Топ Э.Одгэрэл Аргагүй сайхан Бурмаа-д хувирав

Цомгийн хэд хэдэн дуундаа клип хийлгэхээр төлөвлөсөн бөгөөд эхнээсээ ажил хэрэг болгосон нь энэ. Аргагүй сайхан Бурмаа-г бүх телевизээр нэг цаг мөчид цацахаар зэхжээ. Ажлын газрын Бурмаа аргагүй сайхан харагдаад байна гэж эхэлдэг уг дууны клипт тоглуулахаар тавиад хүн шалгасан гэж Херо студийн захирал Б.Баатар тайлбарлав. Эцэст нь топ Э.Одгэрэл торойж үлдсэн юм байна. Бид ямар нэг дүр, үйл явдал харуулахыг зориогүй. Хүмүүст фантазлах боломж олгож байгаа гэж Б.Баатар хэлсэн. Клип хүнийг гоё сайхан талаас нь харуулах хандлагатай болсон гэж тэр хэлсэн бөгөөд загвар өмсөгч Э.Одгэрэл үнэхээр дажгүй харагдаж байсан юм. Бүхэл бүтэн симфони оркестр суулгасан энэ клип зуугаад хүний бүрэлдэхүүнтэй бүтжээ. Тоглолтууд давхацаад 100 хүнээ цуглуулахад нэлээд бэрхшээлтэй байсан гэж Бачка сонирхуулав. Түүний Нутгаа санана цомогт 11 дуу багтжээ. Цөмөөрөө шоудъя, Чамаас би залхаж гүйцлээ, Нэг л мэдэхэд чи саятан гэх зэрэг 11 дуу нь бүгд шинэ уран бүтээл аж. Шинэ цомог нь 6000 төгрөгийн үнэтэй.
(өдрийн сонин 2004.12.24 315)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button