Монгол, Хятадын хилийг хоёр дахь удаагаа шалгаж дууслаа

Хоёр улсын Засгийн газраас томилогдсон комиссоос гадна Монгол Улсын хил хамгаалах еренхий газар, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Аэрогеодез компани зэрэг байгууллагууд оролцон хоёр жил гаруй шалгасны эцэст энэ сарын 10-наас эхлэн хилийн шугамыг шалгах комисс хуралдаж өчигдөр дууслаа. Хоёр талын ажлын хэсгийн дарга нар хилийн шинэчилсэн шугамын зураг, баримт бичигт гарын үсэг зурав.
БНХАУ, Монгол Улс 1962 онд хилээ хамтран тогтоож 1982 онд анхны шалгалт хийсэн бөгөөд хоёр дахь удаагийн шалгалтын онцлог нь хоёр улсын хилийн шугамын дагуу агаараас зураг авч орчин үеийн технологоор улсын хилийн хуурай хэсэгт 150000 болон 1;10000-ын масштабтай газрын зургийг шинээрхийжээ. Гарын үсэг зурах үеэр Хилийн шугамыг шалгах хамтарсан комиссын Монголын хэсгийн дарга, тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Р.Хатанбаатар, Хятадын талын комиссын дарга Элчин сайд Жан Юй, комиссын дарга Оу Яан Жин нар үүнийг онцолсон юм.
Мэн Монгол, Хятадын хилийн шугамын дагуух цементэн баганыг боржин чулуугаар сольсноос гадна, хилийн тэмдгийн тоог 424-өөр нэмэгдүүлж, дундаж зайг ойртуулан нягтралыг нь 27.8 хувь болгожээ.
Ажлын хэсгийнхэн Энэ ажлын үр дүнд хилийн шугам улам тодорхой болсноор зогсохгүи хоёр орны сайн хөршийн харилцааны бэлгэ тэмдэг боллоо гэв.
Хилийн шугамын суурин боловсруулалтын ажлыг хийж дуусаад, хамтарсан комиссын тэргүүн нарын хэмжээнд өчигдөр Гадаад хэргийн яаманд үзэглэсэн бөгөөд удахгүй хоёр улсын Засгийн газрын хэмжээнд гарын үсэг зурах юм байна.
(өнөөдөр 2004.12.24 300)