6255 өрхөд нэмж газар өмчлүүлнэ

Орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр 131.5 га, Нийгмийн халамжийн үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлээр 0.62 га, Худалдаа үйлчилгээний чиглэлээр 27.1 га, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр 13.4 га, Аялал жуулчлал, спорт, амралт сувиллын чиглэлээр 15.5 га, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, фермерийн болон эрчимжсэн аж ахуйг дэмжих чиглэлээр 30.8 га, нийт 59 баиршилд 219 га газрыг эзэмшүүлэхээр төлөвлөж байна. Гэр бүлийн 6255 өрхөд 372.72 га газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэжээ. Одоогийн байдлаар газар эзэмшиж, ашиглаж байгаа 41 мянган иргэн газар өмчлөх хүсэлтээ ирүүлснээс 39816 өрхөд 1927.8 га газрыг өмчлүүлсэн байна. Мөн шинээр төлөвлөгдсөн суурьшлын бүсэд газар өмчлөх хүсэлтэй 1857 иргэний өргөдлийг хүлээн авч, Хан-Уул дүүргийн Өлзийт хороололд 950 гаруй өрхөд газрыг хуваарилан олгожээ. Газрыг элэгдэл, эвдрэл доройтлоос хамгаалах, нөхөн сэргээх ажлын хүрээнд хүний буруутай үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орсон төрийн өмчийн газрын судалгааг гарган нөхөн сэргээлтэнд хамруулах, нийслэлийн ногоон бүс, ойн сан бүхий нийт 2900 га газарт ойжуулалт, хортон шавжийн устгал хийх ажлыг авч хэрэгжүүлэх гэнэ.
(өдрийн сонин 2004.12.24 315)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button