Монгол Улсын БНАСАУ-ын боомтоор далайд гарч болох нь

Ерөнхийлөгч хэлэхдээ манай хоёр орны хооронд маргаантай, шийдэх боломжгүй асуудал байхгүй, уламжлалт найрсаг харилцаатай, газар зүйн байршил ойрхон, нэг бүс нутагт оршдог зэрэг нь харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх таатай боломж олгож байна.
Хоёр талын харилцааны хөгжилд худалдаа, эдийн засгийн харилцаа чухал байр суурь эзлэх учиртай. Худалдааны болон эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн сапбарт хамтран ажиллах зөвлөлдөх Комиссын тухай Хэлэлцээрүүд байгуулагдлаа. Эдгээр хэлэлцээр нь хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд чухал алхам боллоо.
Ирэх оны эхээр Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны зөвлөл дөх комиссын ҮI хуралдаан Улаанбаатарт болно. Энэ удаагийн айлчлалын үеэр хэлэлцсэн асуудлуудыг бодит ажил хэрэг болгох талаар тус хуралдааны үеэр нухацтай хэлэлцэн шийдвэрлэх нь чухал хэмээн Ерөнхийлөгч Н.Багабанди тэмдэглэв.
Тэрбээр цааш нь Монгол Улсын Засгийн газар манай хоёр орны Эдийн засгийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих зорилгоор БНАСАУ-аас ажиллах хүч авахад зохих хөнгөлөлт үзүүлэх асуудлыг нааштайгаар шийдвэрлэсэн. Бусад орон, олон улсын бай-гууллагаас Монголд хэрэгжүүлж буй томоохон төслүүдэд
БНАСАУ-ыг гүйцэтгэгчээр оролцуулах боломжийг бид судалж байна.
Түүнчлэн мах, махан бүтээгдэхүүн, дотор мах, дайвар бүтээгдэхүүнийг танайд экспортлох боломжтой. Үүний тулд хоёр талд мөрдөгдөж буй журам, стандарт, шаардлагыг харилцан судалж, тохиролцох хэрэгтэй байна. Манай оронд сүүлийн жилүүдэд барилгын үйлдвэрлэлийн салбар амжилттай хөгжиж барилгын материалын эрэлт хэрэгцээ өсч байна. Манай оронд баялаг нөөцтэй барилгын материалыг түшиглэн хамтран ажиллах саналтай байна гэлээ.
Ерөнхийлөгч Н.Багабанди ХАА, дэд бүтцийн чиглэлээр хамтарсан томоохон төслүүд хэрэгжүүлж Монголын үржил шимтэй хөрсөнд Хойд Солонгосын туршлагатай тариаланчдаар жимс, ногоо, үр тариа тариалуулж, хоёр талын хэрэгцээгээ хангах, улмаар гуравдахь оронд экспортлох боломжтой. Монголын Дорнод бүсийг яваандаа Зүүн хойд Азийн бүс нутаг, Солонгосын хойгтой төмөр зам, авто замаар холбохыг бид зорьж байна. Эдгээр төслийг хэрэгжүүлэхийн тулд бид өөрсдийн санхүүгийн дотоод нөөцийг дайчлахаас гадна Япон, БНСУ болон олон улсын санхүүгийн байгууллагуудын тусламж дэмжлэгийг авах чиглэлээр ажиллаж байгааг танилцууллаа.
БНАСАУ-ын Сайд нарын танхимын Ерөнхий сайд Пак Бон Жу өөрийн улсын эдийн засаг нмйгмийн талаар танилцуулахдаа гадаад, дотоод хүчин зүилсээс шалтгаалан эдийн засаг хүнд хэцүү байгаа ч улс орныхоо хөгжлийн төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж байна. Цэрэг армиа тэргүүн зэрэгт тавин хөгжүүлэх бодлого хэрэгжүүлэхээс гадна ХАА, хөнгөн үйлдвэрлэлийг зэрэгцүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллаж багагүй амжилтад хүрч байна гэлээ. Газар тариалангийн талбайг нэмэгдүүлэх, шинэ үр сорт бий болгох, жилд 2 удаа ургац хураах, шинэ техник, технологи нэвтрүүлэх, аж ахуй удирдах чадварыг сайжруулах, үлгэр жишээ үйлдвэрүүдийг байгуулах зэрэг эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэсэн зорилтынхоо талаар танилцууллаа.
Хоёр талын эдийн засаг, худалдааны харилцааг идэвхжүүлэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь, саналыг хүлээн авч анхаарч үзэхээ БНАСАУ-ын Ерөнхий сайд илэрхийлэв. Монгол Улс далайд гарцгүй орон. Иймд БНАСАУ-ын боомтыг ашиглан Зүүн өмнөд Ази, Алс дорнодын зах зээлд нэвтрэх боломжтой. Хоёр тал аль алиндаа хэрэгцээтэй байгаа бараа бүтээгдэхүүнээ судлан үзэж нийлүүлэх зэргээр байгаа нөөц боломжоо дайчлан ажиллах нь зүйтэй байна хэмээн Ерөнхийлөгчийн Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.
(өдрийн сонин 2004.12.24 315)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button