Соёл-Эрдэнэ 33 жилийн дараа анхны цомгоо гаргалаа

Эргэн дуулагдах 33 жил нэртэй Тэмээн жингийн цуваа, Нартай бороо, Учирлын уянга, Сэтгэлийн жигүүр, Дангийн даавуу майхан, Сөгнөгөрийн гол зэрэг 33 дуунаас бүрдсэн энэхүү дабль цомгийг хамтлагийн бөмбөрчин Б.Цолмон санаачилсан гэнэ. Энэ талаар туе хамтлагийнхан өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Уг хуралд Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Ч.Насантогтох, Соёлын тэргүүний ажилтан Б.Нандинцэцэг, Б.Цолмон зэрэг хамтлагийн гишүүдээс гадна Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Ухнаа Харанга хамтлагийн Энхманлай, гитарчин Өөжгий, Нисванис хамтлагийн Энх-Амгалан, дуучин Баяраа агсны хүү Хонгор, цомгийг ивээн тэтгэсэн Фучеэр компанийн захирал Ц.Баттулга нар болон туе хамтлагийг сонедог үе үеийн фэнүүд хүрэлцэн иреэн байлаа. Соёл-Эрдэнэ хамтлаг урын сандаа 230 гаруй дуутай бөгөөд хамтлагийн долоон гишүүнээс өдгөө гавьяат 4, соёлын тэргүүний ажилтан 2 төржээ. Харин одоогийн бүрэлдэхүүнд МУГЖ Ч.Насантогтох, СТА Б.Цолмон, Г.Жаргалсайхан (Том Жагаа), Батболд гитарчин Өөжгий, Өргөө хамтлагийн ахлагч Болоож зэрэг хүмүүс харъяалагддаг аж. Хамтлагийнхан шинэ цомогтоо талийгаачдийнхаа уран бүтээ-лийг түлхүү оруулахыг хичээсэн гэнэ. Тухайлбал Баяраа агсны 10 дуу багтжээ. Цомог 2000 орчим хувь хэвлэгдсэн бөгөөд 15000 төгрөгийн үнэтэй юм байна.
Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.УХНАА
– Соёл-Эрдэнэ хамтлаг 33 жилийн дараа анхны цомгоо гаргаж байгаа нь нэгэн түүхэн үйл явдал юм. Монголын эстрад урлагийн эцэг нь болсон энэ хамтлаг бол Европ болоод Азиас медаль авчирсан анхны хамтлаг. Үүнийг нь ард түмэн үнэлж Зууны манлай хамт-лагаар шалгаруулсан. Соёл-Эрдэнэ хамтлаг бол улсад данстай, улсаас цалинждаг цорын ганц хамтлаг юм.
Соёлын тэргүүний ажилтан, Бөмбөрчин Б.ЦОЛМОН
– Манай хамтлаг Монголын рок попын хамтлагуудын анхдагч нь юм. Бидний 1988онд дуулсан 6.45 дуу нь хип хопийн үндэсийг тавьсан гэж үздэг. Энэ дууг тухайн үедээ Үглэсэн ямар янзын дуу вэ хэмээн Соёлын яамнаас бат-лахгүй байсан. Гэсэн хэдий ч бид дуулж билээ.
Фучеэр компанийн захирал Ц.БАТТУЛГА
– Би Соёл-эрдэнэ хамтлагийн шүтэн бишрэгч. Ялангуяа Баяраа агсны дууг сонсох дуртай нэгэн. Гэтэл тэр хүний хүү Хонгор аавынхаа давтагдашгүй тэр хоолойгоор дуулж эхэлеэн нь намайг төдийгүй олон үзэгчдийг баярлуулсан.
Би энэ хүүг анх өнгөрсөн аравдугаар сард болсон Хятад дууг хэн сайн дуулах вэ тэмцээнийг үзэж байхдаа олж харсан. Б.Хонгор тус тэмцээний тэргүүн байрыг эзэлж, хятад хэлээр чадварлаг дуулсан нь таалагдсан. Зөв сайхан хүмүүжилтэй, даруу зан төлөвтэй, авьяаслаг хүүхдийн ирээдүйн хувь заяанд өчүүхэн ч гэсэн сэтгэл гаргаж үе үеийн шүтэн бишрэгч бид бүхний сэтгэлд домог болон яригдах аавынх нь дуулж явсан олон сайхан дуунуудыг тэр хэвээр нь дуулуулах юмсан гэж боддог. Дараа дараагийн уран бүтээл болох олон сайхан клип гаргаж ард түмэндээ бэлэг барихад нь туслахаар шийдсэн юм. Компанийнхаа гол бизнест нөлөөлж чадах хятад хэлийг гарамгай эзэмшсэнийг нь үнэлж компанийн үндсэн ажипчдын дансанд багтааж ирээдүйн амьдрал, уран бүтээлд нь түшиг тулгуур болжажиллах болов. Б.Хонгор аавынхаа хийж гүйцээгүй, авч амжаагүй шагналыг авахын төлөө бид бүхний дэмжлэгтэйгээр оюун ухаан хүч хөдөлмөрөө тууштай зориулж итгэлийг дааж явна гэдэгт итгэж байна.
Харанга хамтлагийн Ц.ЭНХМАНЛАЙ
– Миний амьдрал Соёл-Эрдэнэ хамтлагтай салшгүй холбоотой. Энэ хамтлаг бол миний мэдэх Монголын Битлз. Туе хамтлагийн цомог иим олон жилийн дараа гарч байгаа нь миний болоод Монголын рок попынхны сэтгэл дутсан хэрэг. Үүнд үнэхээр эмзэглэж байна. Тиймээс үлдсэн дуунуудаар дахин цомог гарахад Харанга болон рок попынхон дэмжих байх. Гитарчин Өөжгий бид хоёр санаа-чилан рок попынхоны дэмж-лэгтэйгээр Соёлын тэргүүний ажилтан дуучин Б.Нандинцэцэгийн уран бүтээлийн цомгийг ойрын хугацаанд гар-гахаар ажиллаж байна.
Монгол улсын гавьяат жүжигчин Ч.НАСАНТОГТОХ
– Өнөөдөр Монголын эстрадын урлагт баярт үйл явдал тохиож байна. Манай хамт-лагаас олон сайхан уран бүтээлчид төрэн гарсан. Миний хувьд 1985 онд сургуулиа төгеөөд 19 настай жаахан охин том уран бүтээлчдийн бөөрөнд наапдаж уран бүтээлч болох гараагаа эхэлж байсан. Тэр үед бид цаг наргүй хөдөлмөрлөж байсан. Тэр их нөр хөдөлмөрийн маань нэгээхэн хэсэг энэ цомогт багтсанд баяртай байна.
Монгол улсын гавьяат жүжигчин Чингис хаан хамтлагийн ахлагч Д.ЖАРГАЛСАЙХАН
Соёл-Эрдэнэ хамтлаг бол Монголын хөгжмийн амьд-ралд төдийгүй, нийгмийн амьдралд томоохон өөрчлөлт үзүүлсэн. Тэр үед монгол-
чуудад цахилгаан гитар, орчин үеийн хувцасны стилийг ха-руулж чадсан гэж боддог. Саяхан Харанга хамтлагийн тоглолт болохын өмнөхөн надруу нэг хүн залгаад их ууртай ярьсан. Тэр надаас Монголын рок 15 жил болж байгаа юм уу. Зурагтаар Монголын рок 15 нас хүрлээ гээд Харанга-ын сурталчилгаа яваад байна. Чи цааш нь дамжуулаарай Монголын рок бол Соёл-Эрдэнэ шүү гээд утсаа тасалсан. Энэ хүний ярьж байгаа нь ортой зүйл. Өнөөдөр аливаа юмны анх-дагч болох дуртай хүмүүс олон байна. Бид социализмын үед цаг наргүй тоглодог байлаа. Заримаас нь сонирхуулбал, тухайн үед Авто баазын ажил-чид еглөө ажилтай учраас биднийг үүрийн таван цагт тогло гээд тоглож л байлаа. Мэн Сэлэнгийн сангийн аж ахуйд тоглохоор очтол тог тасраад унтаж байтал шөнө гурван цагт тог ирлээ тоглолтоо хий гэхэд нь босоод л тоглож байсан. Хамгийн сонирхолтой нь шөнийн гурван цагт тоглохоор ирэхэд үзэгчид пиг дүүрэн байж билээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр ирсэн хүмүүс ийн ярьж байлаа.
(өдрийн сонин 2004.12.24 315)