З.Энхболд 22 хүнийг ажлаас нь халжээ

Энэ талаар тодруулахаар тус байгуул-лагаар очиход З.Энхболд дарга болон шинэхэн газрын дарга нар нь ч байсангүй. Харин шинэ оны өмнөхөн ажлаасаа халагдаж гол нь гонсойсон ажилтнууд нь дэмий холхиж байв. Тэдний заримаас юуны учир халагдахаар болоод буйг нь лавлахад Цомхон бүтцээр ажиллах юм байх. Дахин баахан хүн шинээр авчихгүй төсөв мөнгөө хэмнээд ажиллабал сайн л байна. Худлаа л даа. Энхболд дарга удахгүй УИХ-д очих гэж байгаа юм гэсэн. Оронд нь ирсэн дарга бас л баахан хүнийг ажлаас нь халж, сольж бужигнуулна биз.
Улстөрчид албан хаагчдаар ингэж тоглохоо болимоор юм. Энхболд дарга 22 хүнд халагдах мэдэгдэл өгсөн хэрнээ телевизээр 15 хүнийг л ажлаас нь халсан гэж ярьж байна лээ. Хэнийг үлдээх гээд байгаа юм бүү мэд гэв.
Төрийн өмчийн хороо 70 гаруй ажилтантай байсан бол эдүгээ 60 болж цөөрлөө. Халагдах мэдэгдэл авсан мэргэжилтнүүд нь бичиг цаасаа цэгцзлж 31-нийг хүлээж суугаа аж. Хариy Энхболд дарга АНУ руу явжээ.
(өнөөдөр 2004.12.24 300)