Гаалийн татварыг нэмэх болвол заавал тооцоо хийгдэх учиртай

Хэдийгээр энэ нь хийсвэрлэл ч бодитоор хэрэгжиж эхэлснийг бид харж бай на. Эдгээрийн шалтаг нь өнөө л нефтийн үнийн өсөлт. Мөн үүнтэй холбогдож, 2005 оны нэгдүгээр сарын 1-нээс гаалиар орж ирэх автомашины татвар нэмэгдэх нь гэсэн яриа дуулдах болов. Улсын гаалийн ерөнхий газрын Татварын хэлтсийн дарга Б.Доёддоржтой уулзаж, тэр талаар тодруулсан юм.

-Хилээр оруулж ирэх авто машины гаалийн татварыг нэмэгдүүлэх гэж байгаа юм уу?
-Түүнийг би ёстой мэдэхгүй. Хэрэв нэмэгдүүлэхээр болсон бол манай хэлтсээс заавал тооцоо гаргаж өгөх учиртай. Одоохондоо тиим зүйл хийгдээгүй л байна.
-Хүмүүс ирэх сарын нэгнээс эхлэн нэмэгдүүлэхээр болсон гэлцэж байна шуү дээ. Тэд автомашин ихэсч, агаар бохирдуулж байгааг хязгаарлах гэж ингэж байгаа гэх юм?
-Тэгвэл тэр худлаа мэдээлэл байна. Сангийн сайдаар толгойлуулсан тарифийн зөвлөл гэж байдаг. Тэнд л гаалийн татварыг нэмэх эсэхийг шийддэг. Гэхдээ тэр зевлөл тарифийг нэмэх шаардлага байна гэж үзвэл манайхаас тооцоо гаргаж егөхийг хүсэх учиртай. Бидний зүгээс ч, тарифийн зөвлөлийн зүгээс ч тиим санал ирээгүй.
-Ер нь хилээр орж ирж буй авто машины тоо хязгаарлалт тогтоохуйц их болсон юм болов уу?
-Сүүлийн жилүүдэд хилээр орж ирж буй машины тоо байнга өсч байгаа л даа. Тухайлбал энэ жил орж ирсэн машины тоо ноднин жилийнхээс 700 орчмоор нэмэгдсэн. Энэ оны эхний арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар 11665 суудлын автомашин орж ирсэн байна. Гэхдээ хязгаарлалт тогтоох тухай яригдахгүй. Хязгаарлахын тулд татвар нэмэх тухай бур ч яригдахгүй болов уу. Харин цаашдаа хилээр орж ирэх автомашины тоо цөөрч магадгүй байдал үүсээд байгаа. Нефтийн үнэ өсчихлөе. Тэгэхээр авто машин ашиглалтын зардал нэмэгдсэнтэй холбоотойгоор буурах үндэстэй шүү дээ.
-Авто машины гаалийн онцгой албан татвар нэмэгдэхгүй гэж ойлголоо. Одоогийн мөрдөж буй тариф нь ямар байдаг юм бэ?
-Автомашины онцгой албан татварыг үйлдвэрлэсэн оноор нь тооцож, гурван шатлалаар тогтоодог. Үйлдвэрлэгдээд 0-3 жил болсон машинд 500, 3-10 жил болсонд 1000, түүнээс дээш болсонд нь 2000 ам.долларын онцгой албан татвар ногдуулдаг. Энэ жил хилээр орж ирсэн автомашинаас гаалийн татварт 2,3 тэрбум, нэмүү өртгийн татварт 9,3 тэрбум, онцгой албан татварт 16,7 тэрбум, нийлээд 25,3 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлсэн үзүүлэлттэй байна.
(өдрийн сонин 2004.12.24 315)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button