Юганскнеютегаз улсын мэдэлд очлоо

Байкалфинансгруп дуудлага худалдаанд ялалт байгуулж Юганстнефтегаз-ыг худалдан авсан билээ. ЮКОС-ын төлөх ёстой байсан 27 тэрбум ам.долларын татварын өрийг төлүүлэх зорилгоор дээрх арга хэмжээг авсан нь худлаа болох нь харагдлаа. Юганскнефтегаз-ыг улсын хяналтанд оруулах гэж чармайж байгаа нь тодорхой хэмээн ажиглагчид ярив. Роснефть тус санхүүгийн группээс компанийн бүх хувьцааг худалдан авсан хэмээн Оросын Интерфакс агентлаг мэдээлеэн юм. Харин Байкалфинансгруп санхүүгийн групп яагаад Оросын газрын тосны 11 хувийг гаргадаг компанийг 9,4 тэрбум ам.доллараар худалдаж аваад, эргээд зарсан талаар одоо хүртэл тодорхойгүй байна. Хэвлэлүүдэд бичсэнээр ямар нэгэн эрх мэдэлтэн цаана нь байгаа гэнэ. Зарим судлаачдын үзэж байгаагаар хэрвээ Юганскнефтегаз-ыг Газпромд худалдсан бол эргээд газрын тосны монополь тогтох байсан гэж үзжээ. Гэтэл саяхан Оросын Засгийн газар Роснефть- ийг Газпром-ын нэг салбар болгох гэж байгаагаа мэдэгдэв. Газпром-ыг дуудлага худалдаанд хууль бусаар оролцеон гэдгийг ЮКОС илрүүлеэнээс хойш хэдхэн цагийн дараа Роснефт 9 Байкалфинансгруп-иас худалдан авлаа. Хьюстоны шүүх дуудлага худалдааг хууль бус гэсэн нь асуудлыг улам даамжруулжээ. ЮКОС- ын өмгөөлөгчид Байкалийн өмчлөлийг болиулах арга хэмжээ авч байна. ЮКОС компани олон улсад хүчин төгөлдөр үйлчилдэг АНУ-ын дампуурлын хуулийг хэрэгсэхгүй байгаа нь хууль бус гэжээ. Хамаг учир нь Михаил Ходорковскийн эсрэг улс төрийн явуулга хийгдэж байна гэж шинжээчид үзэж байна.
(өдрийн сонин 2004.12.24 315)