино.
6. Биеэ арч.
Мэдрэмжээ дахин сайн анхаар, ажигла. Хаашаа ч битгий яар.
7. Хэрэв танд таалагддаг бол биеийн лосьон хэрэглээрэй.
Түүнийг арьсан дээрээ түрхэхэд илүү таашаал авах болно.
Ийнхүү 3-4 долоо хоног дасгалыг давтсаны дараа та өөрийн биеийнхээ сайн талыг та хэн нэгэн хүний туйлын сайхан гэж боддог биетэй харьцуулан улам бүр мэдрэх болно. Эдгээр дасгалыг хийснээр та тааламжтай байдлыг улам мэдрэх нь танд мэдэгдэж байна уу?.
Та өөртөө сайхан байгаа шигээ бэлгийн харилцаатай бүсгүйтэйгээ тийм сайхан байгаасай гэж бодож байна уу? Хэрэв тийм бол та өөрийнхөө найзтайгаа цуг дасгалаа улам сайн хийгээрэй. Хэрэв та амжилт олохгүй байна гэж үзэж байгаа бол арга барилаа өөрчлөөрэй. Саун, иллэг зэргийг ашиглаад үз. Эдгээр нь адилхан танд өөрийнхөө биеийг танин мэдэхэд туслах болно. Өөрийгөө үнэлэх үнэлгээгээ хэрхэн сайжруулах вэ? , Хөшүүн байдлаа яаж арилгах вэ? сэдвүүд танд тусална.Сэдвүүд нь танд бэлгийн чадавхи сайтай болохыг ойлгуулж, бэлгийн хавьтлын үед сайхан мэдрэмж, дур ханамжаа илүү авахад тань туслна.
/Хар сарнай 2004-12-10/