АН-ын гүйцэтгэх хороо хуралдлаа

Энэ өдрийн хуралдааныг АН-ын шинээр сонгогдсон дарга Р.Гончигдорж удирдаж хийлгэв. Гүйцэтгэх зөвлелийн хуралдаанаар УИХ-ын сон-гуулийн 24, 59 дүгээр тойргуудаас сонгогдсон нэр дэвшигчдийн маргааныг шүүхээрхэлэлцэж байгаа явцын талаар хуульчдаас мэдээлэл сонсож, шийдвэр гаргалаа. Мөн намын Үндсэн дүрэм, түүнд холбогдох бусад заавар журмуудад өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажлын хэсгийг намын шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Түвдэндоржоор ахлуулан байгуулсан байна. УИХ-ын гишүүн С.Ламбаа, Д.Ганхуяг, Л.Гансүх, Б.Батбаатар, намын Үндсэн дүрмийн хорооны дарга Т.Лхагва, С.Мэндсайхан, Улаанбаатар хотын АН-ын дарга Ш.Алтангэрэл болон Ш.Баасандаш, О.Эрдэнэ-Өлзий нар Төсөл боловсруулах ажлын хэсгийг бүрдүүлжээ. Энэ ажлын хэсэг намын ХЭГ-ын бүтцийг боловсронгуй болгох төслийг ч боловсруулах юм байна.
Хурлаар одоо улс даяар явагдаж буй нийслэлийн Орон сууц, гудамжны хороодын Засаг дарга нарыг сонгох хурлыг ажлын цагаар хийлгэх, мэн хурлын товыг тулгаж байж зарлах, ахмадын хурал боляо гэж ташаа мэдээлэх зэрэг хууль дүрэм гажуудуулж байгаа талаарх мэдээллийг авч хэлэлцэв. Уг шийдвэрт нийслэлийн хороодын дарга нарыг сонгох хурлын дээр дурдагдсан гажуудлыг засаж залруулах талаар хотын мэр М.Энхболдтой уулзах, мэдэгдэл гаргах үүргийг намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Түвдэндорж, Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, нийслэлийн Баянгол, Чингэлтэй дүүргийн АН-ын дарга С.Эрдэнэ, Б.Батбаатар (УИХ-ын гишүүн), нийслэлийн АН-ын дарга Ш.Алтангэрэл, Нийслэлийн иргэдийн төлөөлөгч Д.Нямхүү нарт даалгалаа.
Хуралдаанаар мөн намын төв аппаратын бүтцэд өөрчлөлт оруулж, албадуудыг цаашид хэлтэс болгон зохион байгуулахаар тогтож, дарга нарыг нь шинээр томилов.
АН-ын ХЭГ-ын Орон нутгийн намын байгуулалтын хэлтсийн даргаар О.Эрдэнэ-Өлзий, Санхүү, аж ахуйн хэлтсийн даргаар Ж.Баасандаш, Гадаад харилцааны хэлтсийн даргаар Ю.Ариунзаяат, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар М.Ганзориг, Иргэний байгууллагуудтай харилцах хэлтсийн даргаар Л.Энхтөр нарыг томилж уүрэгт ажилд нь орууллаа гэж Ардчилсан Намын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.
(өдрийн сонин 2004.12.24 315)