Шинэ жилийн синдром

Синдромд өртөөгүй мөнгөн дэвсгэрт, гоёлын болон хүнсний бараа… бас хүн гэж үгүй. Ээмэг зүүлт, даашинз, гялгар шаахайны эргэлд гарсан хүүхнүүд ар гэрээ мартан хоршоогоор тэнэж, байгууллагынхаа шинэ жилийн комисст сонгогдсон эр нөхөр нь багт наадамд бэлдээд завгүй. Төрийн түшээд хуралдахаа мартан цэнгүүн хэсч, урилга заллаганд дарагдаад, өглөө өндийх боломжгүй. Шинэ жилийн баяр ийнхүү синдром болон хувирч, хелд нь чирэгдсэн өрхийн төсөв ирэх оныг өртэй угтахад хүрэв.
Дунд сургуулийн багачууд анги, хамт олноороо шоудах боломжтой кафе, баар хэсч, хүүхэд бур 5500-8000 төгрөгөө зарлагадан шинэ оныг угтах гээд хөөртэйхэн. Ахлах ангийнхан болон оюутнуудын зардал түүнээс их, тодруулбал 10-15 мянган төгрөгеөр хэмжигдэнэ. Энэ бол зөвхөн аль нэг бааранд боломжийн идэж уугаад, бүжиглэхэд зарцуу-лагдах мөнгө. Гангараа, үс засалт гээд мөнөөх зардал цааш талийж өгнө.
Томчууд ч бас шинэ жилийн синдромд хувь нэмрээ оруулж буй. Хүүхнүүд ганц үдэш сайхан харагдахын тулд 80-250 мянган төгрөгииг даашинзанд цацаж, гоёлын өндэр өсгийт, энгэсэг, үсний будаг гээд эр мөхрөөсөө ухаан алдаж унам их мөнгө нэхэж сандаргана.
Оны сүүлээр уралдан жагсдаг шилдгийн шилдэгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаанууд өргөмжлөлийн жааз, цом гээд бэлгэдлийн синдромд галзууртлаа эргэлдэнэ. Байгууллага, компани бур багаар бодоход арван жааз худалдан авдаг заншил нэгэнт тогтжээ.
Хүн бүр шинэ жилийн гурваас доошгүй цэнгүүнд оролцдог гээд бодохоор мангар их зардал зориулагддаг нь ойлгогдох байх. Оюутан дүү маань ангийн, сургуулийн шинэ жил, шилдэг оюутан шалгаруулах ёслол, найз нарын урилга гээд лав дөрвөн өдөр гэрийн бараа харахгуй янзтай.
Найман настай хүү ангийн, сургуулийн шинэ жилийн баяр гээд бяцхан биедээ хоёр ёслолтой. Синдромоор амьсгалсан Их хот өвлийн өвөө, цасан охин хоёрыг энэ бүх хийрхлээрээ будаж, харагдах бараагүй болгохыг яана. Уг нь шинэ жил бол гэр бүлийн баяр. Халуун ам бүлээрээ цуглан хуучин оноо үдэж, шинэ оноо угтан, нэг нэгэндээ дотнохон, элгэмсүү сюрприз барьж, хүухдүүдийн бэлэгний уутанд амттан дүүргэн тухалдаг сэтгэл хөглөм тиим л үдэш шинэ жилийнх. Сүлд модоо чимэглэн эмээгийн тоглоом, ээжийн хайртай чимэглэлийг донжийг нь тааруулан мөчир бүрт зүүж суух ямар сайхан гээч.
Харин энэ цагийн монголчуудын хувьд шинэ жилийн баяр гоёх шалтаг, гайхуулах дон болж хувирав. Чимэглэл гялалзуулсан сүлд модтой эндүүрмээр гоёсон согтуу хүүхнүүд бөнжигнөж, хамт олноороо идэж уун, согтож агсамнан шинэ оныг угтдаг байдал моод болов. Арванхоёрдугаар сарын эхэн үеэс эхлэн шинэ оныг улиг болтол угтсаар 31-ний оройтой золгож амсхийдэг байдал нэг л мэдэхэд уламжлал болжээ. Оны сүүлийн хэдэн өдөрт ажлаа зүй ёсоор нь хийдэг байгууллага гэж бараг үгүй. Шинэ жилийн гоёл, үнэ ханш ярьж холхисон эхнэрүүд, үдэшлэгийн үеэр буудуулах оргилуун дарс, идэх хоолоо захиалж гүйсэн эрчүүдЭэр энэ хот дүүрч орхино.
Үүнээс том хүндрэл бас бий. Тэр нь шинэ жилийн дараахан ханиад томуу, гахай хавдар зэрэг халдварт өвчин эре ихэсдэг. Энэ талаар эмч нар судалгаа хийж, анхаа-руулсаар байгаа. Хундага-тайгаа жороолуулж, хөлсөө гартал тэврэлдэн бүжиглэж, аливаа цэнгүуний үеэр өмнөхөөс илүү дотносон нялуурдаг байдал өвчин халдварлах шалтгаан болдог гэх. Шинэ жилийн синдромд өвчин хүртэл хөөрөн омогшдог аж. Ялангуяа бүегүйчүүд өвлийн цаснаар шилэн оймстой гүйлдсэнээс болж ханиад хүрэх, хатгаа авах, бөөр тойрсон өвчнөөр өвдөх нь элбэг. Биднийг архи дарс, аймаар үнэтэй гоёл, бас халдварт евчинтэйгээ хамт шинэ жилийг согтуурхан угтаж байхад энэ баярыг хэдэн зууны турш тэмдэглэж ирсэн гадныхан
ёстой л юм үзсэн мэт ирэх оитой золгохыг яана. Япончууд гэр орноо тохижуулан, хуучин тавилгаа гаргаж, шинэ орчин, шинэ агаар бүрдүүлэхийг эрмэлздэг б<эл англичууд шинэ жилийн баярт зөвхөн арванхоёрдугйар сарын 31 буюу оны суүлчийн өдрийг зориулж чаддаг. Германчууд аав, ээжийндээ зочлон гэр бүлээрээ баярладаг бол америкчууд амьдран буй хотоо чимэхдээ хэнийг ч дагуулахгуй. эдний хувьд хамт олноороо шинэ оныг төвөггуихэн ёслон угтаж, гэр бүлийнхэнтэйгээ баяраа хуваалцдаг зантай. Гэр бүлээрээ бяцхан аялал зохион, шинэ оныг газарзүйн мэдлэгээ арвижуулахад ашиглах нь элбэг. Манайхан шиг нэг хүн хэд хэдэн цэнгүүн хэсч, ажил амьдралаа мартталаа хэл алдан туйлшрахгүй. Зохиомол, хийрхүу зарлата үүсгэн, түүндээ бухимдаж, шинэ жилийг угтах оргилуун сайхан баярыг синдром болгон хувиргадаг ард тумэн биднээс өөр үгүй биз. Энэ бүхний сүүдэрт улиран буй оны мартагдашгүй дурсамжууд утгаа гээж, угтан буй жилийн өнгэ бүдгэрэн, өрх бүрийн, цаашлаад улс орны эдийн засаг өм цөм хотойдог гэмтэй. Өнгөрсөн цагийн өгөөж, ирээдүйн бэлгэдэл, цаг хугацаа мэн чанарыг сэтгэлд шигтгэн сануулдаг шинэ жилийн цасан бударсан намуухан үдэш монгол залуусын хувьд ердөэ л гоёлын даашинз, ганган шаахай, уух дарс, бүжгээр төсөөлөгддөг болчихож. Шинэ жилийн синдромоор амьегалан, хот бүхлээрээ бужигнасан бүтэн сар өнгөрч нэгдүгээр сарын 1 ирэхэд... Шинэ оны эхнии өдрийн агаараар амьсгалж байгаагаа мэдрэх сонирхол хэнд ч угүй. Хуучин оны сүүлийн өдрүүдийн синдромоосоо салж ядсан улс шинэ жилийн баярын асар том ачаа нуруун дээр нь байхгүй байгааг ухааран, бодит амьдралд хэл тавьтлаа дахиад хэдэн өдрийг үднэ. Синдромын дараах учраа олоогүй байдал үргэлжилж, мөд удалгүй цагаан сарын бэлэгний эрэлд хэл тавина. Монголчуудын баярын синдром гадныхныг айлгаж, соёлтой зарим нь дайжиж одохыг яана. Уг нь гацуур модноо гялалзах хамгийн жижигхэн, өхөөрдөм чимэг, хамгийн энгийн үгтэй мэндчилгээ төдийхөн хэзээ ч мартагдахааргүй хамгийн содон сэтгэгдэл үлдээн, шидэт хонх мэт хөгжөөж чаддаг сан. Ууж наргих ихэдвэл уруудахын тэмдэг гэж өвөг дээдэс маань сургасан бус уу. (өнөөдөр 2004.12.24 300)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button