Төв Европын их сургуульд тэтгэлэгээр суралцуулна

https//online.ceu.hu/

Төв Европын Их Сургууль (ТЕИС) нь хїмїїнлэг ба нийгмийн ухааны чиглэлээр эрдмийн зэрэг олгодог олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сургууль бөгөөд бїх хичээл нь англи хэлээр явагддаг юм. Хөтөлбөрт дараах мэргэжлээр магистр буюу докторын зэрэг хамгаалахыг хүсэж буй хэн боловч оролцох боломжтой бөгөөд 2 тэнхимд зэрэг өргөдөл өгөх боломжтой.

Магистрын болон докторын зэрэг олгох сургалтын чиглэл

Эдийн засаг (MA, PhD) Жендер судлал (МА , PhD)
Байгал Орчин судлал ба бодлого (MSc , PhD) Tүүх (МА , PhD)
Олон Улсын Харилцаа ба Европ судлал (MA) Дундад зуун судлал (МА, PhD)
Математикийн ухаан ба тїїний хэрэглээ (PhD) Улс төр судлал (МА, PhD)
Їндэстэн судлал (MA) Гїн ухаан (PhD)
Төрийн бодлого(MPP Public Policy ) Социологи ба нийгмийн антропологи (МА , PhD)
Хууль зүй (LLM in Comparatiүe Constitutional Law, LLM in Human Rights, LLM in
International Business Law, MA in Human Rights, SJD)
ТЕИС-ийн Бизнесийн Сургууль (МBА ,IMM in International Master’s in Management,
MS in Information Technology Management) Тус Бизнесийн сургууль
нь тэтгэлгийн хэмжээг бие дааж шийддэг тул ТЕИС-ийн ерөнхий
тэтгэлэгт хамаарахгїй.
Тавигдах шаардлага
Англи хэлийг өндөр түвшинд эзэмшсэн (ТОЕФЛ -ийн шалгалтанд Магистр 570, Доктор 600-аас дээш оноо авах чадвартай байх)
Их дээд сургуулийг сайн, онц дүнтэй төгссөн эсвэл төгсөх курст суралцаж байгаа/ докторын зэргээр суралцах хїмїїс Магистрын зэрэг эзэмшсэн байх

Шалгаруулалт
2004 оны 12 сарын 24 БЗМТ-д өргөдлийн хавсралтыг хїлээн авах эцсийн хугацаа
Төв Европын Их Сургуулийн факультетууд өргөдлїїдийг нягталж їзнэ. Эхний шатны хариуг 2005 оны 2 сарын 25-ны дотор мэдэгдэнэ.
Эхний шалгаруулалтанд тэнцсэн хїмїїсийг 2005 оны 3 сарын 5-ны өдөр ТОЭФЛ-ийн шалгалтанд урьж оролцуулна. Эдийн засаг, Хуулийн чиглэлээр суралцах хїмїїс мөн энэ өдөр математик, хуулийн шалгалт өгнө.
2005 оны 4-р сард Хоёрдугаар шатны шалгалтанд тэнцсэн хїмїїсээс Төв Европын Их Сургуулийн багш нар ярилцлага авна
2005 оны 5-р сарын 20-ноос хойш- Эцсийн шалгаруулалтын хариуг мэдэгдэнэ.
Тэтгэлэг
Төв Европын Их Сургууль бїрэн (сургуульд ирэх буцах зардал, сургалтын төлбөр, байр, эрїїл мэндийн даатгал, сарын стипенд орно) ба бїрэн бус тэтгэлэг (зөвхөн сургалтын төлбөр, эсвэл, сургалтын төлбөр, байр хоолны хагас зардал, эсвэл хагас сургалтын төлбөрийг төлөх гэх мэт) олгодөг.
Өргөдлийг (https//online.ceu.hu/) хаягаар орж online бөглөөд хавсралт буюу тодорхойлох захидал, диплом, дїнгийн жагсаалтын хуулбар тэдгээрийн орчуулгын баталгаажуулсан хувийг нэг хуулбарын хамт БЗМТ–д 2004 оны 12-р сарын 24-нөөс өмнө өгнө.(Будапешт дахь ТЕИС-д 2005 оны 1-р сарын 6)
Тус сургуулийн танилцуулга болон өргөдлийн маягт хэрхэн бөглөх талаар Пїрэв гариг бїрийн 1430 цагт бид зөвлөгөө өгч байна.
Манай хаяг Соёлын Төв Өргөө Цогцолбор, Хїїхдийн Номын Ордон, 1-р давхар, Ерөнхий Сайд Амарын гудамж, Улаанбаатар-46
Утас 316293 Факс 326941 Э-шуудан [email protected]
Web https//www.online.ceu.hu

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button