Монгол хөөрөг урлагийн үнэт бүтээл

Баячууд уран дархчуудад захиалга өгч, тамхиныхаа савыг янз бүрийн үнэт чулуу, металлаар хийлгэх болжээ. Тун удалгүй англи, америкчуудын хэрэглээ болсон хамрын тамхи Хятадад нэвтэрч эхлэв. Энэ нь явсаар Манж Чин улсын үед Хятад болон Төвдөөр дамжин монголчуудын хэрэглээ болох нь тэр. Харин мөнөөх хадгалах сав нь Европ зүгийн хайрцагнаас нэлээд өөр, лонх хэлбэрт шилжсэн байна.
Хятадууд хөөргийг голдуу шаазан болон чулуу, мод, төмрөөр урлах нь элбэг байжээ. Харин монголчууд чулуун хөөрөгнөөс өөрийг хэрэглэх нь тун ховор. Мэн монгол хүн хөөрөгнийхөө толгойг эрхэмлэдэг бөгөөд түүнийг шүрээр хийх нь бараг ёс болон тогтсон байна. Чулууны ухалт, сийлбэр зэргээрээ манай хөөрөг бусад орныхоос нэлээд өвөрмөц, ялгагдах онцлогтой болж чаджээ.
Монгол хөөрөгний гол материал нь шүр, чүнчигноров, мана, хаш, болор, гартаам зэрэг хагас үнэт болон ховор чулуу байдаг аж. Эдгээрээс шүрэн хөөрөг хамгийн үнэтэйд тооцогддог. Тэгээд ч ийм хөөргийг бараг гурав, дөрөвхөн хүн хэрэглэдэг гэж сонслоо.
Угтаа бол хөергийг хийсэн материалаас илүү чухал зүйл нь түүний хийц, чулууны байгалийн тогтоцыг маш гярхай ашиглаж чадсанд байдаг аж. Хэдийгээр шүр, цагаан хаш зэрэг нь жингээсээ шалтгаалж тодорхой үнэд хүрдэг боловч тухайн дархан хэрхэн уран сэтгэж зурж, сийлснээр үнэлгээ нь хамаардаг гэнэ. Өөрөөр хэлбэл, хөөргийг үнэт чулуу гэхээсээ урлагийн бүтээл хэмээн судлаачид дүгнэн хэлжээ.
Харин хувиараа хөөрөг цуглуулагчид ихэвчлэн АНУ, Европын зарим орон, Япон, Хятад, Хонконг, Тайваньд байдаг аж. Түүнчлэн дэлхийн хөөрөг цуглуулагчдын үзэсгэлэн худалдаа явуулдаг уламжлал бий. Хөөрөгний үнэ хаялцуулах худалдааг Сотби, Кристи зэрэг томоохон компаниуд зохион байгуулж, тэдэнд зориулсан сэтгүүл хүртэл гаргадаг гэнэ.
(өнөөдөр 2004.12.24 300)